Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль > Дотрын Өвчин Судлалын Тэнхим

Дотрын Өвчин Судлалын Тэнхим

Дотрын Өвчин Судлалын Тэнхим

 

Танилцуулга

       Тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор С.Хишигжаргал ажиллаж байна. Тус тэнхим, АУ-ы доктор, дэд профессор С.Хишигжаргал, АУ-ы доктор, профессор С.Сээсрэгдорж, АУ-ы магистр, клиникийн профессор Д.Чулуунчимэг, АУ-ы доктор П.Молор-Эрдэнэ, АУ-ы доктор Ч.Батнайрамдал, АУ-ы магистр С. Доржбат нарын 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр бакалавр, магистр, доктор, резиденсийн сургалтыг явуулж байна.

       Дотрын өвчин судлалын тэнхимийн багш нараас С.Сээсрэгдорж, С.Хишигжаргал, Д.Чулуунчимэг нар Монгол улсын зөвлөх зэрэгтэй. Багш нар уламжлалт анагаах ухааны клиникийн эмнэлэгт зөвлөх эмчээр ажилладаг.

 

Түүх

        Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Дотрын өвчин судлалын тэнхим 2000 онд байгуулагдсан. Анхны тэнхмийн эрхлэгчээр одоогийн МонголАнагаахУхааныОлонУлсын Сургуулийн захирал академич, профессор Д.Цэрэндагва ажиллаж байсан. Тэнхмийн анхны багшаар клиникийн профессор Д.Чулуунчимэг, профессор С.Сээсрэгдорж, дэд профессор С.Хишигжаргал, профессор Ч.Чимэдрагчаа нар ажиллаж байжээ. Профессор С.Сээсрэгдорж 2001-2014 оны хооронд тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан.

          2014 оны 6 сарын 14 өдрийн АШУҮИС-ийн захирлын тушаалаар Уламжлалт Анагаах Ухааны сургуулийг татан буулгаж, АУС-ийн харьяа Уламжлалт Анагаах Ухааны институт болгож, институтийн захирал, дотрын тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Д.Цэрэндагва 2016 хүртэл ажилласан.

 

Зорилго

Нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан өндөр мэдлэгтэй, уламжлалт анагаах ухаан (УАУ) болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан ажиллах чадвартай эмч мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Бүрэлдэхүүн

Эрхлэгч                     С.Хишигжаргал      АУ-ны доктор, дэд профессор (Ph.D)

Ахлах багш             С.Сээсрэгдорж        АУ-ны доктор, профессор (Ph.D)

Ахлах багш               Д.ЧулуунчимэгАУ-ны магистр, клиникийн профессор(MS.c)

Ахлах багш               П.Молор-Эрдэнэ     АУ-ны доктор (Ph.D)

Ахлах багш               Ч.Батнайрамдал     АУ-ны доктор (Ph.D)

Багш                        С.Доржбат  АУ-ны магистр(MS.c) 

 

 

Сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт

      Монгол  анагаах ухааны  хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн, улсын стандартаар батлагдсан. Бакалавраар 6 жил 212 кредит, дипломын сургалт 3 жил 90 кредитийн хичээл заадаг.

      Төгсөлтийн өмнөх сургалтаар хосолсон, ижилсүүлэх, солилцох хөтөлбөрүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны АУИС, Ордос хотын АУИС, Тяньжины  АУИС, Тунгляогийн Үндэсний их сургуультай хамтарсан сургалтын хөтөлбөр, багш оюутан солилцох, судалгааны ажлын хамтарсан төсөл хэрэгжүүлдэг.

      БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордосын АУИС-тай хамтарсан Монгол Анагаах Ухааны их эмч бэлтгэх 2+4 хөтөлбөрийг 2014 оноос  хэрэгжүүлж байна.

 

Бакалаврын сургалтанд заадаг хичээлүүд

        Анагаах ухааны дөрвөн үндэс судлал, УАУ-ы онош зүй; УАУ-ы дотор өвчин судлалын үндэс, Монгол анагаах ухааны их архаг өвчин; УАУ-ы дотрын өвчин судлал; Эмнэл зүйн ялган оношлогоо; Халуун өвчин; Анагаах  ухааны зурхай; Монгол анагаах ухааны дадлагажих эмнэлзүйн сургалт.

Төгсөлтийн сургалт

Тус тэнхим магистрын 2 жил, докторын 3 жилийн сургалтыг явуулдаг. БНХАУ, ОХУ, Бутан, БНСУ, Япон зэрэг улс орнуудаас оюутнууд ирж төгсөлтийн сургалтанд суралцдаг.

Төгсөлтийн дараах сургалт

УАУ-ы 2 жилийн резиденсийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна УАУ-ы эмч нарын дунд сургалт, дамжаа тогтмол хичээллүүлэн ажилладаг. Мөн эмнэлгийн дунд мэргэжилтнүүдэд зориулсан богино хугацааны бариа заслын дамжааг хичээллүүлдэг. 

Эрдэм шинжилгээ

      УАУ-ы эмийн түүхий эд болон олон найрлагат эм бэлдмэлийн найрлага, үйлдлийн судалгааг хийж шинэ эм бэлдмэл гарган авах судалгааг эрдэм шинжилгээний голлох чиглэлээ болгон ажилладаг.

      Дотрын өвчин судлалын тэнхимийн багш нар ясны сийрэгжилтийн эсрэг, элэгний үрэвсэл, хавдрын эсрэг шинэ эм бэлдмэл гаргаж авах технологи боловсруулан, хөгшрөлтийн эсрэг, дасан зохицох үйлдэлтэй нийлмэл молекул олохоор ажиллаж байна.

     БСШУ-ы яамны шинжлэх ухаан технологийн сан, суурь судалгаа, инновацийн төсөл хэрэгжүүлдэг, БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллага, Солонгос, Японы судлаачидтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эмнэлзүйн үйл ажиллагаа

       Тус тэнхим АШУҮИС-ийн “Эрхэс” сувилал болон Нэгдсэн эмнэлгийн УАУ-ы Клиникийн үйл ажиллагааг хангаж, Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн эмнэлэгт өвчтөн үзэж, зөвлөгөө өгч ажилладаг.

 


Багш нар