БиоАнагаахын сургууль > Биологи-гистологи

Биологи-гистологи

Биологи-гистологи

 

Танилцуулга

     Биологи-Гистологийн тэнхим нь  АШУҮИС-ийн суурь боловсролын I дамжаа, бүрэлдэхүүн сургуулиудын III, IV дамжааны оюутнууд болон Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Цахим Их Сургууль(ICUMS) –ийн магистрантуудад Биологи, Экологи- Орчны эрүүл мэнд, Антропологи, Хүний шимэгчид, Ерөнхий ба Тусгай Гистологи, Нүүр Амны Гистологи, Нүүр Амны Эмбриологи, Хүний үр хөврөл судлал хичээлүүдээр суурь мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт явуулж байна. Тус тэнхим нь профессор 2, дэд профессор 3, ахлах багш 1, багш 8, дадлагажигч багш 4, хичээлийн туслах ажилтан 1 гэсэн үндсэн орон тооны нийт 19 багштай ажиллаж байна.

 

БИОЛОГИЙН САЛБАРЫН ТҮҮХ

     1984 оныг хүртэл АУДэС-ийн 1 дүгээр дамжааны оюутнуудад Биологийн хичээлийг МУИС-ийн Байгалийн Ухааны Факультетийн Амьтан Судлалын тэнхмийн эрдэмтэн багш нар заадаг байсан бөгөөд тус сургуульд албан ёсны тэнхим, багш байгаагүй юм.

     1984 онд АУДэС-ийн захирлын тушаалаар Биологи-Гистологийн тэнхим байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент М. Онолбаатар томилогдож, анхны орон тооны багшаар Д. Манлай, Ч.Бурмаа, Д.Цолмон, Г.Алтан, А.Гүрбадам, Н.Хандармаа, лаборантаар Л.Жалмаа, Д. Өлзийбаяр, Д.Түмэндэлгэр нар ажиллажээ. Түүнчлэн Б.Сангидорж,  Г.Болормаа, Т.Мөнхтайван нар тус тэнхимд биологи, гистологийн багшаар ажиллаж байв.

   1990-1992 онд  тэнхимийн эрхлэгчээр биологийн ухааны доктор  Г. Алтан ажиллав. Энэ хугацаанд бүтцийн өөрчлөлт болж гистологийн багш нар Анатомийн, биологийн багш нар Микробиологийн тэнхимд харъяалагдаж байсан түүхтэй.

   1992 онд Биологи, Удам зүй, Дархлал судлалын тэнхим байгуулагдаж  БУ-ны доктор, профессор И. Пүрэвдорж тэнхимийн эрхлэгчээр, Ш.Норжмаа, Ч.Цэндхүү, Д. Ичинхорлоо нар хичээлийн туслах ажилтнаар үр бүтээлтэй ажиллажээ. Энэ хугацаанд дархлааны салбарт Б. Баярт (1998)  анагаахын шинжлэх ухааны  доктор,С. Цогтсайхан (1998), Г. Батбаатар (2000), Д. Энх-Амар (2001) нар анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Харин Биологийн салбарт А. Гүрбадам (1996), Ц. Цогтхишиг (1998),  В. Болормаа (2001), Д. Тэмүүлэн (2003), М. Наранхажид (2007), Г. Дарамбазар (2012)   нар биологийн ухааны доктор, удам зүйн салбарт П. Эрхэмбулган (2008), анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

    2000 онд бие даасан Бичил амь, Дархлаа судлалын тэнхим болж  Биологи-Удам зүйн тэнхим тусдаа үйл ажиллагаа явуулдаг болов. Энэ үед Биологи-Удам зүйн тэнхимийн Биологийн салбарт А. Гүрбадам (1984), В. Болормаа (1994-2005), Д. Тэмүүлэн (1998), М. Наранхажид (2000), Ц. Цогтхишиг (2002), Г. Дарамбазар (2005-2008), Н. Гиймаа (2009) нар, Удам зүйн салбарт Б. Баярсайхан (1992-1996), Л. Баярсайхан (1997-1999), Б. Мөнхцэцэг (2004-2008), П. Эрдэнэбулган (1998-2009), Б. Пүрэвдорж (2003-2004) нар тус тус багшаар, Ж. Ганзүг туслах ажилтнаар үр бүтээлтэй ажиллаж байв.

