Анагаах Ухааны Сургууль > Нүд судлалын тэнхим

Нүд судлалын тэнхим

Нүд судлалын тэнхим

ЭМШУИС-ийн Нүд судлалын тэнхимийн түүх

     Монгол Улсын Их Сургуулийн үндсэн бүтцийн нэг Хүн эмнэлэгийн факультет байсан бөгөөд 1946-1947 оны хичээлийн жилд нүдний өвчний тухай анхны лекцийг ЗХУ-аас уригдан ирсэн доктор А.С.Баженов уншиж, дадлагын хичээлийг зааснаар Нүд судлалын тэнхимийн эх үүсгэвэр тавигдсан. 1947 онд хүн эмнэлэгийн факультетаас анхны 13 их эмч нар төрсний нэг нь манай анхны нүдний эмч Р.Нямаа байлаа.  Нүдий эмчийн мэргэжлээр бие даасан тэнхим бүрэн тогтоход оюутны тоо цөөн, сургалтын ачаалал бага байснаас багш нар бусад томоохон тэнхимийн бүрэлдэхүүнд орж хавсарсан тэнхим байдлаар 1995 он хүртэл ажилласан юм.

Тэнхимийн эрхлэгч нарын он тоолол

Хичээлийн жил
Тэнхимийн эрхлэгч
1
1946-1948
А.С.Баженов
2
1948-1950
Ц.Ю.Каменецкая
3
1950-1952
В.И.Лизогубов
4
1952-1954
В.Н.Бондаренко
5
1954-1956
Е.А.Бурмистрова
6
1956-1960
Г.Лодон
7
1961-1963
Ш.Цэнд
8
1963-1966
Р.Нямаа
9
1966-1968
Т.Шагдарсүрэн
10
1968-1970
Б.Рагчаа
11
1971-1977
Р.Нямаа
12
1978-1980
Р.Нямаа
13
1981-1990
Л.Шагдар
14
1991-1995
Э.Санжаа
15
1995-2009
Ж.Баасанхүү
16
2009-2010
Т.Булган
17
2010-
Д.Уранчимэг

 

Сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт:

Анагаахын ангид

Блок 19 “Арьс ба мэдрэхүй” нүд судлалын хичээлийг ордог.

Лекц 18цаг, дадлага 44цаг, бие даалт 16цаг

Төгсөлтийн дараах сургалт:

Нүд судлалын эмчийн чиглэлээр

Резидент 3жил – нийт 18 эмч байна

Магистрант 3-4жил – нийт 5 эмч байна

Докторант 3-4жил – нийт 4эмч байна

Нүд судлалын тэнхимийн шинээр элсүүлсэн ба төгссөн мэргэжил, элсүүлсэн болон төгсгөсөн мэргэжилтний тоо

 

Он сар
Сургалтын хэлбэр
Хугацаа
Хүний тоо
1
1948
Шавилан суралцах
1 жил
28
2
1961-1963
Нүд- Чих хамар
хоолойн мэргэжил
олгох
3 сар
28
3
1971
Нүдний эмч
нарын мэргэжил
олгох анхны курс
3 сар
20
4
1974-1975
Мэргэжил 
дээшлүүлэх курс
3 сар
16
5
1975-1988
Ординатур
1 жил
10
6
1980-одоо
Докторантур
3-4 жил
9
7
1981
Хүүхдийн нүдний 
мэргэжил олгох
курс
3 сар
14
8
1983-1984
Мэргэжил 
дээшлүүлэх курс
3 сар
20
9
1985-1986
Мэргэжил
олгох курс
3 сар
19
10
1989
Мэргэжил 
дээшлүүлэх курс
3 сар
17
11
1992
Мэргэжил
олгох курс
3 сар
18
12
1992-одоо
Магистр
2 жил
16
13
1995
Мэргэжил 
олгох курс
1 жил
6
14
1998
Мэргэжил
олгох курс
1 жил
6
15
1998-2001
Резидентур
3 жил
3
16
1999-2001
Резидентур
2 жил
3
17
2001-2002
Резидентур
1 жил
13
18
2002-2003
Резидентур
1 жил
16
19
2003-2004
Резидентур
1 жил
15
20
2004-2005
Резидентур
1 жил
13
21
2005-2006
Резидентур
1 жил
7
22
2005-2008
Резидентур
3 жил
4
23
2006-2007
Резидентур
3жил
10
24
2007-2008
Резидентур
3жил
4
25
2008-2009
Резидентур
3 жил
4
26
2009-2012
Резидентур
3жил
3
27
2010-2013
Резидентур
3 жил
4

