Анагаах Ухааны Сургууль > Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2015 он; Зүүн талаас : Т.Ганцэцэг, З.Хишигсүрэн, Б.Жаргал, Н.Алтанзул, Д.Оюунсүрэн, С.Долгорсүрэн

 

Товч түүх

   

       Мэдрэл сэтгэц гэм судлалын тэнхим нь анх МУИС-ийн хүн эмнэлгийн салбарт 1947 онд “Мэдрэл, сэтгэцийн гэм судлалын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж анхны тэнхимийн эрхлэгчээр ЗХУ-ын мэдрэлийн эмч доктор, профессор Г.Я.Либерзон 1947-1951 онд ажиллаж байжээ. 

       Мэдрэл гэм судлалын анхны үндэсний багш, тэнхимийн эрхлэгч нь МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийн анхны декан Готовын Лодон (1951-1968) юм. ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор Г.Лодон нь тархины судасны эмгэг, мэдрэлийн халдвар, нугасны саа өвчний талаар хэд хэдэн томоохон бүтээл туурвиж, БНМАУ-ы гавьяат эмч Л.Дагзмаа нарын хамт мэргэжлийн албыг хөгжүүлэхэд хөдөлмөр бүтээлээ зориулсан нэгэн билээ.

        Тус тэнхимийн эрхлэгчээр 1958-1990 онуудад ШУ-ны доктор профессор Ц.Гүрдорж, 1990-1995 онуудад Профессор, доктор Ш.Доржжадамба, 1995-1998, 2005-2010 онуудад  АУ-ны доктор, профессор С.Бямбасүрэн, 1998-2003 онуудад АУ-ны доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, 2003-2005 онуудад АУ-ны доктор, дэд профессор Л.Отгонбаяр, 2010-2014 онуудад АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нар тус тус ажиллаж байв. 

        Манай хамт олны дотроос Монгол Улсын гавьяат эмч Г.Цагаанхүү, Ш.Доржжадамба, Монгол улсын гавьяат багш С.Бямбасүрэн нар төрөн гарсан нь бид бүхний бахархал билээ.

         Тэнхимийн түүхэн замнал нь Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн алба хөгжсөн, эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн сургаж бэлтгэсэн хөгжлийн нэг хэсэг юм.  

       2005 оноос эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим бие даан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Тэнхимийн одоогийн Үйл ажиллагаа 

Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахмад, профессорууд : 

 

       Монгол улсын хүний гавьяат эмч, профессор Ш.Доржжадамба Монголын сэтгэцийн эмгэг судлалын албанд 40 гаруй жил хүчин зүтгэсэн, хойч үедээ Монголын сэтгэцийн эмч нарын эцэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх гавьяатан билээ.   

       Тэрээр клиникийн сэтгэцийн эмгэг судлалаар 60, нийгмийн сэтгэцийн эмгэг судлалаар 58, онол нийгэм судлалаар 24, наркологи судлалаар 18, хүүхдийн сэтгэц эмгэг судлалаар 16, бусад асуудлаар 7 бүтээл туурвисан байдаг. 1965 онд Канадын их сургуулийн сэтгүүлд “The Epidemiology of Mental illnesses in the Mongolian Peoples Republic” нэртэй өгүүлэл хэвлүүлж байжээ. 

      Монгол улсын гавьяат багш, профессор С.Бямбасүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн алба болон ЭМШУИС-ийн АУС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд 40 гаруй жил багшилсан ба 1995-1998 он, 2005-2010 онуудад тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Профессор С.Бямбасүрэн нь төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтуудад өөрийн хүч хөдөлмөрөө зориулж  эмч эмнэлгийн ажилчдын эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.  2007 онд "Сэтгэцийн эмгэг судлал" хэмээх сурах бичгийг бичиж хэвлүүлсэн нь нийт эмч нар, эмнэлгийн ажилтнууд, оюутнуудын ширээний ном болсон билээ. 

     С.Бямбасүрэн нэг сэдэвт зохиол, ном сурах бичиг, гарын авлага-18, удирдаж хамгаалуулсан доктор, магистрын эрдэм шинжилгээний  ажил, албан ёсны шүүмж, улсын төсөлт эрдэм шинжилгээний ажил-17, эрдэм шинжилгээний өгүүлэл-85, эрдэм шинжилгээний илтгэлүүдийн хураангуй-56, редакторласан сурах бичиг, эрдэм шинжилгээний ном, товхимол -20,Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэцийн эмгэг судлалын чиглэлээр боловсруулсан хууль, журам, дүрэм-3, эмхтгэсэн ном-2, мэргэжлийн болон эрүүл мэндийн зөвлөгөө, нийтлэл -8 нийт 221 бүтээл хэвлүүлсэн байна. 

    Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн АУ-ны доктор,  профессор Н.Орёл сэтгэцийн эрүүл мэндийн алба болон Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд 40 гаруй жил багшилж ажиллахдаа сэтгэцийн өвчтөний сэтгэцэд нөлөөт эмийн эмчилгээ, эмгэг сэтгэл судлалын оношилгооны чиглэлээр ажиллаж, сэтгэцэд нөлөөт олон эмийг эмчилгээний практикт  нэвтрүүлсэн. Сэтгэцийн эмгэг судлалд эмгэг сэтгэл судлалын салбар албыг үүсгэн хөгжүүлж,  сэтгэцийн өвчний онош, ялгах оношийн үндсэн шинжилгээ болгосноор  мэргэжлийн байгууллагуудын өдөр тутмын практик хэрэглээ болж, 2002 оноос эхлэн компьютерт сэтгэц оношлогоог практикт нэвтрүүлсэн нь сэтгэцийн эмгэгийн оношлогоог олон улсын жишигт  хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш  юм. Н.Орёл нь ажиллах хугацаандаа сургалт эрдэм шинжилгээний зориулалттай ном сурах бичиг 15, диссертаци 1, эрдэм шинжилгээний өгүүлэл  83, үйлдвэрлэл эрдэм шинжилгээний ажлын тайлан 4, улсын төсөлт эрдэм шинжилгээний  ажлын тайлан, хичээлийн хөтөлбөр, стандарт 6-г бичиж хэвлүүлсэн ба 18 ном эмхтгэж редакторлан хэвлүүлсэн байна. Эрдэм шинжилгээний 3 ажилд албан ёсны шүүмж бичсэн. Эрдэм шинжилгээний нийт 11 ажил удирдан хамгаалуулсны 2 нь анагаах ухааны докторын ажил, 5 нь анагаах ухааны магистрын ажил байна.  Н.Орёл эрдэм шинжилгээний нийт 144 бүтээл туурвисны 8 нь ОХУ, Япон, Португали, Тайланд улсуудад хэвлэгдсэн.

 

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

 

- Хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн эмнэлзүйн асуудал 

- Сэтгэцийн эмгэгүүдийн тархалт

- Сэтгэцийн эмгэг судлалыг эмнэлзүйн бусад салбар шинжлэх ухаантай холбон судлах

 

Эрдэм судлалын бүтээл: 

- Удирдсан анагаах ухааны доктор - 9

- Удирдсан анагаах ухааны магистр - 19

- Сурах бичиг - 32

- Ном товхимол -19

- Гадаад, дотоодод хэвлүүлсэн өгүүлэл илтгэл 700 гаруй

- Төсөлт ажил, тайлан -6

 

Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр төгсөлтийн өмнөх сургалтанд:

 


Сэтгэцийн эрүүл мэнд чиглэлээр төгсөлтийн сургалтанд:
  

        АШУҮИС-ийн анагаахын ангийг төгсөн улмаар сэтгэцийн эмгэг судлал болон сэтгэцийн эрүүл мэндээр чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн эмч нарыг  сэтгэцийн эмгэг судлалын магистрантур  болон докторантурын сургалтанд хамруулан суралцуулдаг.

 

Төгсөлтийн дараах сургалтанд: 

- Сэтгэцийн эмчийн мэргэжил олгох резиденсийн  сургалт

- Мансуурал судлалын эмчийн мэргэжил олгох курс

- Сэтгэц заслын төрөлжсөн сургалт

- Сэтгэц мансуурлын эмгэгийн сувилагчийн мэргэжил эзэмших курс

- Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын мэргэжил эзэмших курс

- Эмнэлзүйн хамтарсан зөвлөгөөн

- Багц цагийн сургалтууд  

- Мэргэжлийн семинар, сургалт

 

Гадаад харилцаа  

ОХУ - Сэтгэцийн эмгэг судлалын эрдэм шинжилгээний ажлын чиглэлээр Томск хот дахь сэтгэцийн эмгэг судлалын эрдэм шинжилгээний институттэй хамтран ажилладаг 

Хятад - Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр Хөх хотын сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж туршлага солилцдог 

АНУ - Архинд донтох өвчнийг эмчлэх <<Миннесто загвар эмчилгээ>>-ний чиглэлээр АНУ-ийн Колорида мужийн донтолт судлаач Д.Смиттэй хамтран ажилладаг 

Бельги  - <<Сэтгэц нийгмийн реабилитаци>> чиглэлээр Бельги улс дахь <<Энэрлийн ахан дүүс>> олон улсын байгууллагатай хамтран ажилладаг

ДЭМБ -  Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон нийгэм хамт олонд тулгуурласан Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ДЭМБ  ба СЭМҮТ-тэй хамтран ажилладаг

 

Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд хэрэгжиж буй төсөлт ажил:

- “ Монгол улсад 2003-2008 онуудад амиа егүүтгэсэн болон амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдлын тархалт”  / 2009-2012/

-  “Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд” / 2011-2012/

-  “ Монгол улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”  -ын судалгаа / 2011-2014 /

 “Олон улсын хамтарсан шизофренийн генийн  судалгаа–г  Баруун Австралийн  Перт хот дахь Мэдрэл Сэтгэцийн эмгэг судлалын судалгааны төвтэй  хамтран  2011-2014 онд хийгдэж байгаа

-  “Архины бодлогын олон улсын хамтарсан судалгаа –г Шинэ Зеланд улсын  Massay их сургуультай  хамтран 2012-2014 онд хийгдэж байгаа

-  “Монголын хүн ам дах цус ойртолт ба оюуны хомсдолын хамхолбоо ”  2013 -2015 онд  Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн ажлын албаны даалгавраар  төсөлт ажил хийгдэж байгаа

-  Батлан хамгаалахын их сургуультай хамтраад ШУТСангийн захиалгаар “Энхийн ажиллагаанд оролцож буй цэрэг дайчдад дэмжлэг үзүүлэх” төсөл

-  “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламжийн эрэлт хэрэгцээг үнэлэх” төсөл НҮБ-ын хүн амын сан, Эрүүл мэндийн яам, Хүүхдийн тэнхим, СЭМТэнхим хамтарсан төсөл

-  Японы хүүхдийг ивээх сангийн хүсэлтээр хийгдсэн “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тусламж, үйлчилгээний гарын авлага боловсруулах” төсөл

 


Багш нар
З. Хишигсүрэн
Б. Жаргал
Т. Ганцэцэг
Д. Оюунсүрэн
Н. Алтанзул
Р. Энхтүвшин
С. Долгорсүрэн