БиоАнагаахын сургууль > Харилцааны ур чадварын тэнхим

Харилцааны ур чадварын тэнхим

Харилцааны ур чадварын тэнхим

 

Харилцааны ур чадварын тэнхим

     Харилцааны ур чадварын тэнхим нь АШУҮИС-ийн суурь боловсролын 1-р дамжаа, МАУОУС-ийн Уламжлалт анагаах ухааны засалч, Зүү төөнө засалч, Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн, НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйчийн ангид Харилцааны ур чадварын нэг кредитийн хичээл, 2-р дамжааны оюутнуудад “Мэргэжлийн суурь ур чадварын” хоёр кредитийн хичээл, 2-р дамжааны бүх оюутны “Мэргэжлийн суурь ур чадварын буюу Танилцах үйлдвэрлэлийн дадлагыг” удирдан зохион байгуулдаг. Түүнчлэн АШУҮИС-ийн 3-р курс, магистрант, докторантын ангид “Эмнэлзүйн харилцааны ур чадварын” хичээлийг сонгоноор удирдан явуулж байна. Тус тэнхимд профессор 1, багш 3, дадлагажигч багш 1, гэрээт багш 20 ажиллаж байна.

 

Тэнхим байгуулагдах суурь тавигдсан тухай түүх, оруулсан хувь нэмэр

2003-2008    ЭМШУҮИС-ийн МДИ-ийн Сувилахуйн тэнхим

     ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 1-р сарын 3 ны өдрийн А/01 тушаалаар Мэргэжил Дээшлүүлэх Институтын дэргэд Сувилахуйн тэнхим байгуулагдсан. Ирээдүйн эмч болох оюутнуудад эмч, сувилагчийн хамтын ажиллагааны тухай, сувилахуйн шинжлэх ухааны тухай ойлголтыг бий болгоход бүтээлч олон ажлыг хийж чадсан. Тус тэнхмийн эрхлэгчээр Анагаах Ухааны доктор С.Наранчимэг, үндсэн багшаар О.Сарантуяа, АУ-ны магистр Д.Дашдаваа,СУ-ны магистр Д.Отгонцэцэг МДИ-ийн сувилахуйн шаталсан бакалаврын сургалтын анхны төгсөгч В.Даваахүү, С.Оюунцэцэг, Сувилахуйн ухааны магистр Д.Солонго, , цагийн багшаар С.Нармандах, Д.Оюунмаа, туслах ажилтнаар О.Сугармаа нар тус  тус ажилласан.

 

2009-2014    ЭМШУИС-ийн  АУС-ийн Мэргэжлийн суурь ур чадварын тэнхим

          ЭМШУИС-ийн захирлын 2009 оны 1-р сарын 3-ны өдрийн А/19 тоот тушаалаар Анагаах Ухааны Сургуулийн Мэргэжлийн Суурь Ур Чадварын тэнхим болон дахин байгуулагдаж тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор С.Наранчимэг томилогдож, багшаар О.Сарантуяа, С.Нармандах, Д.Отгонцэцэг, О.Халиун, Э.Энхтамир, цагийн багшаар Г.Бямбасүрэн, Ж.Мөнхханд, Ш.Цэрмаа нар тус тус ажилласан. Тэнхмийн багшаар Д.Баярмаа, М.Сүрэнчимэг нар 2013 оноос ажилласан.

 

2014-2016   АШУҮИС-ийн Ерөнхий мэргэжлийн тэнхимтэй нэгдэж Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхим болон өргөжсөн.

          Тус тэнхим нь Өрхийн, Суурь ур чадварын гэсэн 2 багтайгаар үйл ажиллагаагаа явуулсан.

 

Сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр

-       Сувилахуйн шаталсан бакалаврын сургалтын киррикулумыг боловсруулж 2003-2009 онд 9 удаагийн төгсөлт хийж хот, хөдөөгийн 28 эмнэлэг, өрхийн эмнэлгийн 194 сувилагчийг бакалаврын зэрэг эзэмшүүлж төгсгөсөн

-       Сувилахуйн дэд зэргийн ангийг 2004-2006 онд зохион байгуулж, АНУ-ын сургалтын хөтөлбөрийг үндэслэн анхны дэд зэрэгтэй сувилагчийн 2 жилийн хөтөлбөрөөр бэлтгэж 16 оюутан сувилагч мэргэжлээр төгссөн

-       Сувилахуйн магистрантурын сургалтын хөтөлбөрийг анх удаа шинээр боловсруулж, элсэлтийг зохион байгуулан 2000-2008 онд нийт 45 сувилагч Сувилахуйн ухааны магистрын зэрэг хамгаалах ажлыг удирдан зохион байгуулсан.

