БиоАнагаахын сургууль > Анатоми тэнхим

Анатоми тэнхим

Анатоми тэнхим

Анатомийн Тэнхмийн танилцуулга:

     1942 оны 10-р сарын 5 ны өдөр МУИС-ийн хүн эмнэлэгийн факулитетийн дэргэд хүний анатомийн тэнхим байгуулагджээ.

     Анатомийн тэнхим нь АУИС-ийн хамгийн ууган тэнхим бөгөөд эрхлэгчээр нь ЗХУ-ын Краснаярск хотын АУДС-ийн анатомийн тэнхимийн эрхлэгч В.Н.Топольский /1942-1946/ ажиллаж анхны лекцийг уншиж удирдан явуулахын зэрэгцээ хүн эмнэлэгийн факулитетийн анхны декан байжээ.

     Москвагийн 2-р АУДС-ийн анатомийн тэнхимийн ууган багш проф.В.П.Савенков 1946-1949 онд анатомийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж хичээлийг бодит материал дээр заах зарчмыг тогтоожээ.

     Москвагийн 1-р АУДС-ийн анатомийн тэнхимийн ахлах багш дэд эрдэмтэн В.Г.Скрипник 1949-1950 онд анатомийн тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа анатомийн музейг баяжуулж яс, үе холбооны үзүүлэнг бүтээжээ.

     Томскийн АУДС-ийн багш дэд эрдэмтэн В.А.Цветкова 1952-1955 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа ажлын арга барилыг дээшлүүлж анатомийн музейг үндсэнд нь дуусгаж лекц практикийн хичээлийн арга барилыг тогтоож єгчээ.

     Симферополийн АУДС-ийн багш дэд эрдэмтэн Л.В.Кардашев 1955-1957 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа судсанд будаг цутгах арга, анатомийн хослол аргыг заан рентген-анатомийн тэнхим байгуулсан.

     Минскийн АУДС-ийн багш Дмитрий Савельевич Поверяев 1957-1959 онд эрхлэгчээр ажиллхдаа музейг шинэ үзүүлэнгээр баяжуулсан.

     Одессийн АУДС-ийн багш дэд эрдэмтэн Е.Я.Беньковская 1959-1960 онд зөвлөх багшаар ажиллахдаа цутгамал үзүүлэнг хийх аргыг сургасан.

     Львовын АУДС-ийн багш дэд эрдэмтэн Б.И.Гончаренко 1961-1962 онд багшаар ажилласан.

     Томскийн АУДС-ийн багш Н.П.Повираев 1962-1963 онд зєвлєх багшаар ажиллаж байсан.

     Доцент Г.Дорж анхны төгсөгч бөгөөд оюутан байхаасаа тус тэнхимд багшилж байсан ба тэнхмийн анхны монгол эрхлэгч болж 10 гаруй жил тэнхмийг удирдсан.

     1964-1990 онд профессор Х.Нээчин тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан.

1992 оноос тус тэнхим хүний анатоми, гистологи болон эмбриологийн хичээл заадаг Морфологийн тэнхим байсан бөгөөд 2006 онд Гистологийн салбар өрх тусгаарлаж тус тэнхим Эрүүл анатомийн тэнхим болсон.

     1990 оноос Д.Амгалагбаатар (АШУ-ны доктор, профессор) тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Тэнхим үндсэн 14 багштай, багш нарын бүрэлдэхүүнд: 

 

1.Доржхүү  Амгаланбаатар
Тэнхмийн эрхлэгч
 
АШУ-ны доктор, 
профессор
 
2. Сундуй Энэбиш
Профессор
БУ-ны доктор,
дэд профессор
 
3. Самбуу Түндэврэнцэн
 Профессор
АУ-ны доктор,
 дэд профессор
 
4.Амгаланбаатар Авирмэд
  Дэд  профессор
АУ-ны доктор,
дэд профессор
 
5.Дугарсүрэн Уранчимэг
Ахлах багш
АУ-ны доктор
 
6.Хаатар  Пүрэвсүрэн
Ахлах Багш
АУ-ны магистр
 
7.Самдан    Энхбаатар
Ахлах багш
АУ-ны магистр
 
8.Дагданбазар Нямдорж
багш
АУ-ны магистр
 
9.Далхсүрэн  Шинэ-Од
багш
 
АУ-ны доктор
 
10.Гармаа  Нандин
багш
АУ-ны магистр
 
11.Нармандах   Шижир
Дадлагажигч багш
АУ-ны магистр
 
12.Ганболд    Дорж-жагдаг
Дадлагажигч багш
АУ-ны магистр
 
13.Мэнтэвдорж  Лхагважаргал
Дадлагажигч багш
АУ-ны магистр
 
14.Бат-Эрдэнэ   Өнөржаргал
Дадлагажигч багш
АУ-ны магистр
 
15.Дэмид  Наранцэцэг
Туслах ажилтан
 
16.Чойжилжав Үржинханд
Туслах ажилтан
           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэнхмийн зорилго:

     Сургуулийн сургалтын бодлого, зорилготой уялдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр, орчин үеийн сургалтын орчинг бүрдүүлж, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад хүрсэн ерөнхий мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэхэд оршино.

