Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль > Эпидемиологи-биостатистикийн тэнхим

Эпидемиологи-биостатистикийн тэнхим

Эпидемиологи-биостатистикийн тэнхим

 

Бидний тухай

     Орчин үеийн их сургуулийн түвшний мэдлэг чадвартай, иргэний өндөр соёл төлөвшсөн, боловсролын бакалавр, магистр, докторын зэрэг бүхий эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач бэлтгэн гаргах таатай нөхцлийг бүрдүүлж ажиллах ба төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд тархвар судлал, биостатистикийн хичээлүүдийг заадаг.

 

Бидний эрхэм зорилго

     Хүн амын эрүүл мэндийн байдлыг судалж, нотолгоо бүрдүүлэх, үр дүнг үнэлэх, түгээн дэлгэрүүлэх, өвчлөл нас баралтаас сэргийлэх талаар Дэлхийн стандартад нийцсэн цогц мэдлэг чадвартай боловсролын бакалавр, магистр, докторын зэрэг бүхий эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.

 

Бидний эрхэм зорилт

Төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтын чанарыг сайжруулж, олон улсын түвшинд хүргэх

Олон улсын түвшинд хүрсэн шилдэг багш, эрдэмтэн судлаачтай байх

Эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх

Сургалт, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд гадаад дотоод харилцааг, хөгжүүлэх

Олон улсын peer-reviewed сэтгүүлүүдэд хэвлүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг сайжруулах, IF-г нэмэгдүүлэх

 

Эпидемиологийн профессорын баг

Эпидемиологийн профессорын баг нь:

         PhD зэрэгтэй 5, магистр зэрэгтэй 3 багшаас бүрдсэн бөгөөд дараах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Үүнд:

Баклавр, магистрын сургалтыг мэргэшүүлэх болон мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, заах

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг, олон нийтэд зохион байгуулах

Гадаад, дотоодын судалгаа, сургалт, мэргэжлийн байгуулагатай хамтран сургалт, судалгааны үйл ажиллагаа зохион байгуулах

Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдах, хамгаалуулах

Олон нийтэд чиглэсэн хүн амын эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, нийгэмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

 

Биостатистикийн профессорын баг

Биостатистикийн профессорын баг нь:

PhD зэрэгтэй 2, магистр зэрэгтэй 5 багшаас бүрдсэн бөгөөд дараах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Үүнд:

Төгсөлтийн өмнөх сургалтын бүх ангиудад биостатистик хичээлийг заадаг.

Магистрантур, докторантурын сургалтын үндсэн суурь болон мэргэжлийн суурь хичээлийг заадаг.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд төгсөлтийн дараах сургалтаар, статистикч эмчийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, олгох болон багц цагийн сургалтыг тасралтгүй зохион байгуулдаг.

Гадаад, дотоодын их дээд сургууль, яам, агентлагиудтай хамтран хэрэгжүүлдэг төсөлт ажлуудад мэргэжлийн чиглэлээр хамтран ажилладаг.

Бакалавр, магистрантур, докторантурын оюутнуудад судалгааны аргазүй, статистик боловсруулалт хийх талаар мэргэжлийн зөвөлгөө өгдөг

 

Тэнхимээс зонхилон зохион байгуулдаг зэрэг олгох сургалтууд

 

 

Тэнхимээс зохион байгуулдаг төгсөлтийн дараах сургалтууд

 

 

Хэрэгжүүлсэн төсөл

Хавдрын үндэсний Когорт судалгаа /2016-2060/

 Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн когорт судалгаа /2009-2040/

Кавасакийн өвчний үндэсний сургалт, судалгаа – 1,2,3 /2005- 2020/

Монгол улс дахь В  гепатитын     эсрэг  дархлаажуулалтын үндэсний судалгаа - 1,2,3 /2005, 2012, 2018/

Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дундах гепатитын В, С, Д вирүсийн молекул эпидемиологийн онцлог /2016-2018/

Настны эрүүл мэндийн судалгаа /2016-2018/

Нийгмийн эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээний цогц үнэлгээ /2017-2018/

Зонхилон тохиолдох халдварт бус өвчний нас баралтын эрсдэлт хүчин зүйлсийн когорт судалгаа – 2010, ЭМШУИС, Японы ЖАУИС

Хөдөө орон нутгийн сувилагч, иргэдэд эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар зайн сургалт явуулах нь – 2009, IDRC

“Хөх тэнгэр” Хүүхдийн Д аминдэмийн судалгаа – 2009, Харвардын ИС

ЭМ-ийн тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг нас баралтын үзүүлэлтээр хэмжих нь - 2009, ДЭМБ

2,3-р шатлалын эмнэлгийн чанар өртгийн судалгаа - 2009, ДЭМБ

Анхан шатны тусламж үйлчилгээний тэгш бус байдал - 2009, ДЭМБ

Анхан шатны тусламж үйлчилгээний бүсийн бодлого, стратеги - 2009, ДЭМБ

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны стресс – 2009, IDRC

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дааврын судалгаа - 2009, Харвардын ИС

