Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль > Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим

Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим

Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим

 

Танилцуулга

          Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Нийгмийн Ажил, Нийгмийн Ухааны Тэнхим нь манай орны орчин үеийн эрүүл мэндийн салбарт чухал шаардлагатай боловсон хүчний нэг болох “эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ыг бэлтгэдэг үндсэн нэгж бөгөөд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлээр боловсролын үйлчилгээ үзүүлж, хамгийн өргөн далайцтай үйл ажиллагаа эрхэлдэг тэнхмийн нэг юм.

 

 

 

Он цагийн хэлхээс

1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль нь МУИС–аас салбарлан бие даахад “Марксизм-Ленинизмийн 

тэнхим” нэртэйгээр байгуулагдан сургуулийн ректор, намын хорооны шууд мэдэлд нийгмийн ухааны

сургалт, хичээл заахын зэрэгцээ хамт олон, оюутан залуусын дунд тухайн цаг үеийнхээ үзэл суртал,

хүмүүжлийн ажлыг эрхэлж байв.

1994-2000 онд “Эрүүл ахуй зохион байгуулалтын тэнхим”-д

2001-2003 онд “Эпидемиологи-статистикийн тэнхим”-д

2003-2005 онд “Эрүүл мэндийн эдийн засгийн тэнхим”-д тус тус харъяалагдаж байв.

2005 оны 06-сарын 20-ны өдрийн А/23 тоот тушаалаар “Нийгэм-хүмүүнлэгийн ухааны тэнхим“ нэртэйгээр

дахин байгуулагджээ.

2014 оноос “Зан Үйл, Нийтийн Эрүүл Мэндийн тэнхим” болж бүтцийн өөрчлөлтөөр Сувилахуйн

сургуулийн“Ерөнхий эрдмийн тэнхим” (1932 онд “Хүн эмнэлгийн техникум”-д түүхийн хичээл зааж эхлэснээр

үндэс сууриа тавьсан)-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нараар бүрэлдэхүүнээ өргөтгөв.

2017 оноос “Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим” болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан юм.

 

Тэнхимд ажиллаж байсан багш нар:

          Философи, социологийн чиглэлээр М.Ядамсүрэн (1961-1968), Д.Дашжамц (1962-1963), Ж.Чунагсүрэн (1967-1969), Х.Дамдинжав (1968-эдүгээ хүртэл), Н.Доржпагма (1971-1983), Г.Одонхүү (1978-1979), З.Батжаргал (1983-1993), Г.Тунгалаг (1983-1987), М.Отгонбаяр (1987-1990), Ж.Хоролжав (1987-1991), С.Мөнхбаатар (2001-2014), Я.Энхцэцэг (2015-2016) нар, түүхийн чиглэлээр Ш.Цэрмаа (1963-1991), Н.Дэжимбээ (1978-1982), Цэнд (1989-1991), Ц.Алтантуяа (1983-1993), Ж.Өлзийсайхан (1990-1991) нар, улс төр, эдийн засгийн чиглэлээр Д.Дамдин (1961-1993), Т.Батаа (1964-2005), Г.Готов (1970-1971), Л.Оюун (1978-1992), Авирмэд (1988-1990), Наранцацралт (1988-1990), Ч.Нарантуяа (1989-1993), Зөвлөлтийн мэргэжилтэн П.А.Бабинцев (1987-1989) нар, сэтгэл судлалын чиглэлээр Ц.Эрдэнэсамбуу (1991-1993, 1996-2014), А.Нинжбадгар (2001-2003) нар тус тус ажиллаж байлаа.

 

Тэнхимийн үе үеийн эрхлэгчид 

1961-1962                                           Д. Дамдин

1962-1963                                           Д. Дашжамц

1963-1967, 1969-1990                        Ш.Цэрмаа

1967-1969                                           Ж.Чунагсүрэн

1990.06-1991.04                                 Ж.Өлзийсайхан

1991.09-1993.06                                 Ц.Эрдэнэсамбуу

2005.05-2007.09                                 Х.Дамдинжав

2007.09-2011.09                                 Б.Ариунсанаа

2011.09-2014.06                                 М.Сугармаа

2014.06- 2015.04                                Ц.Нямсүрэн

2015.04–2016.09                                Д.Хишигтогтох

2016.09-одоог хүртэл                        Ц.Нямсүрэн

 

Tэнхимийн эрхэм зорилго:

          Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны эрдэм шинжилгээ, боловсролын үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх нэгж байхад оршино.

 

Үйл ажиллагааны эрхэмлэлүүд:

-Хүмүүнлэгийн үзэл баримтлал

-Нийгмийн хөгжил дэвшил

-Эх оронч үзэл санаа

 

Бүтэц, багшлах бүрэлдэхүүн:

         Бүтцийн хувьд нийгмийн ажлын болон нийгэм, хүмүүнлэгийн ухааны профессорын багийн зохион байгуулалттай бөгөөд нийгмийн ажлын зөвлөгөө мэдээллийн төвийг хариуцан ажилладаг.