Тэнхмийн зорилтууд:

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмиийн шаардлагад нийцүүлэн байнга өөрчлөн сайжруулах

Сургалт-эрдэм шинжилгээний лабораторийг бэхжүүлэх, сургалтын орчинг сайжруулах

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ-судалгааны ажлын тоо, чанарыг

нэмэгдүүлэх, оюутнуудыг судалгаанд түлхүү оролцуулах

Боловсон хүчний мэргэжил, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлнэ

Багш нарын залуу халааг тасралтгүй бэлдэнэ

 Сургалт

            Анатомийн тэнхим ЭМШУИС-ийн Анагаах Ухааны сургууль, Био-анагаахын сургууль, Уламжлалт Анагаахын сургууль, Нүүр Ам Судлалын сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулиудын дараах ангиудад анатомийн хичээл орж байна.

Гадаад харилцаа

1990 онд гадаад харилцаа єргєжин тэлж Өмнөд солонгос, япон, Америкийн их сургуулийн анагаахын салбар коллеж, сургуулийн анатомийн тэнхимтэй харилцаа тогтоосон

Малайз улсын “Английн хатан хааны нэрэмжит” их сургуулийн Анагаах шүдний сургуулийн анатомийн тэнхимтэй захидлаар харьцах,  туршлага судлах.

Америкийн Монтанагийн их сургуулийн Анатоми-Физиологийн тэнхим 1998 оноос єнєєг хүртэл хамтран ажиллаж энэ хугацаанд профессор Сузанна Гибсон урт, богино хугацааргаар 3 удаа ирж туршлага солилцож байна.

Япон улсын Токушимагийн их сургуулийн Анатоми–Нейроанатомийн тэнхимд 1 багш 4 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлсэн байна. Тус тэнхимд манай тэнхимээс 1 багшийг ичнээ докторантурт суралцуулахаар хэлэлцээр явагдаж байна.

1993 онд Солонгос улсын Ионсейн их сургуулийн доктор Давид Вон Сеок 1 жилийн хугацаагаар туршлага солилцох журмаар ажилласан. Үүнээс хойш тус сургуулийн Анатомийн тэнхимд 2001 онд багш Д.Цэрэндулам, 2009 онд багш Уранчимэг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлсэн. Цаашид хамтын ажиллагаа, сурах бичиг, гарын авлага, үзүүлэн тайниулах материал солилцох. Хамтран бїтээх чиглэлд ажиллаж байна.

Япон улсын Жичигийн их сургуульд тус тэнхимийн багш Б.Нямдорж хэлний 2 жилийн курст суралцаж төгссөн байна.

Эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл Монгол хүний цул сав эрхтэний эрүүл эмгэг нөхцөл дэх бүтэц, судасжилт

Тэнхимд хэрэгжсэн болон одоо хэрэгжиж буй төсөлт ажилууд

  “Хvн болон зарим хөхтөн амьтны бор өөхний бvтэц, тосны хvчлийн агууламж бvрдлийг судлах асуудалд” 2004-2008

  “Улаанбаатар хотын гудамж, талбайд нас барсан тохиолдолд хийсэн судалгааны дүн” 2005-2006

  “Монгол эрүүл хүний цул, сав эрхтэний бүтэц судасжилтын насны онцлог” 2007-2009 зэрэг төсөлд удирдагч болон гүйцэтгэгчээр ажилласан.

 “Төрийн сангийн зээлээр сургалтанд хамруулж буй өнөөгийн тогтолцоог үнэлсэн судалгаа” 2006

 “Төрийн санхүүжилтээр эмнэлгийн мэргэжилтнийг хамруулах журмын төсөл” 2006

 “Эм болон эмийн бодисын хортой байдал ба ураг, үр хөврөлийг хордуулах гаж нөлөөг илрүүлэх судалгаа” 2006-2008 зэрэг тєсєлд гишүүнээр оролцож ажилласан.