Эрүүл их сургууль - 2009, ДЭМБ

Нярайн гаж хөгжлийн өвчлөл, нас баралт, нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс - 2009, НЭМГ

ЗСӨ –н шалтгаант нас баралт, түүний хэтийн төлөв - 2009 , НЭМГ

Монгол оронд тохиолдож буй ХБӨ-ний өнөөгийн байдал - 2009, МСС

ЕБС –ийн багш нарын ХБӨ талаар КАР судалгаа - 2009 , МСС

Монгол Улсад тархсан H1N1-ийн тандалт судалгаа - 2009, ЭМШУИС

20-24 насны залуусын дунд тохиолдох ДОХ/ХДХВ/БЗХӨ –ний КАР судалгаа - 2009

Монгол Улсад хэрэгжиж буй В гепатитын эсрэг өргөн дархлаажуулалтын үр дүнгийн үндэсний судалгаа-2, 2011, ЭМШУИС, ДЭМБ, ХӨСҮТ, ЭМЯ

Зонхилон тохиолдож буй ХБӨ-ний өвчлөл, нас баралтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн когорт судалгаа - , Японы ЖАУИС

Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, зардал - 2010, ЭМЯ

Артерийн гипертензийн  эрт  илрүүлэлт,  бүртгэл,  хяналтын тогтолцоо - 2010, ЭМЯ

Элэгний хорт хавдрын тусламжүйлчилгээ - 2010, Итгэл сан

Гэдэсний халдварт өвчний халдваргүйтгэлийн үнэлгээ - 2010, ЭМЯ

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын КАР судалгаа - 2010, МСС

Анхан шатны тусламж үйлчилгээний тэгш бус байдал -2010, ДЭМБ

Нярай гаж хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс судалгаа - 2010, НЭМГ

Эрүүл сургууль - 2010, ДЭМБ

“Ерөнхий боловсролын багш нарын ХБӨ-ний мэдлэг дадал хандлага KAP судалгааны тайлан”

“Эрүүл мэндийн байгууллагад суурилсан үр нөлөөг үнэлэх суурь судалгаа” (FBIS-2011), ММСС, ЭМЯ

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан онлайн болон нүүр тулсан зөвлөгөөний үр дүн интервенци судалгаа – 2011

“Нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд үзүүлж буй сүрьеэ өвчний тусламж үйлчилгээ – 2011, ЭМШУИС, Глобал сан

 Хангайн бүсийн зарим аймгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хэргцээний судалгаа – 2011, ЭМШУИС, Эрдэнэт үйлдвэр ХХК

Монгол  улсад  хэрэгжиж  буй     В гепатитын дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үр дүнг үнэлэх нь – 2, 2011

Нөхөн  үржихүйн насны эмэгтэйчүүдийн  цусанд  Д  аминдэм тодорхойлох судалгаа, 2011

Хөдөө орон нутгийн сувилагч иргэдэд эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар зайн сургалт олгох нь – 2011

Хөдөө орон нутгийн малчдын дундах халдварт бус өвчлөлийн талаархи мэдээллийн эх үүсвэрийг судлах нь – 2011

Цусан дахь СО-ийн түвшин ба зарим эмгэгийн хамаарлын судалгаа -  2011

Эрүүл  мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог 2011-2015 онд хөгжүүлэх стратеги

Говийн бүсийн хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа – 2011

Насжилтийн эрсдэлт хүчин зүйлсийн үндэсний судалгаа – 2011

Шинээр оношлогдсон чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн хяналтын судалгаа – 2011

НҮЭМ-ийн төгсөлтийн өмнөх хөтөлбөрийн үнэлгээ – 2012

Сүрьеэ өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлын судалгаа – 2012

Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийг тодорхойлох судалгаа – 2013

Байгууллагад суурилсан үр нөлөөг үнэлэх судалгаа, (FBIS-2013), ММСС, ЭМЯ

Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллын судалгаа – 2013

Эмнэлгийн тусламж үйлчилгээний, чанар, аюулгүй байдал – 2013, ЭМШУИС, ЭМЯ

ЭМШУИС, ДЭМБ-ийн санхүүжүүлэлтээр “ДЭМБ-ийн тэтгэлэгт хамрагдагсдын судалгаа /2007-2012/

ДЭМБ, Щвецарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Жижиг дунд уурхайчид, тэдний гэр бүлийн эрүүл мэндийн байдал” – 2013

Төрөлхийн тэмбүү, тэмбүүгийн   оношлогоо эмчилгээ, хүний нөөцийн үнэлгээ – 2014

Зоонозын өвчний судалгаа – 2014, АШУҮИС, NIH

Сүрьеэгийн тархалтын үндэсний судалгаа – 2014

Нийслэлийн ЕБС-ийн гадаад орчны эрүүл, аюулгүй байдлын үнэлгээний асуудалд – 2014

Нийслэлийн 154-р хорооны ЭАБ-ийг тодорхойлох судалгаа – 2014

Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн орчны судалгаа – 2014

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цусаар дамжих зарим халдварын судалгаа – 2014

