Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль > Орчны эрүүл мэнд

Орчны эрүүл мэнд

Орчны эрүүл мэнд

 

Бидний тухай

     Орчны Эрүүл Мэндийн Тэнхим нь бакалаврын түвшинд Орчны эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл мэнд, Хүнсний эрүүл ахуй, Хүүхдийн эрүүл ахуй зэрэг 4 гол чиглэлд хичээл заадаг. Түүнчлэн төгсөлтийн дараах сургалтанд хүнсний эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдал, хүүхдийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх олгох сургалтыг явуулдаг.

 

Бидний эрхэм зорилго, зорилт

     Их сургуулийн хөгжлийн бодлого, зорилготой уялдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр орчин үеийн сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийн жишиг, орчин үеийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх

 

Орчны эрүүл мэндийн тэнхимийн профессорын баг

     Орчны эрүүл мэндийн тэнхимийн профессорын баг нь  профессор 1, дэд профессор 1, PhD зэрэгтэй 2, магистр зэрэгтэй 6 багшаас бүрдсэн бөгөөд дараах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Үүнд:

НЭМ-ийн мэргэжилтэн, магистрын сургалтыг мэргэшүүлэх болон мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, заах

НЭМ-ийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг, олон нийтэд зохион байгуулах

Гадаад, дотоодын НЭМ-ийн мэргэжилтний судалгаа, сургалт, мэргэжлийн байгуулагатай хамтран сургалт, судалгааны үйл ажиллагаа зохион байгуулах

НЭМ-ийн мэргэжилтэн, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдах, хамгаалуулах

Олон нийтэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

 

Тэнхмээс зонхилон зохион байгуулдаг зэрэг олгох сургалтууд

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан

Бакалавр:          

Багц цаг:              135

Хугацаа:              4 жил

Холбоосууд:       http://mnums.edu.mn/training.php?category=surgaltiinuil&post=62&lang=mn 

Магистр

Багц цаг:           40

Хугацаа:            2 жил

Холбоосууд:     http://mnums.edu.mn/training.php?category=tugsultiinsur&post=81&lang=mn

 

Сургалтын үйл ажиллагаа

 

 

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл

Өгүүлэл: 35  IF: 17.17

Гадаад –9

Дотоод-26

 

 Илтгэл:77

Гадаад - 29

Дотоод-48 

 

Орчин , хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори

Тоосны жин (PM2.5, PM10, нийт тоос)

PM2.5, PM5 тоосны шууд хэмжилт 

Цусан дахь хар тугалга

Шуугиан

Усны химийн үзүүлэлт

Шууд хэмжилт: CO,  чийглэг, хэм

 

Төсөлт ажил

Уул уурхайн үйл ажиллагаа ба  хүний эрүүл мэнд байгал орчны нөлөө/ Мичиганы Их Сургууль, НЭМС, 2011 оноос /

Ulaanbaatar Gestation and Ambient Air Resaerch I, II, 2013 оноос

Бичил уурхай эрхлэгчдийн болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгаа, 2014 оноос/

Эрдэнэт Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн үнэлгээ, 2014

 Улаанбаатар хотын гэр хороолол дахь хүүхдийн цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах интервенц судалгаа/ Дэлхийн банк,  2015/

 

Холбоо барих:

     Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл Мэндийн Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим. 333 тоот.

И-мэйл хаяг: ehsc.group@mnums.edu.mn

 


Багш нар
Ч. ЦОЛМОН
Г. ЭНХЖАРГАЛ
Э. ЭРДЭНЭЧИМЭГ
М . МӨНХЗАЯА
C. МЯГМАРЧУЛУУН
Д. НАРАНСҮХ
Д. НЯМ-ОСОР