Тэнхмээс тєрєн гарсан эрдэмтэд

Шинжлэх ухааны доктор:

 Ч.Нээчин “Гавлын зэргэлдээх болон гавал нэвтлэгч тараагч судасны хоорондын холбоо”

 Д.Амгаланбаатар “Симпатико-адренал тогтолцооны нам идэвхижилийн үед зүрхний цусны бичил эргэлтийн торны төгөлдөржсөн загвар бүрэлдэх үйл явц” 1996

 Б.Дагданбазар “Орчин үеийн биеийн бүтэц зүй судлалын хөгжилд монголын эмч, зодч нарын бүтээлийн үүргийг тодорхойлох асуудалд“ 2002

 Б.Баасансүрэн “Цааны эврээр монгол төөнө хийхийн шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн бүтэц, эрдэсийн, тосны хүчлийн, судасжилтын судалгаа” 2003

Анагаах болон биологийн ухааны доктор:

  Ч.Нээчин “Гавлын шөрмөсөн дуулгын цусан хангамж”

Д.Баянбилэг “Алганы шөрмөсний цусжилтын онцлог”

С.Дугарсүрэн “Тарваганы тунгалагын гол судсууд, зангилааны анатомийн онцлог”

Н.Мєнхтүвшин “Эр бэлгийн эсийн эсрэг төрөгч чанар”

Д.Амгаланбаатар “Хүний зүрхний ховдол түүний таславчийн булчингийн цусан хангамжийн насны онцлог” 1990

Б.Дагданбазар “Хүүхдийн зулайн судасжит” 1992

Сэ.Сүхбаатар “Заадасны бүтэц, судасжилтыг түүний орчны зарим бүтцийн судасжилттай холбон судалсан” 1996

С.Энэбиш “Монгол хүний тавхайн морфологи, бүлэг доторх хувьсал” 1997

С.Түндэврэнцэн “Монгол хүний эрүүл болон зарим эмгэгтэй зүрхний хэмжил зүйг судасжилтын хэлбэртэй харьцуулан судлан тогтоосон” 2000

Л.Аня “Хүний зарим хэмт ясны бүтэц, судасжилт” 2002

Д.Амаржаргал “Сэтгэл түгшлийн үед зүрхний булчинд гарах хямралыг үр хөврөлийн элэг шилжүүлэн суулгах аргаар эмчлэх асуудалд” 2003

Х.Батбаяр “Монгол хүний нурууны нугалмын үлэмж ба бичил бүтцийн морфометрийн судалгаа” 2003

Д.Уранчимэг “40-єєс дээш насны монгол хүмүүсийн нүдний бүтцийн зарим үзүүлэлтүүдийг тогтоох асуудалд” 2003

Д.Одончимэг “Байнгын дээд соёоны буруу ургалтын оношлогоо, хам эмчилгээний арга” 2004

М.Оюундэлгэр “Монгол хүний эрүүний үений бүтэц, судасжилтын онцлог” 2004

Б.Отгонбаяр “Хүний бодгаль хөгжлийн ургийн үеийн шүд, эрүүний үүсгэвэр ба судасжилтыг шүд-эрүүний үеллийн хүрээнд судлах асуудалд” 2004

 Н.Батсайхан “Өндгөвчийг нь авсан амьтны зүрх, нүдний салстанд гарсан өөрчлөлтөнд уламжлалт эм хэрэглэсэн дүн”

З.Ариунаа “Бөндгөр шарилжны үрний полисахарадын бэлдмэлийн фармакологийн үйлчлэлийг судлах асуудалд” 2005

 Г.Пүрэвдорж “Хүн болон зарим хөхтөн амьтны бор өөхний бүтэц, химийн бүрдэл болон тосны хүчлийг судлах асуудалд” 2005

Р.Мөнхбаяр “Цавьны ивэрхийн мэс заслын эмчилгээний асуудалд” 2006

А.Авирмэд “0-16 насны монгол хүүхдийн зүрхний  титэм судасны бүтэц салаалын хэв маягийг судалсан дүн” 2008

Д.Уранчимэг ”Монгол хүний дэлүүний бүтэц, судасжилтын насны онцлог” 2009

Ч.Төвжаргал “ Насанд хүрсэн монгол хүний зүрхний 2 хавтаст болон гол судасны хавхлагын хэмжээс бүтцийн онцлог ”2009

 Д.Зандансүрэн “Монгол сэндэрийг уламжлалт анагаах ухаанд эмийн түүхийн эд болгож ирсэн уламжлал, химийн найрлага, гадар шархыг эмчлэхэд хэрэглэх нь” 2009


Багш нар