Сувилахуйн Сургууль > Эх, хүүхдийн тэнхим

Эх, хүүхдийн тэнхим

Эх, хүүхдийн тэнхим

Зүүн гар талаас:  - урд эгнээнд ахлах багш Х.Цэцэгсүрэн, тэнхимийн эрхлэгч П.Цэцэгмаа,ахлах багш Ц. Ганцэцэг, ахлах багш Я.Оюунбилэг, 

Арын эгнээнд зүүн гар талаас дадлагажигч багш С.Сэржням багш, ахлах багш Б.Туул, багш Ж.Энхмаа, багш Б.Азжаргал, ахлах багш Т.Эрдэнэтуяа, ахлах багш Л.Хишигдэлгэр, багш Л.Туяацацрал

 

 ТОВЧ ТҮҮХ:

1929 онд сувилагч бэлтгэх анхны курсыг 20 сурагчтай байгуулсан нь одоогийн сувилахуйн сургуулийн суурь болжээ.

Сувилахуйн сургууль нь 1997 онд Анагаах Ухааны  Коллеж болон өргөжсөнөөр ЗАН-үүд тэнхимийн зохион байгуулалтанд шилжиж, захирлын 1998 оны 9 сарын 9-ны 29 тоот тушаалаар Мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхим байгуулагдсанаас хойш хэд хэдэн удаа шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн түүхтэй. 2016 оноос Эх барихын тэнхим Эх хүүхдийн сувилахуйн тэнхимтэй нэгдэн “Эх хүүхдийн тэнхим” болон өргөжиж, эх барихуй, сувилахуйн салбарт сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

Сургалтыг мэргэжлийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааны ажилтай хослуулан явуулж, орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино. 

 

ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН: 

 

СУРГАЛТ: 

Сургалтын материаллаг бааз:

-       Хичээлийг сургуулийн лекцийн танхим, PBL-ийн өрөө, эмнэл зүйн ур чадварын төв, клиникийн бааз эмнэлгүүд, эрүүл мэндийн нэгдэл дээр түшиглэн явуулж байна.

-       Сургалтанд simulator – 4, simmen – 1, бусад энгийн муляж – 8, ЭХО аппарат – 1, ургийн бичлэгийн аппарат – 1, кольпоскопийн аппарат – 1, үндсэн сурах бичиг – 2, нэмэлт ном, сурах бичиг – 10, LCD, проектор техник хэрэгслэл ашиглан, оюутны бие даалтыг хөгжүүлэх, ур чадварт суурилсан сургалтыг голлон явуулж байна.

 

Төгсөлтийн өмнөх сургалт

Эх барихуйн ангид (бакалавр)

            “Хүний үр хөврөл судлал” – II дамжаа

            “Эх барихын үндэс” – II дамжаа

            “Эрүүл эх барих” – II дамжаа

            “Нярай судлал” – III дамжаа

            “Өсвөр үеийн эрүүл мэнд” – III дамжаа

            “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” – III дамжаа

            “Эмгэг эх барих” – III дамжаа

            “Эмэгтэйчүүдийн өвчин судлал” – III дамжаа

            “ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин” – III дамжаа

            “Эх барихын хэт авиан оношлогоо” – IV дамжаа

            “Ураг хамгаалал” – IV дамжаа

            “НҮЭМ-ийн тулгамдсан асуудал” – IV дамжаа

            “Гэр бүл төлөвлөлт” – IV дамжаа

            “Зөвлөгөө өгөх арга зүй” – IV дамжаа

            “Асуудалд суурилсан сургалт – IV дамжаа

           “Хүүхдийн өвчин судлал” – IV дамжаа  

            Танилцах дадлага – I дамжаа

            Технологи дадлага  I – II дамжаа

            Технологи дадлага  II – III дамжаа

            Төгсөлтийн өмнөх дадлага – IV дамжаа

Эх барихын ангид (диплом)

            “Эсэн мэнд амаржихуй I” – II дамжаа

            “Эсэн мэнд амаржихуй II” – II дамжаа

            “Нярай судлал” – III дамжаа

            “Өсвөр үеийн HҮЭМ” – III дамжаа

            “Эрэгтэйчүүдийн НҮЭМ” – III дамжаа

            “Эсэн мэнд амаржихуй III” – III дамжаа

            “Эмэгтэйчүүдийн өвчин судлал” – III дамжаа

            “ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин” – III дамжаа

            “Жирэмсний хяналт ба ДОХ/БЗДХ” – III дамжаа

            Танилцах дадлага – I дамжаа

            Технологи дадлага – II дамжаа

            Төгсөлтийн өмнөх дадлага – III дамжаа

Уламжлалт анагаахын бага эмчийн ангид

            “НҮЭМ” – III дамжаа

            “ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин” – III дамжаа

Уламжлалт анагаахын сувилагчийн ангид

            “Эхийн сувилахуй” – III дамжаа

            “ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин” – III дамжаа

Сувилахуйн ангид

            “Онош зүй” – II дамжаа

            “ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин” – III дамжаа

           “Эхийн сувилахуй I” II дамжаа  

           “Эхийн сувилахуй II” III дамжаа

           “Эхийн сувилахуй III” IV дамжаа

           “Хүүхдийн сувилахуй I” II дамжаа  

           “Хүүхдийн сувилахуй II” III дамжаа

           “Хүүхдийн сувилахуй III” IV дамжаа

НАТ-ийн ангид

            “ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин” – III дамжаа

 

Төгсөлтийн дараах сургалт

-       “Эх барих, эмэгтэйчүүдийн сувилагч” 3 сарын мэргэшүүлэх сургалт

-       “Эхийн сувилахуй” 6 сарын мэргэшүүлэх сургалт

-       Эх баригчийн 1-1,5 сарын мэргэжил дээшлүүлэх сургалт

-       “Хүүхдийн сувилагч” 3 сарын мэргэшүүлэх сургалт

-       “Хүүхдийн сувилагч” 6 сарын мэргэшүүлэх сургалт

-       Хүүхдийн сувилагчийн 1 сарын мэргэжил дээшлүүлэх сургалт

-       “Нярайн сувилагч” 3 сарын мэргэшүүлэх сургалт

-       Нярайн сувилагчийн 1 сарын мэргэжил дээшлүүлэх сургалт

-       Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх багц цагийн тасралтгүй сургалтыг жил бүр зохион байгуулж байна. 

 

СУДАЛГААНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЧИГЛЭЛ:

-       Эх барих эмэгтэйчүүд судлал

-       Боловсрол судлал

-       Сувилахуй судлал

 

ХОЛБОО БАРИХ: 

 

Тэнхимийн эрхлэгч:П.Цэцэгмаа

Утас: 99959009, 86098181

И-мэйлtsetsegmaa.p@mnums.edu.mn

 


Багш нар