Халдварын сэргийлэлт, хяналтын талаарх эрүүл мэндийн ажилтны мэдлэг, хандлага, дадал – 2015

“Laparoscopic cholecystectomy cost-effective project” University of Utha, USA

“Supporting Project for developing self-help healthcare system by lo- cal health professsionals and adolesncents peer leaders” төсөл

Өсвөр үеийнхэний эрүүл  мэндийн өнөөгийн  байдал,  эрэлт хэрэгцээг тодорхойлох – 2015

WHO Call for applications from training institutions төсөл

USAID Biomonitoring Lab байгуулах төсөл

UNICEF-Vaccine Hesitancy Financial and Organizational Plan

DAP Mongolia-д Air Pollution and Community based KAP нэртэй судалгааны төсөл

Bill Gates& Melinda Foundation-ээс зарлагдсан Novel Approaches to characterizing and tracking global burden of Antimicrobial Resistance (Round 16)-д Hospital based Antibiotic Resistance Exploratory Sur- veillance among children for pneumonia in Mongolia судалгаа

Бичил уурхай эрхлэгчдийн мөнгөн усны эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа

Өсвөр үеийнхэний эрүүл  мэндийн өнөөгийн байдал, эрэлт хэрэгцээг тодорхойлох

Хавдарын үндэсний когорт судалгаа

Кавасакийн өвчний үндэсний судалгаа – 2

“Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо бүрдүүлэх төсөл”

Гэрээт эмнэлгүүдэд үзүүлж буй  ариутгал халдваргүйтлийн судалгаа

“Улаанбаатар хотын зарим дүүргийн гэр хорооллын хүн амын ундны усны талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа“ судалгааны ажил

Тэмбүү, төрөлхий тэмбүү өвчний эмчилгээ, оношлогоо, хүний нөөцийн асуудалд, үндэсний судалгаа

“Суралцахуйн увидас” төсөл

Хавдрын молекул эпидемиологийн судалгаа Зонхилон тохиолдох халдварт бус өвчин ба архины хэрэглээний хамаарлыг Тайван болон Монгол улсын хүн амд харьцуулсан судалгаа”

 

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

Молекул-эпидемиологи, генетик эпидемиологи

Хорт хавдрын болон бусад когорт судалгаа

Эрүүл урт наслалт, өвчлөл, нас баралтанд нөлөөлөх хүчин зүйлс

Эмнэл зүйн туршилт судалгаа

Нийгмийн эрүүл мэндийн интервенцийн үнэлгээ

 

Хамтын ажиллагаа

Гадаад хамтын ажиллагаа:

Эрдэм шинжилгээ болон багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаадын нэр хүндтэй их сургууль, байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд:

АНУ-ын Колумбийн Их сургуулийн нийгмийн ажлын сургууль

ОХУ-ын Чита хотын Байгалийн Чанадын их сургууль

ОХУ-ын Улаан-Үүд дэх Дорнод Сибирийн технологи, менежментийн их сургууль

Японы Токиогийн Эрүүл Мэнд, Спортын их Сургууль

Солонгосын Ионсей Их Сургуулийн нийгмийн халамжийн сургууль

Дотоод хамтын ажиллагаа:

Мэргэжлийн үйл ажиллагаа болон сургалтын хүрээнд дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүнд: НЭМХ, Геронтологийн үндэсний төв, III шатлалын эмнэлгүүд, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, өрх, сумын ЭМТ, нийгмийн ажлын багш, сургагчдын холбоо, Бүх нийтийн боловсролын төлөө эвсэл, Нээлттэй Нийгэм Форум, Монголын эмэгтэйчүүдийн сан, Гүнж төв, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг.  

 

Гадаад харилцаа

Япон улс

Жичигийн Анагаахын их сургууль, НЭМ тэнхим, Вирүс судлалын тэнхим

Тоттори их сургууль, Олон улсын Хуурай газрын судалгааны төв

Азийн Кохорт судалгааны Консорциум

Яманаши  их сургууль

Япон улсын Sysmex компани

Солонгос улс

Сөүлийн их сургуулийн УСАУ-ны тэнхим

Тайвань улс

Тайваны үндэсний Ян Миний их сургууль

АНУ

НьюЙоркийн их  сургууль FIRE NGO

Харвардын их сургууль

Анагаах ухааны үндэсний хүрээлэн NIH

Хамтран ажилладаг Олон улсын байгууллага

ЖАЙКА олон улсын байгууллага

ДЭМБ

НҮБ-ын Хүүхдийн сан

Ази Номхон Далайн Хавдрын Сэргийлэлтийн холбоо

 

Холбоо барих:

     Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл Мэндийн Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим. 333 тоот.

И-мэйл хаяг: deb.group@mnums.edu.mn

 

 


Багш нар
Даян Ангармөрөн
Батхорол Билэгт
Гомдаваа Даваа
Дамбадаржаа Даваалхам
Очирдорж Гэрэлмаа
Оюунбилэг Нандин-Эрдэнэ
Хуягаа Сэр-Од