-       2004 онд Сувилахуйн ухааны докторантурын сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, элсэлтийг Магистрант Докторантурын Албатай хамтран зохион байгуулахад оролцсон

-       Эмнэлэг, сургуулийн уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт өөрчлөлт гаргах үүднээс ШКТЭ-тэй гэрээ байгуулан Монгол улсад анхны “Сувилгааны албыг” 2000 оны 3-р сарын 16 ны өдөр байгуулж, Сувилгаа эрхэлсэн орлогч даргаар ажилласан  

 

Анагаахын боловсрол судлалд оруулсан хувь нэмэр

-       Анагаахын болон сувилахуйн сургалтанд “хандлагын “тухай ойлголтыг 1996 оноос бий болгож, хандлагыг хэрхэн заах, үнэлэх талаар олон сургалтын арга зүйг нэвтрүүлсэн

-       Анагаахын болон сувилахуйн сургалтанд “ Асуудалд суурилсан сургалтын “ арга зүйг нэвтрүүлж эхэлсэн

-       АШУҮИС-ийн бүрэлдэхүүний 5 сургуулийн багш нарт зориулсан “ Асуудалд суурилсан сургалт” арван долоо хоногийн сургалтыг 2008 оноос амжилттай зохион байгуулж, арван дөрвөн төгсөлтөөр 264 багшийг тутороор бэлтгэсэн

-       5,6-р блокийн сургалтын агуулгад өөрчлөлт оруулан 2012 оноос биеэ даасан” Харилцааны ур чадвар” хичээлийг, 2016 оноос “Сэтгэн бодох, шийдвэр гаргах арга зүй” хичээлийг шинээр санаачлан сургалтанд оурулсан

 

2016 оноос    АШУҮИС-ийн ЭЗБАС-ийн Харилцааны ур чадварын тэнхим

          АШУҮИС-ийн 2016 оны 9-р сарын 6-ны өдрийн тушаалаар ЭЗБАС-ийн дэргэд “Харилцааны ур чадварын тэнхим” байгуулагдсан.

 

Тэнхмийн бүрэлдэхүүн

          

          Тэнхмийн эрхлэгчээр Анагаах Ухааны доктор, профессор С.Наранчимэг, багшаар Анагаах ухааны доктор Д.Баярмаа, Докторант Д.Отгонцэцэг, С.Нармандах , дадлагажигч багшаар магистрант Ц.Өрнөхбаяр, гэрээт багшаар ГССҮК, ЭХЭМҮТ, СХДНЭ , ТТБХНЭ, Номун эмнэлэг , АӨСТ, ХСҮТ, СЗКЭ, СЭМҮТ, Ачтан эмнэлэг, УГТЭ , Хан-Уул НЭ, СонгдоУБ эмнэлэг, СЭМҮТ, АШУҮИС-ийн СБЗГ-ын арга зүйч, Их сургуулийн эмнэлгийн сувилагч нар гэрээт багшаар ажилладаг.

 

 

 

Үндсэн багш нар

Гэрээт багш нар

 

Харилцааны ур чадварын тэнхмийн АЛСЫН ХАРАА:

Сэтгэлтэй, итгэлтэй, хүндлэлтэй, бие хүнийг төлөвшүүлнэ.

Харилцааны ур чадварын тэнхмийн ЭРХЭМ ЗОРИЛГО:

Эерэг хандлага, зөв харилцаа, хүнлэг ёсыг эрхэмлэнэ.

Сургалт:

Төгсөлтийн өмнөх

-       Харилцааны ур чадвар хичээл (1 кредит)

-       Мэргэжлийн суурь ур чадвар (2 кредит)

-       Танилцах үйлдвэрлэлийн дадлага (Мэргэжлийн суурь ур чадварын 112 цаг)

-       Эмнэлзүйн харилцааны ур чадвар (сонгон: 1-2 кредит))

Төгсөлтийн дараах, төгсөлтийн сургалт

-       Эмнэлзүйн харилцааны ур чадвар

Багш нарт зориулсан сургалт (Дараах сургалтын модератороор ажилладаг)

-       “Амьдралд (Асуудалд)суурилж суралцахуй 2.5 сарын сургалт

-       Менторшипийн 5 сарын сургалт

Тэнхимийн дэргэд ажилладаг оюутны клуб:

-       “Хандлага, Харилцаа, Хөгжил” буюу Гурван Х клуб,

-       Эмч клуб

-       Хувь хүний хөгжил клуб

Тэнхмийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

-       Харилцааны ур чадвар нь ажлын бүтээмжинд нөлөөлөх нь

-       Сэтгэлд хүрсэн үйлчилгээний судалгаа

-       Жижиг бүлгийн сургалтын үр дүн

Тэнхмийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэл

-       Улаанбаатар хотын 16 эмнэлгийн Сувилахуйн албатай хамтран ажилладаг

-       Их, дээд сургуулийн багш нар, эрх зүй, анагаахын ба сувилахуйн мэргэжилтнүүдэд боловсрол судлал, харилцааны ур чадвар, суралцахуйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг

 

Тэнхмийн хэрэгжүүлсэн төсөл, гадаад харилцаа

-       Сувилахуйн боловсролын шинэчлэлийн төсөл, ЭМНХЯ, ДЭМБ (1998-2001)

-       “Анагаахын сургалтанд хандлагыг заах, үнэлэх арга зүй” төсөл FAIMER (2006-2007)

-       “Эерэг хандлага-Эерэг сэтгэлгээ” төсөл, ЭМДС (2012-2014)

-       Суралцахуйн увдис, Дээд боловсролын шинэчлэл төсөл БСШУСЯ (2016-2017)

 

Холбоо барих

Харилцааны ур чадварын тэнхим, Био-Анагаахын сургууль,

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, С.Зоригийн гудамж,

Ш/Х-48/111, Улаанбаатар хот 14210, Монгол Улс

Утас:11-329065

Факс: 976-11-3290

naranchimeg@mnums.edu.mn

narmandakh@mnums.edu.mn

bayarmaa.d@mnums.edu.mn

otgontsetsteg@mnums.edu.mn

urnukhbayar@mnums.edu.mn

 

 


Багш нар