Үндсэн 14 багш, үүнээс 36% нь доктор, 64% нь магистрын зэрэгтэй. 

 

Сургалтын үйл ажиллагаа:

          Тус тэнхим эрүүл мэндийн нийгмийн ажилтны сургалтыг хариуцдаг бөгөөд 2007 онд анхны төгсөлтөө хийснээс хойш эдүгээ 11 дэх төгсөлтөө хийж, эрүүл мэндийн нийгмийн ажлын 260 гаруй мэргэжилтнийг бэлтгэжээ.

Түүний зэрэгцээгээр анагаахын суурь боловсролын болон бакалавр, диплом, магистр, докторын зэрэг бусад сургалтанд нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр боловсролын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлдэг.

 

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

-Эрүүл мэндийн нийгмийн ажил

-Эрүүл мэндийн зан үйл

-Био-анагаахын ёс зүй

-Эрүүл мэндийн социологи

-Анагаах ухааны болон шинжлэх ухааны философи

-Эрүүл мэндийн сэтгэл судлал 

 

Гадаад хамтын ажиллагаа:

Эрдэм шинжилгээ болон багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаадын нэр хүндтэй их сургууль, байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд:

АНУ-ын Колумбийн Их сургуулийн нийгмийн ажлын сургууль

ОХУ-ын Чита хотын Байгалийн Чанадын их сургууль

ОХУ-ын Улаан-Үүд дэх Дорнод Сибирийн технологи, менежментийн их сургууль

Японы Токиогийн Эрүүл Мэнд, Спортын их Сургууль

Солонгосын Ионсей Их Сургуулийн нийгмийн халамжийн сургууль

 

Дотоод хамтын ажиллагаа:

          Мэргэжлийн үйл ажиллагаа болон сургалтын хүрээнд дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүнд: НЭМХ, Геронтологийн үндэсний төв, III шатлалын эмнэлгүүд, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, өрх, сумын ЭМТ, нийгмийн ажлын багш, сургагчдын холбоо, Бүх нийтийн боловсролын төлөө эвсэл, Нээлттэй Нийгэм Форум, Монголын эмэгтэйчүүдийн сан, Гүнж төв, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг.  

 

Хэрэгжүүлсэн төсөлт ажлууд:

ОУ-ын сайн дурын VSO байгууллагын дэмжлэгтэй “Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэний хэрэгцээ”-ний судалгаа. 2007

Канадын Олон улсын хөгжлийн судалгааны төвийн санхүүжилттэй “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сэтгэлзүйн үйлчилгээ” судалгааны төсөл. 2009-2010

Глобаль сангийн санхүүжилттэй 7-р раундын “Эрсдэлт хүн амд чиглэсэн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийг салбарын тогтолцоог бэхжүүлэх замаар ХДХВ/ДОХ-ын тархалтыг хязгаарлах нь” төсөл. 2008-2011 /I ээлж/

Глобаль сангийн ХДХВ, ДОХ-ын нэг урсгалт санхүүжилттэй эрсдэлт бүлгийнхэнтэй ажилладаг нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах дэд төсөл. 2011-2013 /II ээлж/

Монгол улсын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үнэлгээ. ЭМЯ, 2013

Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоо, ажлын ачаалал, хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэн тогтоох судалгаа. НЭМС, ЭМЯ, ЭМДС, 2014

Залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл, Нээлттэй нийгэм форум. 2015-2017 он

“Good neighbors” ундны усны талаарх зорилтот бүлгийн хүн амын мэдлэг, хандлага, дадлын судалгаа 2016.02-2016.05 

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний үнэлгээ. ХНХЯ, Дэлхийн банк. 2017

2015, 2016 онд Монгол улсыг хамарсан улаанбурханы дэгдэлтийн үеийн эрсдэлийн харилцааг үнэлсэн нь. ДЭМБ. 2017

Өсвөр үе, залуучуудын (15-24 нас) дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох нь. ДЭМБ. 2017

Эрүүл мэндийн зан үйл хичээлийн хөтөлбөрийг хянаж, сайжруулах нь. ДЭМБ. 2017

БЗДХ-ын талаарх оюутнуудын мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох онлайн судалгаа. ДЭМБ. 2017   

 

Холбоо барих:

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648,
Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль,
Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим. 333 тоот.
И-мэйл хаяг: public.group@mnums.edu.mn

Багш нар
Дуламсүрэнгийн ОЮУНБИЛЭГ
А ГАН-ЭРДЭНЭ
Б АРИУНСАНАА
Б БУЯНДЭЛГЭР
Н ЭНХ-ӨЛЗИЙ
Г ЗОЛЖАРГАЛАН
Г НАДМИДЦЭРЭН
Д АВИРМЭД
Д МӨНХ-УЧРАЛ
М СУГАРМАА
О САРАНЧУЛУУН
С ХАНДМАА
Т ЖАРГАЛСАЙХАН
Ц НЯМСҮРЭН