Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль > Монгол Анагаах Ухаан Судлалын Тэнхим

Монгол Анагаах Ухаан Судлалын Тэнхим

Монгол Анагаах Ухаан Судлалын Тэнхим

 

Товч түүх

2000 онд УАС-ийн  Онолын тэнхим, 2015 онд МАУИ-ийн МАУСудлалын тэнхим, 2016 онд МАУОУС-ийн МАУСудлалын тэнхим болон үйл ажиллагаагаа явуулж байна.Анхны тэнхимийн эрхлэгчийн ажлыг УАС-ийн захирал, АУ-ны доктор, профессор МУ-ын хүний гавьяат эмч Н.Төмөрбаатар хавсран гүйцэтгэж байсан ба 2001 оноос хойш тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш ажиллаж байна.

 

Зорилго

Олон улс болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн МАУ-ны судлагаа, боловсрол, үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Ази Номхон Далайн шилдэг Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль болох. 

 

Бүрэлдэхүүн

Эрхлэгч                                 Д.Цэнд-Аюуш          АУ-ны доктор, дэд профессор (Ph.D)

Ахлах багш                          Т.Алимаа                  АУ-ны доктор (Ph.D)

Ахлах багш                           Ж.Байгалмаа           БУ-ны доктор (Ph.D)

Ахлах багш                           Б.Цэрэнцоо              АУ-ны доктор (Ph.D)

Багш                                      Б.Баярмаа                АУ-ны магистр, докторант (MS.c)

 

 

Сургалт

        Тус тэнхимээс төгсөлтийнөмнөх сургалтанд Монгол анагаах ухааны түүх, Монгол анагаах ухааны онолын үндэс, Монгол эмийн жор судлал, Монгол эмийн түүхий эд, Фитохими, Урьдчилан сэргийлэх монгол анагаах ухаан, Эмийн ургамал судлал, сонгон суралцахМАУ-ны сурвалж судлал, гүн ухаан,Анагаахын төвд хэл, Уламжлалт эмийн номхотгол, Эрүүл мэндийн менежмент зэрэг хичээлүүд заагдаж байгаагаас гадна эмийн ургамлын зуны хээрийн дадлагыг удирдан явуулдаг. Түүнчлэн МАУ-ны урьдчилан сэргийлэх ёс, УАУ-ны онол түүх, эх сурвалжийн судалгааны арга зүй, сорил туршилтын арга зүй, эмийн түүхий эд, ургамлын фитохими, эмнэлзүйн жор судлал, идээ ундааны эмчилгээ зэрэг чиглэлээр төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалт явуулж байна.

 

Судалгаа

МАУ-ны түүх, эх сурвалж,  МАУ-ны онол, монгол эм судлал, УАУ-ны нийгмийн эрүүл мэнд, угсаатны анагаах ухаан, бие махбодын өвөрчлөл, эмийн түүхий эдийн антиоксидант идэвхи, хавдрын болон чихрийн шижингийн эсрэг үйлдлийн судалгаа, диабетын эсрэг элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэлийн судалгаа, эмийн ургамлын тарьмалжуулалт, ховор ургамлын генофондын судалгаа, УА-ын нийгмийн эрүүл мэнд, боловсрол судлал зэрэг чиглэлүүдээр судалгааны ажлуудыг явуулж байна.

Тус тэнхимийн багш нар  “Монголын уламжлалт анагаах ухаанд элэгний эмчилгээнд хэрэглэж ирсэн эмийн ургамлын судалгаа” (2004-2006 он), “Уламжлалт хоол хүнсний бүтээгдэхүүний хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” ( 2004-2006 он), “Анагаах ухааны дөрвөн үндсийн тайлбар зохиол” (2007 оноос),“Монгол орны антиоксидант идэвхит ургамлын судалгаа” “Чихрийн шижингийн эсрэг үйлдэлтэй ургамлын судалгаа” “Эмийн ургамлын эд эсийн өсгөвөр” (2010 оноос), “Монгол орны цаг уурын нөхцөлд зарим эмийн ургамлыг тарималжуулах судалгаа” (2011 оноос), “Монгол орны ховор ургамлын генофондыг хамгаалж,  нөхөн сэргээх” (2011 он), “Монгол эрүүл хүний бие махбодын хэвийн хэмжил зүй” (2007-2010 он),“Улаанбаатар хотын хүн амын биологийн наслалт, бие махбодын өвөрчлөлийг генетик маркер болон зүрх судасны өвчлөлийг генетик маркер болон зүрх судасны өвчлөлийн зарим байдалтай уялдуулан судлах нь” (2009-2010 он), “Монголын уламжлалт анагаах ухааны эм, бэлдмэл зарим нийлмэл жорын бактери, вирүсийн эсрэг үйлчлэлийг тогтоох  фармакологийн судалгаа“ (2011-2013 он), “Monberry олон үйлдэлт шинэ биобэлдмэлийн технологи” (2015-2017 он), “ЭМШУИС-ийн Уламжлалт анагаахын сургуулийн төгсөлтийн шалгалтанд хийсэн үнэлгээ” (2013), “Дорнын уламжлалт анагаах ухааны хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулан судлах нь” (2011-2013 он), “Элэгний эмгэгт уламжлалт эмүүдийг хавсруулан хэрэглэх үндэслэл гаргах нь” (2012-2015 он),зэрэг төслүүдэд амжилттай оролцон ажиллаж байна.

 

Ургамлын эд эсийн өсгөврийн лаборатори:Эмийн ургамлын эд эсийн өсгөвөрийн кабинетийг 2011 онд үүсгэн байгуулж 3 зүйлийн эмийн ургамлын 3500 орчим бичил (in vitro) өсгөврийг in vivo-д гаргасан. 

Бидний амжилт

2006 онд УАС-ийн шилдэг тэнхим

2010 онд УАС-ийн шилдэг тэнхим

2010 онд ЭМШУИС-ийн шилдэг тэнхим

2015 онд АШУҮИС, АУС-ийн шилдэг тэнхимээр шалгарч байсан.  

 

Холбоо барих (Contact us)

                                    Утас: 99277344, 96678001

Улаабаатар.Сүхбаатар дүүрэг.

С.Зоригийн гудамж

АШУҮИС-ийн хичээлийн төв байр. 232 тоот

Шуудангийн хаяг:     УБ, Ш/х – 48/111


Багш нар
Д. Цэнд-Аюуш
Т. Алимаа
Ж. Байгалмаа
Ч. Батнайрамдал
Б. Цэрэнцоо
Б. Баярмаа