Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль > Зүү төөнө заслын тэнхим

Зүү төөнө заслын тэнхим

Зүү төөнө заслын тэнхим

 

Товч түүх

           Монголд 1957 онд Зүү төөнө заслын мэргэжлээр анхны эмч нар суралцаж ирсэн цагаас тус мэргэжлийн үйлчилгээ, сургалт эхэлсэн түүхтэй. 1977 онд Улсын 1-р нэгдсэн эмнэлгийн амбулаторид зүү төөнө заслын кабинет, цаашдаа төв болон өргөжиж Монгол болон гадаад эмч нарт зориулсан курс зохион байгуулагдаж байсан.

          1989 онд АУДэС-ийн Уламжлалт Анагаах Ухааны тэнхим байгуулагдан 2000 онд Уламжлалт Анагаахын Сургууль болж өргөжихөд сургалтын төлөвлөгөөнд Зүү төөнө заслын хичээлүүд тусгагдсанаар төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалт явагдаж Монгол улсын хүний гавъяат эмч, доктор, профессор Н.Төмөрбаатар, С.Өлзийсайхан багш нар зааж байсан билээ. Мөн үүний зэрэгцээ “Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт”-д зүү төөнө заслын төв байгуулагдан  эмч нарын сургалт явагдаж байлаа.

       2014 оноос АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Институт Тяньжины ХАУИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж Зүү төөнө заслын их эмч бэлтгэх бакалаврын сургалт эхэлсэн юм.

      Тус тэнхим 2014-2016 онд Зүү төөнө, бариа заслын тэнхим, 2016 оны 6-р сард Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль болоход Зүү төөнө заслын тэнхим болж  үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Танилцуулга

       Зүү төөнө заслын тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтыг явуулж байна.  Тэнхим 5 багштай, тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Лагшмаа, тэнхмийн бүрэлдэхүүнд АУ-ны доктор З.Болортулга, АУ-ны доктор В.Энхтуяа, АУ-ны магистрант Э.Уянга, АУ-ны магистрант Ч.Энхмаа нар ажиллаж байна.

     Тус тэнхмийн багш нар 2005, 2008, 2015 онд Уламжлалт Анагаахын хүний их эмч бэлтгэх бакалаврын сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, 2008 онд Уламжлалт Анагаахын Сургуулиудын цөм хөтөлбөр боловсруулахад оролцож Монгол Улсын стандарт батлуулсан, 2014 онд Зүү төөнө заслын их эмчийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах, мөн Зүү төөнө заслын их эмчийн цогц чадамж боловсруулахад оролцсон. 

      АШУҮИС-ийн МАОУС Тяньжины ХАУИС-тай хамтран Зүү төөнө заслын их эмчийн сургалтын 2+2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрөөр Зүү төөнө заслын их эмчийн ангийн оюутнууд эхний 4 жил АШУҮИС-д суралцаж 5,6-р дамжаанд ТХАУИС-д суралцаж төгсөнө. Төгсөлтийн дараах сургалтаар Зүү төөнө заслын 2 жилийн резиденсийн сургалтыг явуулж ирлээ.  Мөн төгсөлтийн дараах сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулахад оролцсон.

        Зүү төөнө заслын тэнхим нь БНСУ-ын Са-Санг Анагаахын нийгэмлэг, ОХУ Эрхүү хотын АУИС, Улаан-Үд хотын Дорно дахины анагаах ухааны төв, Австри Улсын Еврази Юнинет сан, ХБНГУ Энергийн академи, БНХАУ Монгол эм эмнэлгийн дээд сургууль, Бутаны Уламжлалт анагаахын төв, БНСУ-н Кьюн-Хи Их сургууль, Солонгосын Дорнын анагаахын төв, Тяньжин хотын Хятад анагаах ухааны их сургууль, Токио Ариаке Их Сургууль зэрэг байгууллагуудтай судалгаа шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.

 

Зорилго:

        Сургуулийн алсын хараа, хэтийн төлөв, үндсэн зорилготой уялдуулан Зүү төөнө заслын  мэргэжлээр суралцагчдын түвшин болгонд тохирсон мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлж, хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг зүү төөнө болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшүүлэн нотолгоонд суурилсан анагаах ухааны зарчмуудыг баримтлахад оршино.

 

Үйл ажиллагааны чиглэл::

- Оюутан суралцагсдад зүү төөнө засал, туйна бариа засал, ХАУ-ны талаар мэдлэг, чадвар олгох

- Зүү төөнө эмчилгээний үр дүнг орчин цагийн эмчилгээний аргуудтай харьцуулан судлах

- МАУОУС-ийн эмнэлэгт зүү төөнө заслын эмчилгээ үйлчилгээ явуулах

- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Хятад анагаах ухаан, зүү төөнө заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх тасралтгүй сургалтыг зохион байгуулах

 

Бүрэлдэхүүн

Эрхлэгч                                 Б.Лагшмаа               АУ-ны доктор (Ph.D)

Багш                                     З.Болортулга           АУ-ны доктор (Ph.D)

Багш                                     В.Энхтуяа                АУ-ны доктор (Ph.D)

Багш                                     Э.Уянга                    АУ-ны магистрант

Багш                                     Ч.Энхмаа                 АУ-ны магистрант

 

Бакалаврын сургалтанд заагддаг хичээлүүд

ХАУ-ны түүх

Зүү төөнө заслын онол

Зүүний суваг сүвийн хэмжилзүй

Зүү төөнө засал

Зүү төөнө эмчилгээ

Зүү хатгах арга

ХАУ-ны эмийн түүхий эд

ХАУ-ны эм судлал

ХАУ-ны оношлогоо

Зүү төөнө заслын жор найруулах зарчим

 

 

 


Багш нар