 

 

Тэнхмийн Эрдэм Шинжилгээний Тэргүүлэх Чиглэл

Глауком

Рефракцийн гажиг

Чихрийн шижингийн ретинопати

Эрдэм Шинжилгээний Төсөлт Ажил

 

 

 

 

Төслийн нэр
Хугацаа
Хариуцсан багш
1
Хүүхдийн рефракцийн
гажгийн тархалт
2009-2011 он
Д.Уранчимэг
2
Сохрол, хараа 
сулралын тархалт
2010-2011 он
ЭМЯ тэнхим
3
"Эрүүл нүдтэй д
үүрэг , хот 3 "
2010-2012 он
ДЭМБ,
ЭМЯ, тэнхим

 

 

 

 

 

АУ-ны боловсролын доктор хамгаалсан эрдэмтэд, сэдэв

Р.Нямаа, Мицерин в борьбе с коньюктивальный иньекцией, Москвамн

С.Манлай, Некоторые вопросы клинико-гигенического исследования состояния зрение школьников МНР, Улаанбаатар хот 1980

Э.Санжаа, Дакроцистэтмоидостомия при хронических дакроциститах, Улаанбаатар хот 1981

Б.Цэенпил, Клинико-функциональная исследования при раннем выявлении глаукомы в усповиях поликлиники, Улаанбаатар хот 1990

М.Энхтуул, Монгол дахь хүүхдийн гэмтлийн онцлог ба хүнд гэмтлийн тавилан, Москва 1995

М.Алтанхүү, Хүүхэд өсвөр үеийн даамжрах миопийн мэс заслын хувилбар, эмчилгээ, Улаанбаатар 1998

Ж.Баасанхүү, 40-с дээш насны монгол хүний сохрох, хараа муудах үндсэн өвчнүүдийн тархалт, оношлогоо, эмчилгээний асуудал, Улаанбаатар хот 1999

Т.Булган, Монгол орны зарим бүс нутгийн 16 хүртлэх насны хүүхдийн сул хараа, сохролын шалтгаан тархалт, Улаанбаатар 2000

Д.Уранчимэг, К вопросу установления некоторых показателей морфологи глаз у пожилых и старых людей Монголов, 2003  

Д.Эрдэнэчимэг “Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалт, эрсдэлт хүчин зүйлүүд, хяналтын асуудал” Улаанбаатар хот 2011

Хэрэгжүүлсэн төсөл

-       1991 онд Лондон Их сургууль, ЭМШУИС хамтарч  Сохрол, сул харааны төслийг  Дорнод, Архангай, Өмнөговь аймагт,

-       1995 онд Лондон Их сургууль, ЭМШУИС хамтарч  Глаукомын төслийг Хөвсгөл аймагт,

-       1996 онд Лондон Их сургууль, ЭМШУИС хамтарч   Глаукомын төслийг Өмнөговь аймагт,

-       1997 онд Лондон Их сургууль, ЭМШУИС хамтарч Глаукомын төслийг Хөвсгөл, Өмнөговь аймагт,

-       1998 онд Лондон Их сургууль, ЭМШУИС хамтарч Глаукомын төслийг Хөвсгөл аймагт,

-       1999 онд Лондон Их сургууль, ЭМШУИС хамтарч Глаукомын төслийг Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод,

-       2005 онд Лондон Их сургууль, ЭМШУИС хамтарч Глаукомын төслийг Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод тус тус хэрэгжүүлсэн.

