Анагаах Ухааны Сургууль > Хүүхдийн Анагаахын тэнхим

Хүүхдийн Анагаахын тэнхим

Хүүхдийн Анагаахын тэнхим

 

Товч түүх

 

            БНМАУ-ын СнЗ-ийн 1954 оны 17 дугаар тогтоолоор, МУИС-ийн Анагаах Ухааны салбарын дэргэд ”Хүүхдийн ба халдварт өвчин судлалын тэнхим” анх байгуулагдаж, эрхлэг­чээр нь Д.Намсрайжав ажиллаж, 1957 оноос "Хүүхдийн өвчин судлалын тэнхим" болж зохион байгуулагдсан.

 

            1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль 4 үндсэн факультеттэй зохион байгуулагдсаны нэг нь Хүүхдийн Эмчилгээний Факультет байгуулагдан дотроо хүүхдийн өвчний оношзүй (эрхлэгч Н.Гэндэнжамц) болон хүүхдийн өвчний судлагаа эмчилгээ (эрхлэгч Т.Бямбажав) гэсэн хоёр тэнхимтэй байжээ.

 

            1965 оноос хоёр тэнхимийг нэгтгэн Хүүхдийн Өвчин Судлалын Тэнхим болгон тэнхимийн эрхлэгчээр Монгол улсын хүний гавъяат эмч, ДЭМБ-ын Хүүхдийн сангийн нэрэмжит шагналт, анагаах ухааны доктор, профессор Н.Гэндэнжамц ажиллажээ.

 

            1979 оноос Хүүхдийн өвчин судлалын тэнхимээс Хүүхдийн өвчин судлалын II тэнхим салбарлан байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр Монгол улсын хүний гавъяат эмч, профессор Э.Лувсандагва ажиллаж байжээ.

 

            1990 оноос дахин нэгдсэн Хүүхдийн өвчин судлалын тэнхим нь Хүүхдийн Анагаахын Тэнхим нэртэйгээр, эрхлэгчээр нь анагаах ухааны доктор, дэд профессор П.Батхүү; 2002 оноос АУ-ы доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа;  2015 оноос АУ-ы доктор, профессор Р.Отгонбаяр тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

 

Тэнхимийн бүрэлдэхүүн

 

Тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор Р. Отгонбаяр

АУ-ы доктор, профессор Д.Малчинхүү

АУ-ы доктор, дэд профессор Д.Даваасүрэн

АУ-ы доктор, дэд профессор Г. Эрдэнэтуяа

АУ-ы доктор, дэд профессор З. Гэрэлмаа

Тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор Д. Агиймаа

Тэнхимийн багш, АУ-ы доктор Б. Баясгалантай

Тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор М.Энхзол

Тэнхимийн ахлах багш, АШУ-ы магистр П.Хэрлэн

Тэнхимийн багш, АШУ-ы магистр Б. Амгалан

Тэнхимийн дадлагажигч багш, АУ-ы магистрант  Д.Өлзий

Тэнхимийн дадлагажигч багш, АУ-ы магистрант Ц.Баярбат

Хичээлийн туслах ажилтан Б.Тунгалаг

Үйлчлэгч Л.Оюунаа

 

 

Сургалт

 

Төгсөлтийн өмнөх сургалт:

Анагаахын анги 3, 4, 5, 6-р дамжаа

Уламжлалт анагаахын анги 5, 6-р дамжаа

Зүүний анги 5-р дамжаа

Нийгмийн эрүүл мэндийн 3-р дамжаа

Сонгон суралцах 5-р дамжаа

 

Төгсөлтийн дараах сургалт:

Хүүхдийн чиглэлээр резидентийн сургалт - 2 жил

Хүүхдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх -   6 сар

Хүүхдийн эмчийн нарийн мэргэжил олгох - 6 сар

 

Чиглэл:

Хүүхдийн уушги судлаач эмч

Хүүхдийн зүрхний эмч

Хүүхдийн бөөрний эмч

Хүүхдийн гастро-энтерологийн эмч

Хүүхдийн дотоод шүүрлийн эмч

Нярайн эмч

Хүүхдийн хоол судлаач эмч

Хүүхдийн цусны эмч

Хүүхдийн эрчимт эмчилгээ-сэхээн амьдруулахын эмч

 

Төгсөлтийн дараах сургалтын эмч нарын тоо:

2009-2011 онд - 24 резидент

2010-2012 онд - 4 резидент

2010-2012 онд - 29 резидент

2011-2013 онд - 21 резидент

2013-2015 онд - 16 резидент төгсч,

2014-2016 онд - 19 резидент

2015-2016 онд - 11 резидент төгсч,

2015-2017 онд - 21 резидент

2016-2018 онд - 16 резидент нийт 56 тус тус суралцаж байна.

2014-2016 оны байдлаар Магистр 1-р дамжаа: 10, 2-р дамжаа: 18, Докторант нийт 18, Резидент 1-р дамжаа: 16, 2-р дамжаа: 28, боловсролын резидентурт  эмч тус тус суралцаж байна.

 

ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангийн захиалгат сургалтуудын чиглэл:

Хүүхдийн өвчний цогц менежмент

Өсвөр үеийн эрүүл мэндийн ээлтэй үйлчилгээ

Нярайн сэхээн амьдруулалт

Нярайн нэн шаардлагатай тусламж

Ази номхон далайн бүсийн орнуудын нярайн танадалт шинжилгээний боловсрол олгох сургалт

Хүүхдийн анагаахын чиглэлээр урт, богино хугацааны сургалтуудыг тус тус явуулж байна.

 

Эрдэм шинжилгээний бүтээл

Багш Д.Малчинхүү “Хүүхдийн уушги судлалын хөгжил” Шинжлэх ухаан сэтгүүл, 2012 он,  № 1.

