Анагаах Ухааны Сургууль > Мэс Засал тэнхим

Мэс Засал тэнхим

Мэс Засал тэнхим

 

Үе үеийн тэнхимийн эрхлэгч нар.

- 1944 оны 8-р сарын 1 өдөр МУИС-ийн ректорийн тушаалаар Ерөнхий Мэс Заслын Тэнхим анх

  байгуулагдаж эрхлэгчээр АУ-ны доктор профессор Н.Ф.Березкин ажиллаж байсан.

-1944 – 1953 оны хооронд Оросын олон эрдэмтэн профессорууд ажиллаж байсний дотор П.В.Рыжов,

  В.Н.Топольский, Карамеров, Н.Ф.Березкин нар юм.

- 1953-1960 үны хооронд үндэсний багш нараас анхны тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн

  Т.Шагдарсүрэн ажиллаж байсан.

- 1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль байгуулагдаж, ерөнхий ба тодорхой мэс заслын тэнхим бий

   болж эрхлэгчээр нь АУ-ны доктор Т.Шагдарсүрэн ажиллаж байв. Мөн оноос мэс заслын ба арга барилын

   тэнхимийн эрхлэгчээр АУ-ын доктор В.Ичинхорлоо ажиллаж байв.

- 1967-1981 оны хооронд Ерөнхий болон мэс заслын арга барилын тэнхимийн эрхлэгчээр 

   П.Долгор ажиллаж байв.

- 1984 онд Ерөнхий ба эмчилгээний мэс заслын арга барилын тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн

   П.Долгор ажиллаж байв. Мөн онд судалгааны мэс заслын тэнхимийн эрхлэгчээр нь доцент,

   дэд эрдэмтэн Б.Гоош нар ажиллаж байв.

- 1995 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр Б.Гоошийг томилж, мэс заслын II тэнхимийн эрхлэгчээр

  Ч.Пунцаг нар нь ажилж байв.

- 2002 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр  Анагаахын Шинжлэх Ухааны Доктор, дэд профессор

  О.Сэрэглэнг томилов. II тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Д.Зоригийг томилж ажиллав.

- 2014 онд мэс заслын I тэнхим болон II тэнхим нэгдэж эрхлэгчээр нь АУ-ын Доктор, дэд профессор

  О.Сэрэглэн ажиллаж байна.

Төгсөлтийн өмнөх сургалт

Төгсөлтийн сургалт

Төгсөлтийн дараах сургалт

Хэрэгжүүлсэн ажил

         Монгол орны хөдөө орон нутаг болон дүүргийн эмнэлгийн мэс заслын эмч нарыг дурангийн хагалгаанд сурган, ажлын үр дүнг боловсруулан World Journal Surgery сэтгүүлд нийтлэл болгон хэвлүүлсэн ба тэрхүү үр дүн нь дэлхийн дундаж орлоготой улс орны жишиг орон болгон харуулсан.

       2007 oноос элэг шилжүүлэх төслийг эхэлж, улмаар Өмнөд Солонгосын АСАН Төвтөй холбогдон энэхүү багын ажлыг амжилттай эхлүүлэн, 2015 оноос Монголын баг бие даан элэг шилжүүлж суулгаж эхэлсэн. Нийт энэ төслийн хүрээнд 25 өвчтөнд уг хагалгаа хийсний 1 нь цогцосны донороос элэг шилжүүлэн суулгав. 

2015 оноос ЭМХТ болон АНУын Мэс заслын холбоотой хамтран АTLS буюу Гэмтэгсдийг Аврах Лавшруулсан Тусламж гэсэн сургалтыг хот болон хөдөө орон нутгийн 32 эмчид амжилттай зохион байгуулсан ба 2016 онд 3 удаагийн сургалтыг төлөвлөж байна. 
 

 

Сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт 15 цагаас АШУҮИС-ийн номын сангийн 4 давхарт 406 тоотод тэнхимийн багш нар Магистрант, Докторантууд уулзаж судалгааны ажлын талаар ярилцаж зөвлөгөө өгч байна. 

 

 


Багш нар
Бат-Эрдэнэ Батсайхан
Оргой Сэргэлэн
Сандаг Эрдэнэ
Авирмэд Шийрэвнямба
Бизъяа Бат-Оргил
Лувсан Ганчөдөр
Батмөнх Баатарсүрэн
Сайнбуян Тамир
Намсрай Бат-Эрдэнэ
Чулуун Эрдэнэцэцэг
Park Kwan Tae 박관태
Санжаажамц Амарсайхан
Үржин Санчин