Сувилахуйн Сургууль > Бие бялдарын тэнхим

Бие бялдарын тэнхим

Бие бялдарын тэнхим

ТАНИЛЦУУЛГА

          Бие Бялдар Судлалын тэнхэм нь 2010-2011 оны хичээлийн жилд үүсгэн байгуулагдсан бөгөөд, ЭМШУИС, Япон улсын Гунма Их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, анагаах ухаан, сэргээн засахын салбарт шинээр хөдөлгөөн засалч мэргэжилтэнг олон улсын хөтөлбөр стандартын дагуу бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш, оюутны солилцоо, хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж, Японы Гунма их сургууль, Швейцарын Цүрихийн их сургуульд хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжлийн чиглэлээр мэргэжсэн  багш нар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  2014-2015 оны хичээлийн жилээс хөдөлмөр засалч мэргэжилтэнг шинээр бэлтгэж энэ хичээлийн жилд анхны анги төгсөн гарах гэж байна.

 

Бие бялдар судлалын тэнхмийн хамт олон

Бидний эрхэм зорилго

          Мэдлэг ба инновацид тулгуурлан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлж, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжлийн мэдлэг чадвар хандлагыг төлөвшүүлсэн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд оршино.

 

Бидний эрхэм зорилт

Багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг нэмэгдүүлж хөгжүүлэх        

Гадаад харилцааг өргөжүүлж, олон улсын жишигт хүрсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Сургалтын үйл ажиллагаа

Төгсөлтийн өмнөх

Бакалавр:

            Хөдөлгөөн засалч

            Хөдөлмөр засалч

Төгсөлтийн болон төгсөлтийн дараах

     Япон улсын Гунма их сургууль, Швейцарын Цүрихийн их сургуультай хамтран төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын урт богино хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Цаашдын зорилт

     Сэргээн засах анагаах ухааны салбар дахь хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшингээр үндэсний хэмжээнд манлайлах

 Хэвлүүлсэн бүтээлүүд

 

Сургалтын хөтөлбөр

          2007 оноос  Японы Гунма Их сургуулийн хөдөлгөөн заслын ангийн сургалтын хөтөлбөрийг, 2014 оноос хөдөлмөр заслын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

     

 


Багш нар