Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль > Уламжлалт Анагаах Ухааны Заслын Тэнхим

Уламжлалт Анагаах Ухааны Заслын Тэнхим

Уламжлалт Анагаах Ухааны Заслын Тэнхим

 

Танилцуулга

Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтыг явуулж ирсэн бөгөөд тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Н.Оюунцэцэг, тэнхмийн бүрэлдэхүүнд АУ-ны доктор Н.Занди, АУ-ны магистрант Г.Мөнхзулнар ажиллаж байна.

Тус тэнхмийн багш нар 2005, 2008, 2015 онд Уламжлалт Анагаахын хүний их эмч бэлтгэх бакалаврын сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, 2008 онд Уламжлалт Анагаахын Сургуулиудын цөм хөтөлбөр боловсруулахад оролцож Монгол Улсын стандарт батлуулсан, мөн Уламжлалт анагаахын их эмчийнцогц чадамж боловсруулахад оролцсон. АШУҮИС-ийн МАУОУС болон Японы Токио Ариаке Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Уламжлалт анагаахын засалч”  мэргэжилтний  бакалаврын боловсрол олгох сургалтыг Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим хариуцан явуулдаг.

 

Товч түүх

Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим нь анх 1989 онд АУДС-ийн Уламжлалт Анагаах Ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдаж 2000 онд Уламжлалт Анагаахын Сургууль болж өргөжихөд анхны гурван тэнхмийн нэг болон байгуулагдсан билээ.2014-2016 онд Зүү төөнө, бариа заслын тэнхим нэртэйгээр ажиллаж  байгаад 2016 оны 6-р сард Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль болоход Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим болж дахин зохион Тус тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор С.Олдох, СХУ-ны доктор, дэд профессор С.Сэдэддулам, АУ-ны доктор Б.Лагшмаа нар ажиллаж байсан. Одоо тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Н.Оюунцэцэг ажиллаж байна. Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр ажлын амжилт гарган 2011 онд Уламжлалт Анагаахын Сургуулийн тэргүүний тэнхмээр шалгарч байсан.

 

Зорилго:

Сургуулийн алсын хараа, хэтийн төлөв, үндсэн зорилготой уялдуулан Монгол анагаах ухааны уламжлалт засал, Японы жүдо бариа заслын  талаар суралцагчдад мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлж, хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшсэн, гардан хийх үйлдэлд мэргэжсэн эмч, мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Үйл ажиллагааны чиглэл:

  • Оюутан суралцагсдад уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргууд, жүдо бариа засал, иог бясалгалын талаармэдлэг, чадвар олгох
  • Уламжлалт заслын эмчилгээний үр дүнг орчин цагийн эмчилгээний аргуудтай харьцуулан судлах
  • МАУОУС-ийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулах
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх багц цагийн сургалтыг зохион байгуулах

 

Бүрэлдэхүүн

Эрхлэгч                                 Н.Оюунцэцэг            АУ-ны доктор (Ph.D)

Багш                                     Н.Занди                    АУ-ны доктор (Ph.D)

Багш                                     Г.Мөнхзул    АУ-ны магистрант

Зочин багш                        Н.Күме                    БТБ-ын магистр (MS.c)

Зочин багш                        К.Кояма                   БТБ-ны доктор (Ph.D)

Зочин багшТ.Сакураи              СШУ-ны доктор (Ph.D) 

 

СУРГАЛТ 

Бакалаврын сургалтанд заагддаг хичээлүүд

Уламжлалт засал

Монгол анагаах ухааны заслын техник

Монгол анагаах ухааны бариа засал

Иог бясалгал

Жүдо бариа заслын түүх

Жүдо бариа заслын онол

Даран бариа засал

Дээд мөчний гэмтлийн жүдо бариа засал

Доод мөчний гэмтлийн жүдо бариа засал

Толгой, их биений гэмтлийн жүдо бариа засал


Багш нар