Анагаах Ухааны Сургууль > Чих Хамар Хоолой судлал

Чих Хамар Хоолой судлал

Чих Хамар Хоолой судлал

 

Товч  түүх

1952 онд академич Т. Шагдарсүрэн чих хамар хоолойн мэргэжлийн хичээл зааж эхэлжээ

1968 онд Чих, хамар, хоолой, эрүү нүүрний тэнхим болон ерөнхий мэс заслын тэнхимийн бүрэлдхүүнээс салсан

1971 оноос Нүдний эмгэг судлалын тэнхимтэй нэгдэж

1996 оноос  чих хамар хоолойн бие даасан мэргэжлийн тэнхим болон ажиллаж иржээ

Тэнхимийн бүрэлдэхүүн

      Манай тэнхимд ШУ-ны доктор, профессор 1, АУ-ны доктор 2, ЭМШУИС-ийн эмнэл зүйн докторант 2 бүгд 5 багш ажиллаж байна. 

Сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт:

Онолын сургалт

     Бүх лекцийг цахилгаан хэлбэрт оруулж, проектор, видео кино хэлбэрээр заах нөхцөл бүрдүүлсэн.

Дадлагын сургалт 

     Оюутны 16 суудалтай сургалтын  өрөөг тоноглож, гардан үйлдэл, үзлэг, эмчилгээний ширээ засаж, оюутан бүр хичээлийн явцад гардан үйлдэлд суралцах боломжтой болгосноос гадна хичээлийн өрөө, мэс засал эмчилгээний өрөөг видео мониториор холбосноор эмчилгээний явцыг шууд харах, багштай шууд харьцах боломж оюутнуудад нээлттэй болсон.  

     Хичээлийн эхний өдөр бүх оюутанд гардан үзлэгийг өөрсдөөр нь хийлгэж, багшаар шалгуулсны дараа илэрсэн эмгэгээр нь дадлагын хичээлийн горим (маягт №01)-ыг гаргаж, тэрхүү горимоор дадлагын хичээлийг явуулдагт оюутнууд сэтгэл ханамжтай байдаг. Дадлагын үнэлгээ өдөр бүр авч, явцын дүн (А)-г бүрдүүлнэ.

Бие даалт ба дадлагын тойрох сургалт

     Дадлагын хичээлийг 1 өдөр поликлиникт өвчтний дэргэд 1 өдөр мэс засал-стационарит хийж, мэс заслын зарчим харуулах, 1 өдөр тоноглогдсон лабораторид ажиллаж, хичээлийн эцэст явцын үнэлгээ (В) авна. Дадлага дуусаагүй шалгалт авч (С) эцсийн дүн (А+В+С-ийн дундаж) тавина.                

Төгсөлтийн өмнөх сургалтын кредит

 

Хичээлүүд
Анги
Цаг
Кредит
1
Блок 10
А III
730
19.0
2
Блок 19
А V
1020
27.0
3
НАС
V
136
3.6
4
МУА
V
88
2.4
5
НАС
III
272
7.2
 
Дүн
-
2246
59,20

                       

Төгсөлтийн дараах  сургалт:

Манай тэнхимд төгсөлтийн дараах сургалтаар докторант, магистрант,

резидентийн сургалт явуулахын зэрэгцээ сонсгол судлал, тэнцвэр судлал, чих хамар хоолойн мэс засал чиглэлээр мэрэгшүүлэх сургалтууд явагддаг.

Эмнэлгийн дунд мэрэгжилтний мэрэгшүүлэх сургалт сонсголын лаборант,

техникч, чих хамар хоолойн сувилахуй чиглэлээр явагдаж байна.

Чих хамар хоолойн мэрэгжлийн эмч нарын мэрэгжил дээшлүүлэх урт

богино хугацааны сургалтууд тогтмол явагдаж үндэсний болон олон улсын хэмжээний семинари, сургалтыг ХБНГУ, Австрали, БНСУ-ын сургуулиудын эрдэмтэдтэй хамтран жил бүр хоёроос доошгүй удаа зохион явуулж байна.

Эрдэм шинжилгээ судалгаа

А. Төлөвлөгөөт эрдэм шинжилгээний ажил

6.1.1 “Гадна дунд дотор чихний дүлий хүнд сонсгол оруулах иж бүрдэл арга” сэдэвт суурь судалгааг 2005-2015 онд хийж дуусгаад улсын тэргүүлэх чиглэлийн отологи эмнэлгийн нэг болох зорилттой ажиллаж, одоо жилд гадна чихний 20 гаруй дунд чихний 200 шахам, дотор чихний 1-3 мэс засал хийж байна. 

