Анагаах Ухааны Сургууль > Дотрын Анагаахын II тэнхим

Дотрын Анагаахын II тэнхим

Дотрын Анагаахын II тэнхим

Урд эгнээнд зүүн гар талаас гэрээт багш, доктор Д.Бадамсүрэн, тэнхимийн эрхлэгч Элэг судлалын профессорын багийн ахлагч АУ-ны доктор, дэд профессор, С.Бадамжав, хичээлийн туслах ажилтан А.Булганчимэг, арын эгнээнд: багш АУ-ны магистр О.Баярсайхан, гэрээт багш, доктрант Ц.Сарнай, гэрээт багш, доктрант И.Алтантуяа,дадлагажигч багш, магистрант М.Бадрах

 

 

Зүүн гар талаас урд эгнээнд: доктор, дэд профессор Х.Оюунцэцэг, доктор, профессор Н.Бира, ходоод гэдэс судлалын профессорын багийн ахлагч доктор, дэд профессор Н.Баярмаа, ар эгнээнд: хичээлийн туслах ажилтан А.Булганчимэг, доктрант багш Ц.Бямбажав

 

ТАНИЛЦУУЛГА

         Анагаах ухааны сургуулийн Дотрын ангаахын II тэнхим нь 2015 онд энэ зохион байгуултанд орсон, АШУҮИС-ийн Анагаах ухааны IV, V дамжааны 17-р блок, дадлагажигч эмчийн сургалтаар элэг, ходоод, гэдэс судлалын зонхилон тохиолдох эмгэгийн оношлого, эмчилгээний ерөнхий зарчим урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. АУ-ны Дотрын II р тэнхим нь ОХУ, Казакстан,Чех, Польш, Герман,Япон, Тайвань, Итали, Солонгос, АНУ, Австри улсын мэргэжил нэгт судлаачтай хамтран ажиллаж байна.

 

ТЭНХИМИЙН ТҮҮХ

 1954-1961 онд Дотрын эмчилгээний тэнхим, Дотор өвчнийг шинжлэн судлах тэнхим

 1965-1966 онд Дотрын оношзүй, эмчилгээний __________тэнхим, дотор өвчний судалгааны тэнхим

 1988 онд Дотрын I –р тэнхим, Дотрын II–р тэнхим,

 1991 онд Дотрын I –р тэнхим, Дотрын II–р тэнхим, Дотрын III –р тэнхим,

 1969-1985 онд “Клиникийн эмнэлзүйн тэнхим”

 1992 оноос Элэг, ходоод, гэдэс судлалын тэнхим

 1997 - 2003 онд АУИС, УКТ- эмнэлгийг түшиглэн 5 тэнхим

 2003-2005 онд ЭМШУИС-ийн Уушиг судлал, зүрх судлал, ХБЭ судлал, Бөөр судлал, Дотоод шүүрэл судлалын тэнхим

 2013 он Элэг, ходоод, гэдэс судлалын тэнхим

 

2014-2015 он Дотрын анагаахын тэнхим

 Зүрх судас судлалын профессорын баг

 Уушги судлалын профессорын баг

 Үе судлалын профессорын баг

 Элэг судлалын профессорын баг

 Ходоод гэдэс судлалын профессорын баг

 Бөөр судлалын профессорын баг

 Дотоод шүүрэлийн профессорын баг профессорын баг

 Цус судлалын профессорын баг гэсэн найман нэгжтэй нэг тэнхим болон ажилсан.

2015 онд АШУҮИС –ийн захиралын тушаалаар Дотрын гурван тэнхим болж бүтцийн өөрчлөлтөөр ажиллах болсон. 2015 оноос Дотрын II-р тэнхимд элэг судлалын профессорын баг, ходоод, гэдэс судлалын профессорын багууд харьяалагдах болсон.

 Элэг судлалын профессорын баг

 Ходоод гэдэс судлалын профессорын баг

 Элэг судлалын профессорын багийн ахлагчаар Ау-ны доктор, дэдпрофессор С. Бадамжав, багшаар О. Баярсахйн, дадлагжигч багшаар М. Бадрах нар

 Ходоод гэдэс судлалын профессорын багийн ахлагчаар доктор, дэд профессор Н. Баярмаа, порфессор, багш Н. Бира, дэд профессор, багш Х. Оюунцэцэг, багш доктор, А. Энх –Амар, багш, доктрант Ц.Бямбажав, нар ажиллаж байна.

 

ЗОРИЛГО

Хоол тэжээл ба бодисын солилцооны 17-р блок, дадлагажигч эмчийн сургалтаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэгийн оношлого, эмчилгээний ерөнхий зарчим урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр сургалтыг, олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн, үндэсний хэмжээнд болон олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэн, боловсролын үйлчилгээг чанартай, тогтвортой үзүүлэхэд оршино.

 

Тэнхимийн эрхлэгчээр ажилсан багш нар

 

Тэнхимийн бүрэлдэхүүн

 

Сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт: Элэг, ходоод, гэдэс судлалын зонхилон тохиолдох өвчний шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт 

Төгсөлтийн сургалт: Элэг, ходоод, гэдэс судлалын өвчний шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Төгсөлтийн дараах сургалт: Элэг, ходоод, гэдэсний өвчний шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Мэргэжил дээшлүүлэх сургалт:

-Элэгний эмч

-Ходоод гэдэс судлаач эмч

Эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл:

-Элэгний эмийн эмчилгээний үр дүн, хандлага

-Ходоодны HP судлал

 

 


Багш нар