Анагаах Ухааны Сургууль > Хавдар, цус судлал

Хавдар, цус судлал

Хавдар, цус судлал

Танилцуулга

     2017 – 2018 оны хичээлийн жилээс эхлэн хавдар судлалын тэнхим болон цус судлалын профессорын багуудыг нэгтгэн “Хавдар, цус судлалын тэнхимийг байгуулсан”. Хавдар, цус судлалын тэнхим нь 3 профессор, 1 дэд профессор, 1 ахлах багш, 1 багш, 5 дадлагажигч багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тэнхимийн түүх

Хавдар судлалын профессорын баг

     АУДС-д 1982 онд хавдар судлалын мэргэжлийн багш бэлтгэж ерөнхий эмчилгээ, хүүхдийн эмч, шүдний эмч, уламжлалт анагаахын факультетуудад хавдар судлалын хичээл зааж эхлэснээр Хавдар судлалын тэнхимийн анхны суурь тавигджээ. Мөн 1985 онд нарийн мэргэжил олгох дамжаагаар анхны Хавдар судлаач эмч нарыг бэлтгэн төгсгөжээ. 2010 оны 1-р сарын 5ны өдрөөс ЭМШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуульд Хавдар судлалын бие даасан тэнхим байгуулагдан ажиллаж байна.

Цус судлалын профессорын баг

     1944 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетэд Дотрын өвчин судлалын тэнхим байгуулагдсан цагаас эхлэн цусны эмгэгүүдийн талаар мэргэжлийн хичээл заагдаж эхэлжээ. 1958 оноос профессор Ч.Цэрэннадмид МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн багшаар ажиллаж эхэлсэн ба энэ үеэс Цусны эмгэг судлалын анхны мэргэжилтэн болж, уг мэргэжлийн тасаг, клиникийг үүсгэн байгуулжээ. 1973 онд Уушги-Цус судлалын тэнхим, 1998 оноос  Дотоод шүүрэл-Цус судлалын тэнхим нэртэйгээр сургалт эрдэм шинжилгээний ажлаа явуулж байсан ба 2010-1-6-ны өдрийн Б-01 тушаалаар Цус судлалын тэнхим бие даасан мэргэжлийн тэнхим болсон. 1995 оноос Уушгины тэнхимийг тусад нь гаргаж, цусны хичээлийг 30 ортой цусны клиникт баазлан зааж эхэлсэн. 2000 онд анхны нарийн мэргэжлийн цус судлаач эмч нарыг хот аймгуудад бэлдэж эхэлсэн.

 

Тэнхимийн эрхэм, зорилго

     Хавдар, цус судлалын тэнхимийн хамт олон нь хорт хавдрын өвчлөл ба цусны эмгэгүүдийн орчин үеийн оношлогоо эмчилгээний тухай цогц мэдлэгийг сургалтын шилдэг хөтөлбөрийн дагуу оюутнуудад олгож, олон улсын шаардлагад нийцсэн хавдар судлаач болон цус судлаач эмч боловсон хүчинийг бэлтгэдэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шилдэг шинэлэг аргуудыг цаг алдалгүй нэвтрүүлдэг, орчин үеийн өндөр технологи ашиглан мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгаа ажил гүйцэтгэдэг эвсэг, бүтээлч, шинийг эрэлхийлэгч хамт олон байхыг эрхэм зорилгоо болгон ажиллана.

 

Тэнхимийн бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч: АУ-ны доктор М.Адилсайхан

Профессорууд:

МАУА-ын гишүүн академич, АУ-ны доктор, профессор, зөвлөх эмч Р.Сандуйжав

АУ-ны доктор, профессор, зөвлөх эмч Д.Авирмэд

АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх эмч Н.Оюундэлгэр

 

Ахлах багш нар:

АУ-ны доктор, Дэд профессор Ц.Одгэрэл

АУ-ны доктор А.Отгонбат

 

Багш нар:

АУ-ны магистр О.Пүрэвжал

Дадлагажигч багш нар:

АУ-ны доктор Н.Баялагмаа

АУ-ны магистр Р.Мэнд-Амар

Магистрант Н.Мөнх-Эрдэнэ

Магистрант Д.Энхзул

Магистрант П.Баттулга 

 

Сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт:

АУС II дамжаа – дотрын өвчний оношзүй

АУС III дамжаа – цус судлал

АУС IV дамжаа – цус судлал

АУС IV дамжаа – хавдар судлал

МАУОУС V дамжаа – хавдар судлал

МАУОУС V дамжаа – цус судлал

НАСС V дамжаа – цус судлал

НАСС V дамжаа – хавдар судлал

АУС VI дамжаа – дадлагажигч эмчийн сургалтын хавдар судлалын тойролт

АУС VI дамжаа – дадлагажигч эмчийн сургалтын цус судлалын тойролт

 

Төгсөлтийн сургалт:

Хавдар судлалын чиглэлээр магистрын, докторын сургалт

Цус судлалын чиглэлээр магистрын, докторын сургалт

 

Төгсөлтийн сургалт

Дотрын эмчийн мэргэжүүлэх сургалт – цус судлалын тойролт

Мэс заслын эмчийн мэргэжүүлэх сургалт – хавдар судлалын тойролт

Хавдар судлаач эмчийн мэргэшүүлэх сургалт

Цус судлаач эмчийн мэргэшүүлэх сургалт

 

Холбоо барих (и-мэйл хаяг, утас дугаар )

М.Адилсайхан              99060709, adilsaikhan@mnums.edu.mn

Р.Сандуйжав                99850582, sanduijav@mnums.edu.mn

Д.Авирмэд                   99173326, avirmed@mnums.edu.mn

Ц.Одгэрэл                   99505725, odgerel.ts@mnums.edu.mn

А.Отгонбат                   99170135, otgonbat.a@mnums.edu.mn

О.Пүрэвжал                 99901423, purevjal.o@mnums.edu.mn

Н.Баялагмаа                99190125, bayalagmaa@mnums.edu.mn

Р.Мэнд-Амар               99279534, mendamar@mnums.edu.mn

Н.Мөнх-Эрдэнэ            99156780, munkherdene.n@mnums.edu.mn

П.Баттулга                   99010386, battulga.p@mnums.edu.mn

Д.Энхзул                      99074606, enkhzul.d@mnums.edu.mn


Багш нар