Анагаах Ухааны Сургууль > Гэмтэл Согог Сэргээн Засах Тэнхим

Гэмтэл Согог Сэргээн Засах Тэнхим

Гэмтэл Согог Сэргээн Засах Тэнхим

 

ТЭНХИМИЙН ТҮҮХ

         Гэмтэл согог судлал нь Монгол улсад шинжлэх ухааны үндэстэй европ эмнэлэг 1925 онд байгуулагдсан үеэс үндэс сууриа тавьсан гэж болно.

        1942 онд МУИС байгуулагдаж, Хүн эмнэлгийн факультет нээгдсэнээр үндэсний эмч нар бэлтгэгдэж эхэлсэн нь манай бүх нарийн мэргэжлийн салбаруудын хөгжилд зохих үр дүнгээ өгсөн юм.

        Гэмтэл согогийн албыг үүсгэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн сургах, гэмтэл согогийн эмнэлгийн үүсэл хөгжил зэрэг нь МУ-н хүний гавьяат эмч төрийн соёрхолт Наваанцэрэнгийн Дашийн нэртэй шууд холбоотой. Н.Даш 1953 онд МУИС-н АУ-ны факультет төгсөж Батлан хамгаалах яам, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч хийж байгаад 1958-1960 онд Улаанбаатар хотын нэгдсэн 1-р эмнэлэгт мэс засалч, тасгийн дарга, 1960-1975 онд УКТЭ-н гэмтлийн тасагт мэс засалч, 1975-1989 онд Гэмтэл согогийн эмнэлгийн ерөнхий эмч, дарга, 1989-1997 онуудад гэмтэл согогийн эмнэлгийн зөвлөх эмч багш, Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтнээр тус тус ажиллаж байв.

        Гэмтэл Согог Сэргээх засах тэнхимд үе үеийн гэмтлийн шилдэг тэргүүн эмч нар багшаар ажиллаж өөрийн оюун билэг мэдлэг чадвараа шавь нартаа зориулж түүхэнд нэрээ үлдээсэн. МУ-н хүний гавьяат эмч, Гэмтэл согогийн албыг үндэслэгч төрийн соёрхолт Н.Даш, Г.Дэмид, Хүний гавьяат эмч Ж. Олзвой, Б.Бүдээ, С.Самбуу, Төрийн соёрхолт Ө.Даваасамбуу, ахмад эмч С. Хүнбиш, Ц. Дэмбэрэл, Ч.Батнасан Н.Хуяг нар АУДэС, АУИС, ЭМШУИС-н гэмтэл согогийн тэнхимд оюутны болон дипломын дараах сургалтанд үндсэн болон цагийн багшаар ажиллаж байв. 1985 оноос төрийн соёрхолт Г.Дэмид албан ёсоор багшилж эхэлсэн ба 1978-1994 оноос Д.Мишигдорж багшаар ажиллаж, сургуулиас зохиодог урлаг спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тэргүүний багш нарын нэг байсан. 1982 оноос цэргийн Госпиталын багш Н.Баяраа гэмтэл согогийн тэнхимд 5 жил багшилж байсан. 1992 онд Гэмтэл Согог Судлалын тэнхим байгуулагдаж тэнхимийн тэргүүнээр клиникийн професор Г.Дэмид ажиллаж А.Эрдэнэбилэг, Ж.Оюунтөгс нар багшаар ажиллаж байсан ба А.Эрдэнэбилэг өнөө хүртэл багшилж байна.1993 оноос Д.Доржготов 1995 оноос Б.Гомбо 1996-1997 оноос Төрийн соёрхолт Г.Давга (тэнхимийн эрхлэгч) багшаар ажиллаж байсан. 1998 оноос П.Эрдэнэсан багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оны 3 сар хүртэл олон жил ажилласан туршлагатай сайн багш байлаа.