    2000 онд ЭМШУИС-д Био-Анагаах судлагч мэргэжлээр анх элсэлт авч эхлэхэд уг мэргэжлийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж улмаар Био-Анагаахын Сургууль байгуулагдах хүртэл тус тэнхим энэ салбарын оюутны сургалт, хүмүүжлийн ажлыг 3 жил хариуцан ажилласан. Био-Анагаах судлаагч мэргэжлийн бүх төгсөлтийн анги удирдсан багшаар манай тэнхимийн багш доктор В. Болормаа, Д. Тэмүүлэн, М. Наранхажид, Ц. Цогтхишиг, Б. Сувд, Э. Баярмаа, магистр Н. Гиймаа нар ажилласан.

    2000-2007 онуудад Молекул биологийн хичээлийг доктор В. Болормаа, доктор Ц. Цогтхишиг, профессор И. Пүрэвдорж, багш Т. Хосбаяр нар зааж байв. Тус тэнхмийн хамт олон 1993, 1994, 1997, 2003, 2014 онуудад сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа шалгарч ЭМШУИС-ийн болон  БАС-ийн тэргүүний тэнхимээр шалгарч байв.

    2008 оноос ЭМШУИС-ийн захирлын тушаалаар Биологи-Гистологийн тэнхимийг байгуулан эрхлэгчээр нь доктор, процессор А. Гүрбадамыг томилж, үндсэн багшаар дэд профессор Д. Цолмон, Э.Баярмаа, доктор Б.Сувд,  доктор  Д.Тэмүүлэн, Ц.Цогтхишиг, М.Наранхажид, магистр Г. Дарамбазар, Н. Гиймаа нар ажиллаж байв.

     2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилд тус тэнхимд БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн зочин профессор Im Kyung il ажиллаж байв. 2014-2015 оны хичээлийн жилд Биологийн профессорын баг нь Ерөнхий эрдмийн тэнхимд харъяалагдаж, 2015-2016 оны хичээлийн жилд Биологи гистологийн тэнхим болж эрхлэгчээр профессор А.Гүрбадам томилогдон доктор, дэд профессор Д.Тэмүүлэн, М.Наранхажид, доктор Г.Дарамбазар, Н.Гиймаа,  магистр Д.Оюунгэрэл, М.Бүрнээ, Ж.Ариунаа, Б.Лхагвасүрэн, туслах ажилтан Г.Булган нар ажиллаж байна.

 

ГИСТОЛОГИЙН САЛБАРЫН ТҮҮХ

       1942 онд МУИС-ийн Хүн ба Мал эмнэлгийн факультетийн дэргэд Гистологи-эмбриологийн тэнхим анх байгуулагдсан түүхтэй. ЗХУ-ын мэргэжилтэн доцент Георгий Иванович Крылов энэхүү тэнхмийг анх үндэслэн байгуулж, зоотехник, мал, хүн эмнэлгийн салбарын оюутнуудад гистологи-эмбриологийн хичээлийг зааж эхэлжээ.

    1951 онд мал эмнэлгийн салбарыг төгссөн Х.Цэрэв тус тэнхимд багшаар томилогдон ажилласан нь манай улсын анхны Гистологийн мэргэжилтэн байв.1949 онд тэнхмийн лаборантаар Л.Жалмаа ажиллаж эхэлсэн.1956 ондХ.Цэрэв ЗХУ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалан анхны тэнхмийн эрхлэгчээр томилогдон ажиллав.

       1959 онд МУИС-аас Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль байгуулагдахад түүний Гистологи-эмбриологийн тэнхмийн эрхлэгчээр доктор Х.Цэрэв, МУИС-ийн Анагаах Ухааны Факультетийн Гистологи-эмбриологийн тэнхмийн эрхлэгчээр Д.Манлай, 1961 онд АУДэС байгуулагдахадбагш дахин тэнхмийн эрхлэгчээр,лаборантаар Л.Жалмаа ажилласан.

