Анагаах Ухааны Сургууль > Мэдрэл судлалын тэнхим

Мэдрэл судлалын тэнхим

Мэдрэл судлалын тэнхим

 

Товч түүх: 

         Монголын үе үеийн эмч нарыг бэлтгэн гаргах, мэдрэлийн шинжлэх ухааныг төрөлх орондоо хөгжүүлэх эх уурхай болсон Мэдрэл судлалын тэнхим 1947 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн салбарт Орос улсаас уригдаж ирсэн профессор Г.Я.Либерзоны удирдлагаар Төв эмнэлгийн мэдрэлийн тасгийг (25 ортой)  түшиглэн, “Мэдрэлийн эмгэг судлалын тэнхим” (“Кафедра невропатологии”) нэртэйгээр анх байгуулагдаж, үндэсний ууган эмч Г.Лодон, Л.Дагзмаа нар багшаар ажиллаж байсан түүхтэй.

         Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгчээр салбарын ууган эрдэмтэн профессор Г.Лодон 1954-1968 онд; доцент Д.Равдандорж 1968-1985 онд; профессор Г.Цагаанхүү 1985-1998 онд; дэд профессор Д.Өлзийбаяр 1998-2003 онд; дэд профессор Л.Отгонбаяр 2003-2012 онд; дэд профессор А.Товуудорж 2012 оноос тус бүр ажиллан, мэдрэлийн халдвар, толгой, нурууны өвдөлт, тархины судасны эмгэг, тархмал хатуурал, эпилепси, хөдөлгөөний эмгэгийг судлах чиглэлээр судалгааны ажлыг удирдан явуулж ирлээ. Энэ түүхэн хугацаанд тэнхимийн багшаар Г.Лодон (1947-1968), Д.Равдандорж (1962-1985), Г.Цагаанхүү (1969 оноос), Н.Төмөрбаатар (1981-1987), Д.Өлзийбаяр (1983-2010), Л.Отгонбаяр (1989 оноос) А.Товуудорж (1995 оноос), Ц.Баясгалан (1998 оноос), Д.Бямбасүрэн (2010 оноос),   Ш.Тунгалагтамир (2012 оноос) нар ажиллаж иржээ.

 

Зорилго: 

          Дэлхийн мэдрэл судлалын хөгжлийн чиг хандлага, бүсийн орнуудын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ,  сургалт явуулах, эрүүл мэндийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэхүйц өндөр мэдлэг, чадвар эзэмшсэн эмч, мэргэжилтэн бэлтгэдэг  тэргүүлэх нэгж салбар байхад оршино.

 

Бүрэлдэхүүн:

          Мэдрэл судлалын тэнхимийн зөвлөх багшаар Монгол Улсын Гавьяат эмч, Ардын багш, МАУА-ийн гишүүн-академич, АУ-ны доктор, профессор Г.Цагаанхүү, тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор А.Товуудорж, тэнхимийн багшаар АУ-ны доктор, дэд профессор Л.Отгонбаяр, АУ-ны доктор Д.Бямбасүрэн, АУ-ны доктор Ц.Баясгалан, багш Ш.Тунгалагтамир, туслах ажилтанаар сэтгэл судлалын магистр С.Долгорсүрэн нар ажиллаж байна.

 

Сургалт:

          Төгсөлтийн өмнөх сургалтаар мэдрэлийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны үндэс, мэдрэлийн үндсэн хамшинжүүд, тэдгээрийн байршил зүйн холбогдол, зонхилон тохиолдох мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн асуудлыг АУС-ийн 4-р дамжааны оюутнуудад нийт 7 кредитийн (55/122 цаг)лекц, дадлага (Блок 13), УАС-ийн 4-р дамжаа, НАСС-ийн 3-р дамжаа, БиоАС-ийн 5-р дамжааны оюутнуудад 2 кредитийн (16/32 цаг) хичээлийг тус бүр явуулдаг.

Төгсөлтийн сургалт: Магистрантурын сургалтаар судалгааны арга зүй эзэмшсэн, мэдрэл судлалын чиглэлээр орчин үеийн судалгаа - шинжилгээ явуулах чадвар бүхий мэргэжилтэн судлаачийг 2 жилийн хугацаанд бэлтгэх, докторантурын сургалтаар орчин үеийн АУ-ны хөгжлийн чин хандлагад нийцүүлэн, нотолгоонд тулгуурласан анагаах ухаан, мэдрэл судлалын салбарыг хөгжүүлэх эрдэм судлалын ажлыг бие даан гүйцэтгэх, удирдан явуулах, олон улсын түвшинд ажиллах чадвартай эрдэмтэнг 4 жилийн хугацаанд суралцуулан бэлтгэхэд оршино.

Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр нь хүн амын дунд  тохиолдох мэдрэлийн өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэг, практик ур чадвар төгс эзэмшсэн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2 ба 3 дахь шатлалд мэдрэл судлалаар бие даан ажиллах мэргэшсэн  эмчийг 2 жилээр суралцуулан бэлтгэхэд чиглэгдэж байна.

 

Судалгаа-шинжилгээний чиглэл:

Тархины судасны эмгэг, эпилепси, толгой, нурууны өвдөлт, мэдрэлийн халдвар, тархмал хатуурал;

 

Холбоо барих:

АШУҮИС, АУС-ийн мэдрэл судлалын тэнхим.

Утас: 11 321371

Факс: 976 -11-321371

Mobile: 99177153

E-mail: tovuudorj@mnums.edu.mn

 

 

 


Багш нар
А. Товуудорж
Г. Цагаанхүү
Л. Отгонбаяр
Ц. Баясгалан
Д. Бямбасүрэн