6.1.2 Дүлий хүний сонсголыг иж бүрэн судлах, суурь судалгааг 2006-2015 онд хийх төлөвлөгөөтэй ажиллаж, олон төхөөрөмжийг сууриллуулж, аймгуудад нэвтрүүлнэ.

6.1.3 Дүлий хүни сонсголыг акустикаар сайжруулах аргыг монголд анх санаачлан нэвтрүүлж, ШУТИС-тэй хамтран гүнзгийрүүлэн судалж байна.

Б. ШУТ-ийн захиалгат төсөлт ажил 1-ыг авч 2009 оноос амжилттай хэрэгжүүлж, дүлийрэлтийг хянах, сэргийлэх стратеги гаргаж, хүүхдийн дүлийг эрт оношлох, удирдамж ЭМЯ-аар батлуулж, одоо амжилттай хэрэгжүүлж байна.

Гадаад харилцаа

ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн чих хамар хоолойнклиник

а. Эрдэм шинжилгээний туршилт шинжилгээ (2006-2010 он 2 том туршилт) Дунд чихний титан протез, шуугиантай авианы спектрограмм ба сонсголын аппарат тохируулалт хийж, дуусгаж, эмнэл зүйд нэвтрүүлжээ.

б.Сургалтын технологи, арга зүйг сайжруулах

Цахилгаан ба зайн сургалтын аргыг нэвтрүүлж байгаа зэрэг болно.

в.Эмнэл зүйн шинэ арга, технологи нэвтүүлэх

2006 оноос чих хамрын бичил мэс засал, нөхөн сэргээх мэс заслыг тус тус суралцаж, нэвтрүүлсэн ба хамрын харшил, тинитус эмчилгээний аргыг нэвтрүүлэв. Энэ чиглэлээр жилд 6-8 мэргэжилтэн байнга солилцож байна.

 ХБНГУ-ын Фистер-Франк, проакустик нийгэмлэг

а. Дүлий хүнийг акустикаар сонсгол сайжруулах аргыг анх санаачлан нэвтрүүлж, 2002 оноос олон улсын Акустик семинарийг жил бүр зохиож, Монголынбүх чих хамар хоолойн эмч нар суралцаж, мэдлэгээ байнга дээшлүүлж байна.

б.Мөн дүлийтэй тэмцэх стратегийн дагуу шуугианы дүлийрэлтээс сэргийлэх ажлыг Монголд анх удаа нэвтрүүлж, цаашид өргөжүүлэн ажиллаж байна. Энэ чиглэлээр жил бүр 10-12 мэргэжилтэн байнга солилцож байна.

Австралийн Кохлеар ферми, БНХАУ-ын Бээжингийн нэгдсэн  эмнэлэг 

 

     2009 оноос таг дүлий хүнд сонсгол оруулах дотор чихний мэс хөгжүүлэх, дэлхийн нэрт Кохлеар фирмийн тэргүүний технологийг Монголд анх санаачлан нэвтрүүлэх ажлыг эхэлж, амжилттай үргэлжлүүлж байна. Энэ талаар ЭХЭМҮТ-тэй 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ хүрээнд БНХАУ-ын Бээжингийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж, жил бүр 4-6 мэргэжилтэн урих ба очиж мэргэжлээ дээшлүүлж байна.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэг

2008 оноос БНСУ-тай хамтын ажиллагаа өрнүүлж, дотор чих, дунд чихний мэс заслыг амжилттай хөгжүүлж, жил бүр 2-4 мэргэжилтэн солилцож байна. Манай тэнхмийн гадаад харилцаа хөгжүүлэх 2010-2015 оны мастер төлөвлөгөө гарч, 4 дэд хөтөлбөр зохион ажиллаж байна. Одоо БНСУ-ын Сөүл их сургуулийн Бундан эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна

Мэрэгжэлийн үйл ажиллагаа

ЭХЭМҮТ, УШНГЭ, ХСҮТ

ЭМЖЖ-ЭМШУИС-ийн түшиц эмнэлэг

ЭМШУИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн” зөвлөх поликлиник, тасаг

ХБНГУ-ын Вюрцбург, БНСУ Сөүлийн их сургуулийн Бундан

Монголын Чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэг

ЭМЯ-ны мэрэгжилийн зөвлөл

Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа

ENT  чих хамар хоолойн оюутны клуб

Анагаахын 3-р дамжааны анги даасан багш

Томоохон бүтээл туурвил

 Чих хамар хоолой судлал-сурах бичиг  2009 ,он 2013он

Сонсголын яс шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнг судлах төсөлт ажил

Таг дүлий хүүхдэд сонсгол оруулах дунгийн суулгац мэс засал үр дүнг судлах төсөлт ажил




Багш нар
Цэрэндорж Базармаа