    1942-1981 онуудад гистологийн тэнхимд ЗСБНХУ-ын (Оросын)9 мэргэжилтэн зөвлөхөөр  ажиллаж, Гистологи-эмбриологийн тэнхимд багшаар С.Данзан (1960-1963 он), АУ-ны доктор, дэд профессор М.Онолбаатар (1962-1998он), ахлах багш Д.Манлай (1959-1989 он), АУ-ны доктор, дэд профессор Ч.Бурмаа (1967-2007 он), АУ-ны доктор,профессор Д.Цолмон 1981 оноос багшаар ажиллажээ.

      Гистологи цитологи, эмбриологийн хичээлийн хөтөлбөрийг 1942, 1961, 1969, 1976 онуудад шинэчлэн боловсруулж лекц дадлагын хичээлийг Орос хэл дээр зааж байв.

      1984 ондГистологи-Биологийн тэнхим байгуулагдаж эрхлэгчээр  АУ-ны доктор, дэд профссор М.Онолбаатар томилогдож, ахлах багш Д.Манлай, АУ-ны доктор, дэд профессор Ч.Бурмаа, АУ-ны доктор, профессор Д.Цолмон, БУ-ны доктор Г.Алтан, БУ-ны доктор, профессор А.Гүрбадам, ахлах багш Н.Хандармаа, Б.Сангидорж, Г.Болормаа, Т.Мөнхтайван,нар биологи, гистологийн багшаар,лаборантаар Л.Жалмаа, Д.Түмэндэлгэр нар ажиллаж байв.

     1990 онд АУДэС-ийн захирлын тушаалаар Гистологийн тэнхмийг анатомийн тэнхимтэй нэгтгэж Морфологийн тэнхим байгуулж, тэнхмийн эрхлэгчээр доктор, профессор Д.Амгаланбаатар ажиллав. Энэ үед Гистологийн салбарт  АУ-ны доктор, дэд профессор М.Онолбаатар(1963-1998 он), АУ-ны доктор, дэд профессор Ч.Бурмаа(1964-2006 он)АУ-ны доктор, дэд профессор Д.Цолмон (1981 оноос одоог хүртэл) магистр багш А.Мөнхтайван, АУ-ны доктор Д.Амаржаргал, АУ-ны магистр Д.Цэрэндулам, залуу багш С.Бадамжав нар ажиллаж байсан.

   1990,2001,2006 онуудад хичээлийн хөтөлбөр стандарт шинэчлэгдэн блок сургалтанд шилжсэнтэй холбоотой Гистологийн хичээлийн сургалт үндэсний хэл дээр заагдан орчин үеийн микроскопийн болон иммуногистохимийн лабораторитой болж хөгжсөн.

    ЭМШУИС-ийн захирлын 2006 оны 04 сарын 12-ны өдрийн А/30 тушаалаар Гистологийн тэнхмийг дахин байгуулж, тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Э.Баярмаа, багшаар АУ-ны доктор, дэд профессор Ч.Бурмаа, АУ-ны доктор, дэд профессор Д.Цолмон, АУ-ны доктор Г.Цэрэнчунт нар, 2008 онд Гистологийн тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Д.Цолмон томилогдон ахлах багш АУ-ны доктор Э.Баярмаа, АУ-ны доктор Б.Сувд нар  багшаар ажилласан.

     2011-2012 оны хичээлийн жилээс Био-АС-ийн Биологи-Гистологийн тэнхмийн Гистологийн салбарыг АУ-ны доктор, профессор Д.Цолмон удирдан одоо АУ-ны доктор, дэд профессор Б.Сувдаа, АУ-ны магистр Б.Энхзул, С.Оюунгэрэл, Б.Түмэнбаяр, 2015 оноос АУ-ны магистр С.Ариунаа, Б.Чинтогтох,  магистрант Б.Лагшми, 2017 оноос  АУ-ны магистр Э.Жавзандулам  нар багшаар ажиллаж байна.