-       2009 онд ДЭМБ-тай хамтран анхан шатны тусламжийн сургалт 4 аймагт хийсэн 

-       2010 онд ЭМЯ-ны төслөөр анхан шатны тусламжийн сургалт 5 аймагт хийсэн

-       2013 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монгол орны 50-иас дээш насны хүн амын дунд сохрол, хараа сулралын тархалтын түргэвчилсэн судалгаа хийсэн

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

     ЭМШУИС-ийн АУС-ийн Нүдний тэнхим ЭМЯ, ДЭМБ, олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран Нүдний эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөр дээр

ORBIS, АНУ-ын Deseret International Charities, Surgical Eye Expedition (SEE)

Лондонгийн Их сургуулийн International Center for Eye Health (ICEH)

Японы Жунтендо Их сургууль, Токушима Их Сургууль

Солонгосын Халлим Их сургууль

Тайландын Махидол Их сургууль

Австралийн ICEE  зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн үйл ажиллагаа

Ж.Баасанхүү – “Болор мэлмий” эмнэлэг, ШТЭ-ийн нүд судлалын клиникийн зөвлөх эмч

Д.Уранчимэг – “ЭМШУИС-ийн ИСНЭ” , “Болор мэлмий” эмнэлгийн зөвлөх эмч

Т.Булган – УКIIЭмнэлгийн нүд судлалын клиникийн зөвлөх эмч

Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл\2011 он\ :

-       Ж.Баасанхүү- ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн, нүд судлалын салбар зөвлөлийн дарга, ЭМШУИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш,  АУ-ны доктор, профессор

-       Д.Уранчимэг-  нүд судлалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМШУИС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор

-       Э.Санжаа- нүд судлалын салбар зөвлөлийн гишүүн, Ач сургуулийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор

-       Т.Булган- нүд судлалын салбар зөвлөлийн гишүүн , ЭМШУИС-ийн ахлах багш, Монголын Нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор

-       М.Алтанхүү- ЭХЭМҮТ-ийн нүдний тасгийн эрхлэгч, АУ-ны доктор

-       Д.Лхагвадолгор - УКТЭ-ийн нүдний клиникийн зөвлөх, клиникийн профессор

-       Ж.Баттуяа- ШТЭ-ийн нүдний клиникийн эрхлэгч, клиникийн профессор

Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа

     Нүд судлалын резидент эмч нарын “Journal club” үйл ажиллагаа явуулдаг.  Тус клуб нь 7 хоног бүр уулзаж гадаад болон монгол хэл дээр олон улсын abstract болон шинэ нээлтүүдийн талаар мэдээлэл солилцон мэдлэг чадвараа дээшлүүлдэг. 

Шинэ нээлт

-       1955 онд Р.Нямаа  анх удаа нүдний эвэрлэг бүрхүүлийг нөхөн суулгасан.

-       1966 онд   Р.Нямаа, Ж.Тумбааш, Ч. Баярмаа, Ц.Ичинхорлоо нар Глаукомын кабинетыг нээсэн.

-       1975 онд Р.Нямаа, Ж. Тумбааш, Ч. Баярмаа, Ц. Лхамсүрэн нар анх удаа нүдний бичил мэс заслыг Японы зориулалтын багажаар хийсэн.

-       1975 онд Р.Нямаа Иридоциклоретракци, Ириденклейзис, Синустрабекулэктоми зэрэг аргуудыг нэвтрүүлсэн.

-       1980 онд Р.Нямаа Нүдний алимны хагалгаанд микроскоп хэрэглэж эхэлсэн.

-       1982 онд Ж.Баасанхүү Гүн Склерэктомия, склерангулореконсрукция мэс заслын аргуудыг нэвтрүүлсэн.

-       1983 онд Ж.Баасанхүү Нүдэнд хиймэл болор суулгах мэс заслыг амжилттай хийсэн.

-       1986 онд Р.Нямаа Нүдний даралт бууруулах лазер туяаны эмчилгээг анх туулайны нүдэнд хийж туршсан.

-       1995 онд Ж.Баасанхүү, Д. Уранчимэг Иридэктомийн эмчилгээг ИАГ лазераар хийх аргыг практикт нэвтрүүлсэн.

-       1998 онд Ж.Баасанхүү Факоэмульсификацийн хагалгааг эхэлж хийсэн.

