Анагаах Ухааны Сургууль > Эх Барих Эмэгтэйчүүд судлал

Эх Барих Эмэгтэйчүүд судлал

Эх Барих Эмэгтэйчүүд судлал

Товч түүх

     1947 оны 9 дүгээр сард МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн харъяанд Төв больницын төрөх тасгийг түшиглүүлж эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхим анх байгуулагдаж ажилласнаас хойш 60 гаруй жил болжээ.

Тэнхмийн Бүрэлдэхүүн 

Түдэвдоржийн Эрхэмбаатар - ЭМШУИС-ийн АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн эрхлэгч, МУ-ын хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, АШУ-ны доктор, профессор 

Жамсранжавын Эхнцэцэг - ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн багш,

Б.Жаргалсайхан - ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн ахлах багш,Анагаах Ухааны магистр

Даваацэрэнгийн Мөнхцэцэг  ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн багш, Дэд профессор

Олхонууд Жавын Лхагвасүрэн - ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн багш,дэд профессор,

Балдандоржийн Болорчимэг - ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн багш

Домбожавын Сүхээ  - ЭМШУИС-ийн ЭБЭС-ын тэнхимийн ахлах багш, МУ-ын хүний гавьяат эмч

Гочоогийн  Мэндсайхан - ЭМШУИС-ийн АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн дэд профессор,  АУ-ны доктор

Дармаагийн Янжинсүрэн ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн багш, профессор

Түмэнжаргалын Амартүвшин - ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн багш,

Цэвэгжавын Жавхлан - 1995 оноос одоог хүртэл тус тэнхимд туслах ажилтнаар ажиллаж байна.

Сургалт :

     Одоо тус тэнхим ЭМШУИС-ийн АУС–д  эх барих эмэгтэйчүүд судлалын хичээлийн сургалтыг явуулахаас гадна, эх барих эмэгтэйчүүдийн резиндентурын сургалт, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношзүйн чиглэлээр урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, жилд  эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 20-25 эмчийг, мэргэжил дээшлүүлэх  сургалтаар 40-50 эмчийг тус тус төгсгөж байна.

Мэргэжлийн үйл ажиллагаа:

     Манай тэнхимийн түшиц клиникийн нэгдүгээр амаржих газарт 7, эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд 7 бүгд 14 эрдэмтэд ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

     Монгол охид, эмэгтэйчүүдийн бие бялдрын болон нөхөн үржихүйн үзүүлэлтүүдийн хөдлөл зүй, хувьслыг судлан тогтоож, эмэгтэйчүүдийн эмгэг, жирэмсэн ба төрөх үеийн эрсдэлийг эрт оношлох, үр дүнтэй эмчлэх, сэргийлэх арга боловсруулан практикт нэвтрүүлж, эхийн эндэгдлийг бууруулахад оршино.

Эрдэм шинжилгээний төсөлт ажлууд

     2006 оноос эхлэн “Эх барихын болон эхийн эрхтэн тогтолцооны зарим эмгэгүүдийн шалтгаан, оношлогоо, эмчилгээний аргыг боловсронгуй болгох нь” гэсэн сэдэвт улсын захиалгат төсөлт ажлын хүрээнд:

1. Цэвэршилтийн хам шинжийн эмнэлзүйн илрэлийн явц, үе шат

2. Цэвэршилтийн хам шинжийн үед даавар орлуулах эмчилгээ хийх стандарт боловсруулж практикт нэвтрүүлэх

3. Амьгүй төрөлтөнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг тогтоох
4. Өндгөвчийн хатууралт уйланхайжих хам шинжийн оношлогоо эмчилгээний зөвлөмж боловсруулж мөрдүүлэх

5. Үр хөндөлтийн дараах бага аарцгийн эрхтэнгүүдийн үрэвсэлт өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэх арга гэсэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх

6. Тус тэнхим нь БШУЯ-ны шинжлэх ухаан технологийн сангийн *Жирэмсэн үеийн хавсарсан эмгэгийг оношлох эмчлэх хүндрэлээс сэргийлэх* төсөлт ажлыг 2013-2015 онд гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Тэнхимээс төрсөн алдартан:

     Тус тэнхимийн хамт олон дотроос монгол улсын хөдөлмөрийн баатар гавъяат, ардын эмч-1 (Б.Жав), гавъяат багш-2 (М. Дамбадорж, Б. Шижирбаатар), хүний гавъяат эмч-3 (Д. Цэвэлмаа, Д. Авирмэд, Т.Эрхэмбаатар) нар төрөн гарсан байна.  Монгол улсын эх барих эмэгтэйчүүд судлалын шинжлэх ухаанаар Монголын Анагаах Ухааны академийн гишүүн, академич-2, анагаахын шинжлэх ухааны доктор, проф-1, анагаах ухааны доктор-48 бүгд 49 эрдэмтэн төрөн гарчээ.

 


Багш нар