Сувилахуйн Сургууль > Насанд хүрэгсдийн сувилахуйн тэнхим

Насанд хүрэгсдийн сувилахуйн тэнхим

Насанд хүрэгсдийн сувилахуйн тэнхим

Урд эгнээнд: Зүүн гар талаас Л.Сундуй-Янжмаа, Э.Бат-Өлзий, Д.Солонго, Х.Нармишээх, Л.Байгал

Арын эгнээнд: Зүүн гар талаас С.Дэлгэрмаа, Р.Оргилмаа, С.Сэргэлэнчимэг, В.Даваахүү, Д.Алтантуул, Л.Одгэрэл

 

ТАНИЛЦУУЛГА

       Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим нь Мэс засал, Дотор, Мэдрэл, Сэтгэц, Нүд, ЧХХ, Арьс, Халдварт өвчин судлалын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. НХСТ нь Японы Кансай Их Сургуулийн Эрүүл мэнд, Сувилахуйн сургууль, Японы Жудо бариа заслын холбоо, Английн Камден, Ислингтоны Их Сургуулийн Сувилахуйн сургууль, Солонгосын Йонсей Их Сургуулийн Сувилахуйн сургууль, АНУ-ын Монтана-ийн Сувилахуйн сургуультай тус тус хамтран ажиллаж байна.

 

ТЭНХИМИЙН ТҮҮХ

-1966 онд Анхны мэргэжлийн заах аргын нэгдлүүд байгуулагдсан

-1967 онд Я.Бухаа ахлагчтай Мэс заслын өрөө бий болсон

-1969-1985 онд “Клиникийн эмнэлзүйн тэнхим”

-1985-1997 онд “Мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн ЗАН”

-1999 онд “Мэс засал, эх барих эмэгтэйчүүд, нүүр ам судлалын тэнхим”

-2001 онд “Мэс засал, нүд чих хамар хоолой, халдварт өвчин судлалын сувилгааны тэнхим”

-2003 онд “Мэс засал, нүд, чих хамар хоолой, эх барих эмэгтэйчүүдийн өвчний сувилгааны тэнхим”

-2005 онд “Насанд хүрэгсдийн сувилахуйн тэнхим”

-2009 онд  “Эмнэлзүйн сувилахуйн тэнхим”

-2014 оноос “Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим”

 

ЗОРИЛГО

         Үндэсний болон бүс нутгийн эрэлт хэрэгцээ, олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн, үндэсний хэмжээнд болон олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэн, улс эх орны хөгжилд мэдлэгт суурилсан хувь нэмэр оруулахад чиглэсэн, боловсролын үйлчилгээг чанартай, тогтвортой үзүүлэхэд оршино.

 

Тэнхимийн бүрэлдэхүүн 

 

СУРГАЛТ

 

Төгсөлтийн өмнөх сургалт:

-        Сувилахуйн судалгааны ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд Сувилахуйн ухаанаар 1 сувилагч (С.Дүүриймаа) магистр хамгаалсан.Төгсөлтийн сургалт

-        2015-2016 оны хичээлийн жилд тус тэнхимийн багш нарын удирдлаган дор 3 магистрант, 2 докторант “Сувилахуйн ухаан”-ы чиглэлээр суралцаж байна. 

-        Сувилахуйн сургуулийн магистр хамгаалуулах зөвлөлийн хуралд тус тэнхмээс Д.Солонго, Х.Нармишээх, В.Даваахүү, Л.Одгэрэл нар нийт 6 магистрантын сэдэв арга аргачлал батлуулах ажлыг хэлэлцэв.

 

Төгсөлтийн дараах сургалт: 

-        Мэс заслын сувилахуйн мэргэшүүлэх сургалт - С.Сэргэлэнчимэг

-        Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй - С.Дэлгэрмаа

 

Мэргэжил дээшлүүлэх сургалт:

-        Сувилгааны үйл ажиллагаа - 2 кр

-        Насанд хүрэгсдийн сувилахуй - 2 кр

-        Халдварт бус өвчлөлийн сувилахуй - 2 кр

-        Гамшиг яаралтай тусламжийн менежмент - 2 кр

-        Сувилахуйн судалгаа - 2 кр

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Сувилахуйн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, сувилагчийн ажлын ачаалал, нийгмийн зарим асуудал

Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээ

Мэс заслын өмнө ба дараах үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ

Арьсны өвчин судлал, сувилахуйн тусламж, үйлчилгээ

 

ХОЛБОО БАРИХ 

УБ, БГДүүрэг

АШУҮИС. Сувилахуйн сургууль

Д.Солонго  тэнхимийн эрхлэгч solongo.d@mnums.edu.mn

 


Багш нар