 

ЗОРИЛГО

     АШУҮИС-ийн сургалтын бодлого, зорилготой уялдсан хөтөлбөр, стандарт, төлөвлөгөөгөөр орчин үеийн сургалтын орчинг бүрдүүлж өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад хүрсэн хүний их эмч, био-анагаах судлаач, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

СУРГАЛТ

         Био-АС-ийн Биологи-Гистологийн тэнхим нь АШУҮИС-ийн  бүрэлдэхүүн сургуулиудын I ба III дамжааны оюутнуудад бакалаврын боловсрол олгодог бөгөөд төгсөлтийн өмнөх сургалтанд дараах хичээлүүдийг зааж байна. Үүнд: Биологи, Экологи- Орчны эрүүл мэнд, Антропологи, Хүний шимэгчид, Ерөнхий ба Тусгай Гистологи, Нүүр Амны Гистологи, Нүүр Амны Эмбриологи, Хүний үр хөврөл судлал. Мөн түүнчлэн Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Цахим Их Сургууль(ICUMS) –ийн магистрантуудад  цахим хичээл заадаг.   

 

Биологийн хичээл

       Хичээлийн зорилго: Амьд биеийн үндсэн шинж, бүтцийн түвшин, эс ба хөгжлийн биологи, түүхэн хувьсах хөгжил, хүний үүслийн талаар зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэгийг олгоход оршино.

Зорилт:

Хүний үйл ажиллагааны биологийн зүй тогтол, хөгжлийн биологийн үндэс, түүхэн хувьсах хөгжлийн зүй тогтол, шимэгч судлалын биологийн үндсийг танин мэдэх мэдлэг олгох.

Нэг удаагийн бэлдмэл хийж гэрлийн микроскопоор харан эсийн эрхтэнцэрүүдийг ялган таних чадвар эзэмшүүлэх.

Микроскоптой ажиллах эсийн бэлдмэл хийх явцад хянуур зөв ажиллах хандлагыг төлөвшүүлэх.


Экологи- Орчны эрүүл мэндийн хичээл

     Хичээлийн зорилго: Даяарчлагдаж буй өнөө үед дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох экологийн хямрал, агаарын бохирдол, цөлжилт, дэлхийн цаг уурын өөрчлөлт, озоны давхаргын цоорхой биологийн төрөл зүйлийн хорогдол, хот суурин газрын экологийн онцлог, хүрээлэн буй орчин хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, хүүхдийн эко эмгэг зүй, цацрагийн экологи, хүний хоололтын аюулгүй байдлын талаарх мэдлэг чадвар, дадлыг оюутнуудад олгоход оршино.

Зорилт:

Экологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, орчны хүчин зүйлс, хүчин зүйлсийн хам нөлөөлөл, бүлгэмдлийн экологи

Популяцийн экологи, хот суурин газрын экологи, хүн амын хэт төвлөрөл нягтрал түүний үр дагавар

Хүний экологи, хүүхдийн эмгэг зүй

Цацрагын экологи, экологийн хямрал

Хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлуудын тухай онолын цогц мэдлэг олгох.

Экосистем ойн системийн доройтол, агаарын бохирдол, түүний эх үүсвэр, хог хаягдал, хотын дуу чимээ зэргийг судлах

 

Гистологийн хичээл:

Хичээлийн зорилго:

     Гистологи, цитологи, эмбриологийн хичээлээр хүний эс, эд, эрхтэн тогтолцооны бүтэц, хөврөлийн хөгжлийн үе шат, онцлог, эрхтний бүтэц үйл ажиллагааны нэгжийг микро түвшинд судлан ойлгож, бичил бэлдмэлд хүний биемахбодын эс, эд эрхтний бүтцийн ялгааг таних арга барил эзэмшүүлэх зорилготой. Бие махбодийг бүрдүүлж буй эс, эд эрхтний хэвийн бүтцийн тухай мэдлэгийг олгосноороо эмгэг өөрчлөлтийг ойлгох анагаах ухааны онолын суурь мэдлэгтэй болно.

Зорилт:

         Хүний үр хөврөлийн үүсэл, үе шатууд.

        Эукариот эсийн бүтэц, зохион байгуулалт, онцлог шинж

        Эдийн тухай ойлголт, ангилал хэлбэрүүд

        Эрхтэн тогтолцооны гистологийн талаар мэдлэг олгох

        Нүүр амны эрхтнүүдийн гистологи бүтэц

        Нүүр амны эрхтнүүдийн үүсэл, хөгжил

Гистологийн хичээлийг бид эс судлал, хүний үр хөврөл судлал, эд судлал, эрхтэн тогтолцооны гистологи гэсэн бүлгээр ордог.

