Анагаах Ухааны Сургууль > Өрхийн анагаахын тэнхим

Өрхийн анагаахын тэнхим

Өрхийн анагаахын тэнхим

    

Тэнхимийн түүх

     Өрхийн анагаах ухааны тэнхим нь АУИС-ийн захирлын 1996 оны 09-р сарын 09-ний өдрийн А/69 тушаалаар “ Өрхийн эмчийн тэнхим” нэртэй байгуулагдаж С. Пүрэвсүх, Ш. Сүхбаатар, Д. Цэрэн-очир, Д. Хорлоо багш нар томилогдон дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд  мэс засал гэсэн 4 үндсэн мэргэжлээр анхан шатны тусламж үйлчилгээнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж эхэлсэн.

     1998 онд лаборатори, дүрс  оношлогоо, нөхөн сэргээх, сувилахуйн тэнхимүүдийг тус тэнхимтэй нэгтгэн АУИС-ийн захирлын 1998 оны 10-р сарын 2-ны өдрийн Б/22 тоот тушаалаар тэнхимийн эрхлэгчээр Д. Одонтуяаг томилж, 14 багштай үйл ажиллагаа явуулсан.

   Тус тэнхимийн багш нар ЭМЯ-ны Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөл, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын  үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажилладаг. Бид Монгол улсад өрхийн анагаах ухааныг хөгжүүлэх хууль эрх зүй, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах олон арван баримт бичиг боловсруулахад оролцож ажлын хэсгүүдэд дангаар болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Эрхэм зорилго

     Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүрээнд Өрхийн анагаах ухааныг хөгжүүлэх, бэхжүүлэх, зорилгоор сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангахад оршино.

 

Бүтэц бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч: Д.Мягмарцэрэн Анагаах ухааны доктор, дэд профессор

Тэнхимийн ахлах багш: А.Аюурзана Анагаах ухааны доктор

Тэнхимийн багш: М.Ундрам Анагаах ухааны магистр

Тэнхимийн багш: Э.Хангай Анагаах ухааны магистр

Тэнхимийн дадлагажигч багш:  А.Цолмонтуяа Анагаах ухааны магистр

Тэнхимийн туслах ажилтан: Б.Батхүү

 

Сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт

Анагаахын суурь боловсролын II дамжаа

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны III дамжаа

Уламжлал анагаах зүү төөнө заслын III дамжаа

Анагаах ухааны сургуулийн V дамжаа

Анагаах ухааны сургуулийн VI дамжаа: Дадлагажуулах эмнэлзүйн сургалт

Анагаахын сургуулийн III дамжааны эмнэлзүйн дадлага

 

Төгсөлтийн сургалт

   Тус тэнхим Өрхийн анагаах ухааны чиглэлээр магистрантур, докторантурын сургалтыг зохион байгуулж, багш нар судалгааны ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж байна.  Нийтдээ тэнхимийн багш нарын удирдлаган дор 5 доктор, 18 магистр амжилттай хамгаалсан. 2018 оны байдлаар Д.Одонтуяа, Д. Мягмарцэрэн, С.Пүрэвсүх багш нарын удирдлаган дор докторант 5, магистрант 6 суралцаж байна.

 

Төгсөлтийн дараах сургалт

     Өрхийн анагаах ухааны үндсэн мэргэшил эзэмшүүлэх резидентийн 2 жилийн сургалт, мэргэжлийн баримжаа олгох, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх 3 сараас 1 жилийн тасралтгүй сургалтыг зохион байгуулж байна. Мөн өрхийн сувилагчийг 3-6 сарын богино хугацааны сургалтыг зохион байгуулж хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна.

 

Холбоо барих:

Тэнхимийн эрхлэгч: Д. Мягмарцэрэн myagmartseren@mnums.edu.mn

Тэнхимийн ахлах багш А.Аюурзана ayurzana@mnums.edu.mn

Тэнхимийн багш: М.Ундрам undram@mnums.edu.mn

Тэнхимийн багш: Э.Хангай  khangai@mnums.edu.mn

Тэнхимийн дадлагажигч багш:  А.Цолмонтуяа tsolmona2004@gmail.com

Тэнхимийн туслах ажилтан: Б.Батхүү batkhuu.b@mnums.edu.mn


Багш нар