Эм зүйн сургууль > Эмийн найруулагчийн тэнхим

Эмийн найруулагчийн тэнхим

Эмийн найруулагчийн тэнхим

 

Тэнхимийн зорилго

     Эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг, багаар хамтран ажиллах чадвартай, мэргэжилтний ёс зүйг дээдэлдэг эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх.

Эм найруулагчийн тэнхимийн он цагийн хэлхээс:

1926 онд Улаан цэргийн лазеретийн дэргэд найруулагчийн курс

1929 онд Иргэний больницын дэргэд байгуулагдсан хоёр жилийн курс

1934-1935 онд Госпиталийн дэргэд эм найруулагчийн курс

1934 онд Хүн эмнэлгийн техникум эм найруулагчийн анги

1939 онд АУДуС-ийн эм найруулагчийн анги

1998 онд Сувилагчийн Сургуулийн Эмнэлэг, Биологи, Эм зүйн тэнхим

1999 онд Сувилагчийн Сургуулийн НЭМ, Сувилахуй, Эм судлал, Морфологийн тэнхим

2000 онд Сувилагчийн Сургуулийн Анатоми, Эм судлал, Эм зүйн тэнхим

2001 онд Сувилагчийн Сургуулийн Тусгай мэргэжлийн салбарын эм зүй эмнэлгийн химийн тэнхим 

2003 онд Сувилагчийн Сургуулийн Эм зүй, Эм судлал, НЭМ-ийн тэнхим

2005 онд Сувилагчийн Сургуулийн Эм зүй, Биоанагаахын тэнхим

2012 онд ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургуулийн Эм найруулагчийн тэнхим

2014 онд АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургуулийн Эмийн хими, ургамал судлал, эмийн технологийн тэнхим

2017 онд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн тэнхим

Эм найруулагчийн тэнхимийн багшлах бүрэлдэхүүн:

П.Мандахнаран - тэнхимийн эрхлэгч, ЭЗУ-ны доктор (Ph.D)

Б.Бодьцэцэг - АУ-ны магистр (M.Sc), ахлах багш

С.Төгсбилэг - АУ-ны магистр (M.Sc), ахлах багш

Д.Байгалмаа - ЭЗУ-ны магистр (M.Sc), багш

Б.Болор - ЭЗУ-ны магистр (M.Sc), багш

Б.Отгонбат - ЭЗУ-ны магистр (M.Sc), багш

Д.Ариунаа - ЭЗУ-ны магистр (M.Sc), багш

Б.Булган - АУ-ны магистр (M.Sc), багш

Сургалтын үйл ажиллагаа:

Эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр

 

Зэрэг:  V түвшин                                    Хөтөлбөрийн индекс: НО3213

Элсэлтийн шалгалт: Хими, биологи

Босго оноо: 400

Суралцах хугацаа: 3 жил

Сургалтын хэлбэр: Өдөр

Эрхлэх ажил мэргэжил:

Нийтийн үйлчилгээтэй эмийн санд жор баригч, эм найруулагч

Сумын эмийн санд эмийн сангийн эрхлэгч, жор баригч, эм найруулагч

Сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, клиник, амаржих газар, бүсийн оношлогоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд жор баригч, эм найруулагч

Сумын эрүүл мэндийн төвд сумын эмийн санч, эм найруулагч

Эм ханган нийлүүлэх байгууллагад захиалга хүлээн авагч, эм олгогч, бэлтгэгч

Эмийн үйлдвэрт эм найруулагч

                                                                                                                                    

ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ЦОГЦ ЧАДАМЖ

     АШУҮИС-ийг эм найруулагч мэргэжлээр төгсөгч нь мэргэжилтэн, тусламж үзүүлэгч, хамтрагч, харилцагч, тасралтгүй суралцагч байж эм зүйн тусламж үзүүлнэ. Эм  найруулагчийн үүргийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

 

Эм найруулагч мэргэжилтний цогц чадамж

Эм найруулагч мэргэжилтэн –Мэргэжилтэн

Эм найруулагч нь өөрийн мэргэжлийн үйл ажиллагаанд мөрдөх хууль, ёс зүйг дээдлэн, чанартай, аюулгүй эм зүйн тусламж үйлчилгээг хүнлэг, ёс суртахуунтай үзүүлдэг мэргэжилтэн байна.

Эм найруулагч мэргэжилтэн  –Тусламж үзүүлэгч

Эм найруулагч мэргэжилтэн нь эм зүйчид үйлчлүүлэгч-төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь эм зүйч мэргэжилтэнд туслах эм найруулагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн тусламж үзүүлэгч байна.

Эм найруулагч мэргэжилтэн  –Хамтрагч

Үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламжийг эм зүйч, эмч, удирдлага, эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран үзүүлэхэд оролцдог хамтрагч байна.

Эм найруулагч мэргэжилтэн – Харилцагч

 Үйлчлүүлэгч, түүний гэр бүл, асран хамгаалагч болон эм зүйч, эмнэлгийн бусад мэргэжилтэн, удирдлагатай бүтээлч, идэвхтэй, эерэг харилцааг үүсгэдэг харилцагч байна.

Эм найруулагч мэргэжилтэн  –Тасралтгүй суралцагч

Мэргэжлийн хувьд өсөн дэвших эрмэлзэлтэй байж ажлын байранд тасралтгүй суралцагч байна.

 

ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЧАДАМЖИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

     Эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг Монгол улсын Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн сайдын А/197 тоот “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар боловсруулах тухай” тушаал, “Мэргэжлийн боловсрол, сургалт, ерөнхий шаардлага MNS6541:2015” стандартын зорилгын дагуу боловсруулсан. “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулахдаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын шаардлага, техник технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлэн сургалтаар эзэмшүүлэх үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын талаар оролцогч талуудын өгсөн санал, дүгнэлтийг тусгасан.

     ЧССХ-ийг боловсруулснаар суралцагчийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн чөлөөтэй сонгох, мэргэжилтэн мэргэшлийн түшингээ дээшлүүлэх боломжтой байхаар тасралтгүй суралцах, ажил олгогчдын эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөтөлбөрийг сайжруулж болохуйц уян хатан байх, сургалтын орчинг чадамж эзэмшүүлэхэд чиглүүлэн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилттой ажиллаж байна.

Төгсөлтийн дараах богино хугацааны сургалт:

     Жирэмсэн, хөхүүл эхчүүд болон хүүхэд, өндөр настнууд нь онцлог бүлгийн хүмүүс бөгөөд тэдний фармакодинамик, фармакокинетикийг харгалзан аюулгүй, чанартай эмнэл зүйн тусламж үйлчилгээг явуулах нь эмийн гаж нөлөө болон эмээс шалтгаалсан эрүүл мэндийн болон эдийн засгийн сөрөг үр дагавраас сэргийлэх, эмийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эмийн хэрэглээ” сэдэвт сургалт, “Хүүхэд болон өндөр настны эмийн хэрэглээ” сэдэвт сургалтыг 2016 оноос эхлэн жил бүр эм зүйч, эм найруулагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд 1-2 багц цагийн сургалтыг зохион байгуулдаг.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

-       Эмийн ургамлын фитохимийнсудалгаа

-       Эмийн ургамлын тарималжуулалт

-       Эмийн технологийн судалгаа

-       Эмнэлзүйн эм судлалын судалгаа

-       Эмнэлзүйн тархвар зүйн судалгаа


Багш нар