Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль > Эрүүл мэндийн бодлогын тэнхим

Эрүүл мэндийн бодлогын тэнхим

Эрүүл мэндийн бодлогын тэнхим

 

Товч түүх

     АШУҮИС-ийн НЭМС-ийн харъяа тэнхимүүдийн нэг Эрүүл мэндийн бодлогын тэнхим нь 2000 онд АУИС-ын Захиргааны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу БСШУЯ-ны зөвшөөрлөөр “Эрүүл мэндийн эдийн засагч” бэлтгэх сургалт явуулж эхэлсэнээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

     2002 оны 1 дүгээр сард ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг байгуулагдахад Эрүүл мэндийн эдийн засаг, биостатистикийн тэнхим нэртэйгээр шинээр зохион байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн эдийн засаг, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, биостатистикийн гэсэн гурван үндсэн чиглэлээр сургалтын өмнөх болон дараах түвшинд 50 гаруй нэр төрлийн хичээлүүдийг зааж иржээ. Энэ хугацаанаас хойш тэнхимийн бүтцийг цаг үеийн шаардлага, мэргэжлийн сургалтын онцлогоос хамаарч гурван удаа өөрчилж үйл ажиллагааг эрүүл мэндийн бодлого, эдийн засаг, менежментийн чиглэлээр төрөлжүүлж өргөтгөсөн байна.

     2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЭМШУИС-ийн захирлын Б/22 тоот тушаалаар НЭМС-ийн дэргэд Эрүүл мэндийн бодлогын судалгааны төвийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014-2014 оны хичээлийн жилээс тус төв нь манай тэнхимд харъяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

     2017 оны хичээлийн жилээс НЭМ-ийн үндэс, урьдчилан сэргийлэх болон дэмжих чиглэлээр тэнхим өргөжин, Эрүүл мэндийн бодлогын тэнхим нэртэй үндсэн 9 багшийн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэллээ.

 

 

Судалгаа, төсөлт ажил

ДЭМБ, ЭМЯ, НЭМС, Монгол настны эрүүл мэндийн судалгааны төсөл       2017-2018

ДЭМБ, ЭМЯ, АУС, Анхдагч толгойн өвдөлтийн тархалт, дарамтын судалгааны төсөл          2017-2018

ДЭМБ, ЭМЯ, АУС, Хорт хавдар ба хоол хүнснээс хамаарсан хөхний сүүн дэх эсрэг биетүүд судалгааны төсөл   2017-2018

Францын Аудибернийн Их сургуулийн Хөгжлийн эдийн засгийн институт, НЭМС, Анхдагч шатлалын тусламж үйлчилгээний үр ашгийн судалгааны төсөл        2015-2017

ЭМХТ, НЭМС, Үндсэн мэргэшлийн эмчийн сургалтын өнөөгийн байдал судалгааны төсөл          2017-2018

ЭМЯ, БСШУЯ, Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн загвар боловсруулах нь судалгаа          2017-2018

НҮБХС, НЭМС, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дархлаажуулалт болон эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд суурилан үнэлэх нь судалгааны төсөл       2017-2018

АХБ, ЭМД-ыг бэхжүүлэх төсөл, Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сангийн үнэлгээний төсөл            2017

ЭМЯ, ДЭМБ, АШУҮИС, Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд дүн шинжилгээ хийх судалгааны төсөл   2017

PATH, ЭМЯ, Ротавирүсийн вакцины зардал-үр дүнгийн шинжилгээ судалгааны төсөл          2017

ЭМЯ, ХДХВ, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны төсөл     2017-2018

GNINGO, Налайх дүүргийн зорилтот бүлгийн хүн амын дунд БЗДХ-ын мэдлэг, хандлага, дадлын судалгааны төсөл            2017

ЭМЯ, Халдварт бус өвчний үндэсний хөтөлбөрийн нийгэм эдийн засгийн үнэлгээний төсөл          2017

 

Сургалт

Төгсөлтийн өмнөх сургалтаар суурь дамжаа, 3, 4, 5-р дамжаанд эдийн засаг, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, санхүү, менежмент, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих зэрэг чиглэлээр хичээл ордог.

Төгсөлтийн сургалтаар Эрүүл мэндийн бодлого, удирдлагын чиглэлээр магистрын сургалтыг 2012 оноос хойш зохион байгуулж, шинжлэх ухааны магистрын зэргийг нийт 30 орчим магистр амжилттай хамгаалсан. Тус магистрын сургалт нь 1.5-2 жилийн хугацаатай бөгөөд жилд хоёр удаа элсэлт авч оройн цагаар (18:00 цагаас хойш) хичээллэдэг нь суралцагчдыг эрхэлсэн ажлынхаа хажуугаар суралцаж төгсөх боломжийг олгодог. 

Төгсөлтийн дараах сургалтаар Эрүүл мэндийн удирдлагын мэргэжлээр 6 сарын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, одоогоор нийт 50 гаруй мэргэжилтэнг Эрүүл мэндийн салбарын хэмжээнд бэлтгээд байна.

 

Бүтэц, бүрэлдэхүүн

Одоо ажиллаж байгаа багшлах бүрэлдэхүүн /9 үндсэн багшийн орон тоогоор/:

Тэнхимийн эрхлэгч

          Ахлах багш Л.Мөнх-Эрдэнэ, БУМ, НЭММ, АУ-ы доктор /Тэнхимийн эрхлэгч/

Тэнхимийн багш нар

          Ахлах багш Ю.Гантөгс, БУМ, ЭМЭЗМ, НЭМ-ийн доктор

          Ахлах багш Л.Ундрам, АУ-ы доктор

          Ахлах багш Д.Хишигтогтох, АУ-ы доктор

          Багш Л.Хоролсүрэн, БУМ, НЭММ

          Багш А.Пүрэвгэрэл, БУМ, ММНБ

          Багш Ч.Өнөрцэцэг, НЭММ

          Дадлагажигч багш Э.Золжаргал, НЭММ

          Дадлагажигч багш Э.Батмандуул, НЭММ

Гэрээт багш нар:

          П.Цэдэн, АУ-ны доктор, профессор

          С.Сонин, АУ-ны доктор, профессор

          С.Энхболд, АУ-ны доктор

          П.Болормаа, НЭММ

Гадаадад суралцаж/ажиллаж буй багш нар:

          Б.Энхжаргал, Философийн ухааны доктор

          Д.Жавхланбаяр, Философийн ухааны доктор

          Т.Ариунтуяа, ЭМЭЗМ

Зочин профессор нар:

          Prof. Indermohan S Narula, Олон улсын зөвлөх

          Prof. Jacky Mathonnat, Аудибернийн их сургууль

          Prof. Martine Audibert, Аудибернийн их сургууль

 

Холбоо барих: dhp.group@mnums.edu.mn

 


Багш нар
Лувсан Мөнх-Эрдэнэ
Лхагваа Ундрам
Юндэндорж Гантөгс
Дашпунцаг Хишигтогтох
Лхагвасүрэн Хоролсүрэн
Эрдэнэбат Батмандуул
Алтангэрэл Пүрэвгэрэл
Чандага Өнөрцэцэг
Эрдэнэчимэг Золжаргал