Багш Л.Баярхүү “Уушгины цочмог үрэвсэлтэй бага насны хүүхдэд пробиотик хэрэглэсэн үр дүн”  сэдвээр резидентийн “Судлаач” эмхэтгэл

Багш Л.Баярхүү “Бага насны дисбиозтой хүүхдийн гэдэсний бичил флорыг судалсан дүн” Эрдмийн чуулган-54

Багш З.Гэрэлмаа PAS 2012, Boston USA

Х.Номингэрэл1, Т.Номиндэлгэр1, С.Алтанчимэг1, Г.Буянхишиг1,З.Гэрэлмаа2, Ryan McAdams3НЯРАЙН СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТЫН ЁС ЗҮЙН АСУУДАЛ

 

Төсөл хэрэгжилт

Филиппин улсын Манила хотод 2 хүн хуралд оролцсон

Нярайн тандалт шинжилгээ хийх CD аргачлалыг олшруулж, фильтр цаас хатаагчийг захиалгаар хийлгэсэн

Нярайн тандалт шинжилгээ хийх сургалт зохион байгуулсан

Нярайн эндэгдлийн судалгаа хийх магистрын сэдэв, аргачлалыг тэнхимийн хурлаар хэлэлцүүлж баталсан

2012.05.23-нд ЭМЯ-ны АУ-ы Ёс зүйн хорооны хурлаар оруулж, ёс зүйн зөвшөөрөл авсан

БСШУЯ, Шинжлэх ухааны технологийн сангийн:

Төрөлхийн гажгийг эрт илрүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа

Нярайн эндэгдлийн шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

     ХАТ нь 1954 оноос эхлэн нийт гадаадын 18 орны 30 гаруй мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиудтай харилцаатай ажиллаж байна.

ОХУ-ын Ленинград хотын Хүүхдийн Анагаах Ухааны Дээд Сургууль (одоо Санктпетербургийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи болж өргөжсөн)

1993 оноос БНСУ-ын Йонсейн Их Сургуулийн Хүүхдийн Тэнхимтэй хамтран ажиллаж

2001 оноос АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелосын Хүүхдийн Эмнэлэгтэй хамтран ажиллаж “Medical exchange” програмын дагуу “Монгол хүүхдийн амьсгалын үйл ажиллагаа” төсөл хэрэгжүүлсэн.

2002 оноос ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхимтэй хамтран ажиллаж байна.

2008 оноос Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн “Нярайн тандалт шинжилгээ”-ний төслийн багт оролцон хамтран ажиллаж эхлээд байна.

2010 оноос АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелос хотын Хүүхдийн эмнэлэгтэй хамтран “Монгол хүүхдийн амьсгалын үйл ажиллагаа”, 2011 оноос “Нярайн тандалт шинжилгээ” төсөлт ажил эхлээд байна.

2013 оноос Австралийн Сиднейн Их сургуулийн “Олон улсын хүүхдийн мэргэжил дээшлүүлэх төв”-тэй хамтран ажиллаж байна.

 

 

Мэргэжлийн үйл ажиллагаа

ЭХЭМҮТ-ийн АЭЭС тасгийн дэргэд тус тэнхим байрладаг.

Д.Малчинхүү - ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий зөвлөх эмч

Г.Эрдэнэтуяа - ЭХЭМҮТ-ийн хүүхдийн дотоод шүүрлийн эмгэгийн зөвлөх эмч

З.Гэрэлмаа - ЭХЭМҮТ-ийн НЭЭТ-ийн нярайн зөвлөх эмч, Өргөө амаржих газрын зөвлөх эмч

Д.Агиймаа - “Гурван гал” эмнэлгийн бөөрний зөвлөх эмч

П.Хэрлэн - “Гурван гал” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

М.Энхзол - ЭХЭМҮТ-ийн ЗСХЭС  тасгийн зүрхний эмч

Ц.Баярбат - ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн цусны эмч

Б.Амгалан  ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэдрэлийн тасагт эмч 

Д.Өлзий - ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эмч

 

ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд:

Г.Эрдэнэтуяа

Д.Даваасүрэн

З.Гэрэлмаа

М.Энхзол

 

Хүүхдийн анагаахын эмч нарын холбоо:

Тэргүүн Д.Малчинхүү

Нарийн бичгийн дарга Д.Агиймаа

Гишүүд:

Г.Эрдэнэтуяа

З.Гэрэлмаа

Р.Отгонбаяр

М.Энхзол

Б.Баясгалантай

П.Хэрлэн

Б.Амгалан

Ц.Баярбат

Д.Өлзий

Б.Тунгалаг 

 

Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа

“Хүүхэд судлаач” оюутны клуб ажиллуулдаг.

Оюутнуудтай хамтарсан эрдэм шинжилгээ-судалгааны ажил хийдэг.

Резидент, магистрант, докторантуудын оролцоотой “Journal club” ажиллуулдаг.

Оюутны “Leader festival”-д оюутнуудыг бэлтгэдэг.

Урлаг, спортын арга хэмжээ хамтран зохион байгуулдаг.

ЕБС-д эрүүл мэндийн боловсрол олгох хичээл улирал тутамд заадаг.

Сайн дурын хандив цуглуулж эмнэлэгт хэвтэж байгаа болон амьдралын боломж тааруу хүүхдүүдэд тэмдэглэлт өдрүүдээр бэлэг дурсгалын зүйлс гардуулдаг.

Ном сурах бичиг, тоглоом цуглуулж цэцэрлэг, сургуулиудад хандивладаг.

Эмнэлэгт багш дагалдан дадлагажих боломжоор хангадаг.

 


Багш нар