-       1998 онд Д.Уранчимэг, Д. Лхагвадолгор Глауком, далавч хальсны хагалгаанд цитостатик бэлдмэл хэрэглэхийг нэвтрүүлсэн.

-       2000 онд Ж.Баасанхүү, Д.Лхагвадолгор, Д.Энхболд нар Эссенциальный блефароспазмын  үед ботоксыг хэрэглэсэн.

-       2001 онд Д.Энхболд витроэктоми хагалгааг хийсэн.

-       2007 онд Ц.Мөнхцэцэг нар Факоэмульсификацийн үед зөөлөн болрыг суулгаж эхэлсэн.

-       2007 онд Ц.Мөнхцэцэг эвэрлэгийн цоорсон шархны үед өмнөд камер сэргээж цавуудах эмчилгээг нэвтрүүлсэн.

-       2007 онд Ц.Мөнхцэцэг, Д.Энхболд нар Халдварт эндофтальмитийн үед Ceftazidim, Vancomycin-г шилэнцэрт тарьж эмчлэх аргыг нэвтрүүлсэн.

Томоохон бүтээл

-       Т.Булган -  Нүдний өвчний сурах бичиг, 2002 он

-       Д.Уранчимэг -  Харах эрхтний шинжилгээ, сувилгааны аргууд, 2003 он

-       Ж.Баасанхүү, Т. Булган, М. Алтанхүү, А.Дариймаа -   Зонхилон тохиолдох нүдний өвчний оношлогоо эмчилгээний удирдамж, 2003 он

-       Д.Уранчимэг – Нүдэнд үзүүлэх анхан шатны тусламж, 2007 он

-       А.Буяндэлгэр, Ч.Чимгээ, Б.Батчимэг, Б.Цэцэгжаргал, Ч.Мөнхцэцэг, С.Бүрэнжаргал, Ц.Мөнхцэцэг, Ц.Энхсайхан, Ш.Энхтүвшин, С.Энхтуул – Нүдний өвчний оношлогоо эмчилгээ эмч нарт зориулсан гарын авлага, 2008 он

-       Ч.Эрдэнэбат, Т.Булган -  Хараа хурц сэтгэл тэнүүн хараа шалгах гарын авлага, 2009 он

-       Р.Нямаа, Т.Булган -  Нүдний өвчний сурах бичиг 2-р хэвлэл, 2010 он

-       М.Алтанхүү, Ч.Цэнгэлмаа -  Хүүхдийн нүд судлалын сурах бичиг, 2010 он

Тэнхимийн бүтээлүүд

Ном зохиолын
нэрс
Хэвлэгдсэн 
он
Зохиогч
1
Нүдний өвчний
сурах бичиг
2002 он
Т. Булган
2
Харах эрхтний
шинжилгээ,
сувилгааны аргууд
2003 он
Д. Уранчимэг
3
Зонхилон тохиолдох 
нүдний өвчний
оношлогоо,
эмчилгээний удирдамж
2003 он
Т. Булган, 
М. Алтанхүү
4
Нүдэнд үзүүлэх
анхан шатны
тусламж 
2007 он
Д. Уранчимэг
5
Нүдний өвчин
 
2010 он
Р. Нямаа,
Т. Булган
6
Нүдний өвчин
2011
Э.Санжаа
7
Нүдний эмгэгийн
анхан шатны
тусламж
2012
Д.Уранчимэг

 

Тэнхимд төрсөн алдар, гавъяатнууд

-       Р.Нямаа – Монгол улсын Ардын эмч, АУДС-ын декан , АУ-ны доктор, профессор, тэнхмийн эрхлэгч, ЭХЯ-ны ерөнхий мэргэжилтэн

-        Э.Санжаа- Монгол улсын хүний гавъяат эмч , АУДС-ын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор,  ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн

-       Ж.Тумбааш- ЭХЯ-ны ерөнхий мэргэжилтэн

-       Ж.Баасанхүү- Монгол улсын Ардын эмч, ЭМШУИС-ийн тэнхмийн эрхлэгч, АУС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор, профессор, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн, нүд судлалын салбар зөвлөлийн дарга


Багш нар