         Сэргээн засах профессорын баг: Монголын Эрүүлийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээнд 1940 өөд оноос УКТЭ, УКХЭмнэлгүүдэд сэргээн засах эмчилгээний тасаг бий болсноор Сэргээн Засах анагаах ухааны салбарын түүхэн хөгжил эхэлсэн байна. Энэ үйлст Б.Жанчив, Д.Цэеэ-Ойдов, Г.Дэндэв, Х.Должинсүрэн нарын ахмад эмч нарын байгуулсан үйлс энэ салбарын түүхтэй салшгүй холбоотой билээ.

       1976-1996 онуудад АУИС-ийн сэргээн засах эмчилгээний багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Цэеэ-Ойдов нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын эхлэлийг тавьсан гавьяатай хүн юм. Түүний үйлсийг бид одоог хүртэл амжилттай үргэлжлүүлж байна.

    Сэргээн засах эмчилгээний чиглэлээр оюутнуудын  сургалт 1991 оноос, нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалт 2000 оноос тус тус  Улсын Клиникийн II эмнэлгийн сэргээн засах тасгийг түшиглэн явагдаж эхэлсэн. 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн багш А.Балжинням анхны резидентурийн сургалтыг авч эхэлсэн. 

      Сэргээн Засах Анагаах Ухааны тэнхим нь ЭМШУИС-ийн захирлын 2006 оны 09 сарын 21 ны өдрийн В/18 тоот тушаалаар байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр А.Балжинням ажиллаж байлаа. Тус тэнхим нь үндсэн 2, цагийн 5 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд: тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор А. Балжинням, тэнхимийн багш нар,  АУ-ны магистр Ш. Батчимэг, АУ-ны доктор Д. Цагаан, АУ-ны магистр С. Дэлгэрмаа, Д.Цэнджав, П. Отгонгэрэл, Б. Болор нар багшилж байсан.

   2010 оны 01-р сарын 06 ны өдрийн Б-01 тушаалаар Гэмтэл согог судлал , Сэргээн засах анагаах ухаан 2 салбар нэгдэн Гэмтэл согог сэргээн засах тэнхим болон өргөжиж дахин шинээр байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор О.Батсүх, 6 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

       2014 оны 09 сараас эхлэн одоог хүртэл Гэмтэл Согог Сэргээн Засах тэнхимийн эрхлэгчээр А.Эрдэнэбилэг \клиникийн профессор\, ахлах багшаар О.Батсүх \клиникийн профессор\, А.Балжинням \АУ-ны доктор, дэд профессор\, багшаар Ш.Батчимэг \докторант\, Л.Наранбат \докторант\, Ц.Наранцэцэг \докторант\, дадлагажигч багшаар Х.Баттулга \магистрант\ нар ажиллаж байна.

 

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО 

        Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн гэмтэл согог, сэргээн засах чиглэлээр боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Анагаах Ухааны Сургуулийн шилдэг тэнхимийн нэг байхаас, чадвартай, ёс зүйн харилцааг дээдэлсэн баг хамт олноороо ажиллаж чаддаг мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

 

ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

ТЭНХИМИЙН СУРГАЛТ

 

ТЭНХИМИЙН СУДАЛГАА

 

 

Холбоо барих:

АШУҮИС, АУС- Гэмтэл согог сэргээн засахын тэнхим

Зоригийн гудамж, Улаанбаатар-14210, Монгол

Утас:

Факс:

Е-майл:        

erdenebileg@mnums.edu.mn

batsukh@mnums.edu.mn

baljinnyam.a@mnums.edu.mn

batchimeg@mnums.eu.mn

naranbat@mnums.edu.mn

narantsetseg.ts@mnums.edu.mn

battulga.kh@mnums.edu.mn


Багш нар
О. Батсүх
А. Эрдэнэбилэг
А. Балжинням
Ш. Батчимэг
Л. Наранбат
Ц. Наранцэцэг
Х. Баттулга