    Манай тэнхмийн эрдэмтэн судлаач, багш нар тэргүүлэх чиглэлийн дагуу багаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Тус тэнхим магистрантур докторантурын сургалтанд байнга оролцож одоогоор 14 магистрант, 4 докторант тус тэнхимд суралцаж байна.

 

ГАДААД ХАРИЛЦАА
     Тус тэнхимээс дараах гадаадын их дээд сургуулиудтай, сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, оюутны зуны дадлага хийх чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:

АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Гистологийн тэнхим

БНСУ-ын Ионсейн Их Сургууль

International Exchange Center Nippon Medical School

ОХУ-ын Эрхүүгийн АУИС-ийн Биологийн тэнхим

ОХУ-ын Буриадын Улсын Их Сургууль, АУ-ны факультет

Японы Асахикавагийн АУК-ийн Паразитологийн тэнхим

Японы Жичигийн Их Сургууль

 

Тэнхмийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

Монгол хүний эрхтэн тогтолцооны бүтэц зүйн гистологийн судалгаа

Монгол хүмүүсийн дунд зонхилон тохиолдож буй шимэгчдийн молекул биологи, тархалт, оношлогоо, урьдчилан сэргийлэлт

 

Тэнхмийн шилдэг бүтээлүүд

Ном, сурах бичиг, гарын авлага

А.Гүрбадам. “Хүний шимэгчид” 1997,2011, 11,5 х.х

А.Гүрбадам.И.Пүрэвдорж бусад. “Биологи” УБ.1998,2002, 28 х.х

А.Гүрбадам, М.Наранхажид.Ч.Цолмон. Хүний экологи. 2004. 38,5 хх.

Д.Тэмүүлэн. А.Гүрбадам. “Анагаах ухааны шимэгч судлалын нэр томъёоны тайлбар толь” 2012, 5,6 х.х

Ц.Цогтхишиг, М.Наранхажид. “Ерөнхий ба анагаах ухааны генетикийн бодлогын хураамж” 2004, 6.2 х.х

А.Гүрбадам. Г.Даваа. Хүний шимэгчдээр үүсгэгддэг зарим өвчин. 2008. 3.87 хх.

Д.Тэмүүлэн.  А.Гүрбадам нар. Биологи. 2011.29.5 хх.

Д.Тэмүүлэн.А.Гүрбадам нар. Биологийн хичээлээр мэдлэг шалгах тест, даалгавар, бодлого. 2012.

А.Гүрбадам бусад. Биологийн хичээлээр Оюутны мэдлэг шалгах сорил.

А.Гүрбадам бусад. Экологийн хичээлээр Оюутны мэдлэг шалгах сорил.

Д.Цолмон. Гистологийн сурах бичиг. I- III боть. 2016. 18.5 хх.

Д.Цолмон бусад. Гистологийн хичээлээр мэдлэг шалгах сорил. 2012. 6.5 хх.

 

“Эрдмийн чуулган” –нд шилдэг бүтээлээр шалгарсан илтгэлүүд

 

2008 он. М.Наранхажид, А.Гүрбадам нар. “Эхинококкын молекул генетикийн судалгаа”

2012 онд М.Наранхажид, А.Гүрбадам нар. “Монголд ялгасан хачигт халдвар үүсгэгчийн молекул биологийн судалгааны дүн”

2013 онд М.Наранхажид, А.Гүрбадам нар. “Монголд ялгасан эхинококкозын үүсгэгчийг 12S rRNA генийн нуклеотидийн дарааллаар илрүүлсэн дүн”

2016 он. Н.Гиймаа, А.Гүрбадам нар. “Trichomonas vaginalis-аар өдөөгдсөн шигүү мөхлөгт эсийн идэвхжилд дохио дамжуулах молекулуудын үүрэг”

 

Холбоо барих
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210,
Монгол Улс, Биологи-Гистологийн тэнхим 214 тоот,
Утас: +976 99194433, gurbadam@mnums.edu.mn

 

 


Багш нар
М .Бүрнээ
Агваандарам Гүрбадам
Дамдиндоржийн Цолмон
Баянзул Сувдаа
Батаагийн Түмэнбаяр
Баярсайхан Энхзул
М Наранхажид
Соджамцын Оюунгэрэл
Баатаржавын Чинтогтох
Энхбат Жавзандулам
Батмягмар Наранбат