БиоАнагаахын сургууль > Молекулбиологи удам зүй

Молекулбиологи удам зүй

Молекулбиологи удам зүй

 

 

Танилцуулга  

            Молекул биологи-Удамзүйн тэнхим нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын II-V дамжааны оюутнууд, эмч эмнэлгийн мэргэжилтэн, магистрын II-р дамжааны оюутнуудад ерөнхий генетик, тератологи, анагаах ухааны удамзүй, молекул биологи, биотехнологи, оношлогооны молекул биологи, үүдэл эсийн биологийн хичээлүүдээр суурь мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон дараах сургалт явуулж байна.

  

Молекул биологи удамзүйн тэнхмийн товч түүх: 

-       1973-1983 он. Анагаах Ухааны генетикийн хичээл 1973 оноос сургалтын хөтөлбөрт тусгагдаж физиологийн тэнхимд харьяалагдаж байв. Багшаар нь АУ-ны доктор М.Отгон, удамзүйч И.Пүрэвдорж нар ажиллаж байв. 

-       1983-1990 он. Анагаах Ухааны генетикийн хичээл 1983 оноос эх барих эмэгтэйчүүдийн тэнхимд харьяалагдаж багшаар нь АУ-ны доктор М. Отгон /1984 он хүртэл/, БУ-гы доктор И. Пүрэвдорж нар ажиллаж байна. 

-       1990 он. “Биотехнологи”-ийн тэнхим шинээр байгуулагдаж бүтцэд нь анагаах ухааны удамзүйн хичээл /И. Пүрэвдорж/ багтаж байв. 

-       1992 он. “Биологи Удамзүй”-н тэнхим байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр БУ-ны доктор И.Пүрэвдорж 15 жил ажилласан байна. Энэ хооронд дархлаа судлалын салбар “Бичил амь-Дархлаа судлалын” тэнхим гэсэн бүтцэд орж 2000 онд салсан. 

-       2000 он. “Биологи Удамзүйн” тэнхмийн үүсгэл санаачлагаар анагаахын болон Био-Анагаахын II-р дамжааны оюутнуудад Молекул биологийн хичээл анх удаа орох шийдвэр гарч багшлах мэргэжилтэн гарын авлагаар хангах зорилгоор “XXI зууны оношлогоо, эмчилгээ ба Молекул биологи ” сэдэвт 5 хоногийн семинар сургалтыг зохион байгуулж, уг семинарын материалыг эмхэтгэн “Молекул биологи” гэсэн гарын авлага анх гарган хичээлд хэрэглэж байв. 2000-2007 онуудад Молекул биологийн хичээлийг доктор Ц.Цогтхишиг, доктор В.Болормаа, доктор И.Пүрэвдорж, багш Т.Хосбаяр нар зааж “Молекул биологийн лекцүүд ” ном гаргаж сургалтанд хэрэглэж байв. 

-       2008 он ЭМШУИС-ийн захирлын 2008 оны 4 сарын 22-ны өдрийн тушаалаар Молекул биологи удамзүйн тэнхмийг байгуулж эрхлэгчээр АУ-ны доктор Ж.Сарантуяаг томилон ажиллуулжээ. 

-       2010 он. Молекул биологийн хичээлийг Сувилахуйн, Уламжлалт анагаахын, НЭМ-ийн НАСС-ын сургуулиудын II-р дамжааны оюутнуудын сургалтанд хичээлийн хөтөлбөр стандартын дагуу орж эхэлсэн. 

-       2011 он. Тус тэнхимд 6 багш (МУ-ын гавъяат багш, профессор И. Пүрэвдорж, дэд профессор АУ-ны доктор Ж. Сарантуяа, АУ-ны доктор Н. Эрдэнэбаяр АУ-ны магистр Т. Хосбаяр, Ц. Алтансүх, дадлагажигч багш М. Пүрэвдорж) ажиллаж байв. 

-       2016 он. Тус тэнхимд нийт 10 багш (МУ-ын гавъяат багш, профессор И. Пүрэвдорж, профессор АУ-ны доктор Ж. Сарантуяа, АУ-ны доктор Т. Мөнхтуяа, Т.Хосбаяр, Б.Мөнхцэцэг, Ж.Жамбалдорж, Л.Пүрэвсүрэн, АУ-ны магистр Я.Мөнхдэлгэр, М.Пүрэвдорж, Б.Отгонцэцэг, С.Моника) нар ажиллаж байна. Тэнхим нь Молекул биологи, удамзүйн чиглэлээр АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон дараах сургалтуудыг гүйцэтгэж байна. 

  

Зорилго  

        Эмч эмнэлгийн ажилтнуудад молекул биологи удамзүйн орчин үеийн мэдлэгийг мэдлэг, чадвар, хандлагын түвшинд олгож, өндөр түвшний судалгаа шинжилгээ гүйцэтгэх 

 

Бүрэлдэхүүн  

Профессор багш нар: 

МУ-ын гавъяат багш, профессор, БУ-ны доктор И. Пүрэвдорж, 

Профессор, АУ-ны доктор Ж. Сарантуяа,  

Тэнхимийн эрхлэгч: 

АУ-ны доктор Ж.Жамбалдорж,  

Багш нар: 

АУ-ны доктор Б.Мөнхцэцэг, 

АУ-ны доктор Т. Мөнхтуяа, 

АУ-ны доктор Т.Хосбаяр, 

АУ-ны доктор Л.Пүрэвсүрэн, 

АУ-ны магистр Я.Мөнхдэлгэр, 

АУ-ны магистр М.Пүрэвдорж, 

АУ-ны магистр Б.Очбадрах 

АУ-ны магистр Б.Отгонцэцэг, 

АУ-ны магистр С.Моника 

Туслах ажилтан: 

Г.Чимэдлхамсүрэн

 

Сургалт (Education)  

       Бакалаврын боловсрол олгох, төгсөлтийн өмнөх сургалтаар Молекул биологи, удамзүйн тэнхмийн багш нар дараах хичээлүүдийг зааж байна. Үүнд: 

-       Ерөнхий генетик 

-       Тератологи 

-       Анагаах ухааны удамзүй 

-       Анагаахын молекул биологийн үндэс, хэрэглээ 

-       Биотехнологи 

-       Лабораторийн дадлага 

Б. Төгсөлтийн сургалтаар Анагаах Ухааны магистр, докторын сургалтанд доорх чиглэлүүдээр сургалт удирдан зохион байгуулж байна. Үүнд: 

-       Молекул биологи 

-       Үүдэл эсийн биологи 

-       Биотехнологи 

-       Анагаах ухааны удамзүй 

-       Молекул биологийн судалгааны арга зүй 

В. Төгсөлтийн дараах мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтаар Молекул биологи-Удамзүйн тэнхмийн багш нар лабораторийн мэргэжилтэн бэлтгэх сургалт болон мэргэжил дээшлүүлэх 14-21 хоногийн кредитийн сургалтыг удирдан явуулж байна. Үүнд: 

-       Био анагаахын мэргэжилтэн бэлтгэх 6 сарын олгох 

-       Молекул биологийн судалгааны аргууд 

-       Лабораторийн дадлага 

 

Судалгаа (Research)  

Удамшлын өвчнүүд 

Популяцын генетик 

Бичил биетний молекул биологи, удамзүй 

Биотехнологи 

 

Холбоо барих (Contact us)  

Tel: +976-89894417 

Mail: Jambaldorj@mnums.edu.mn 

Facebook page: https://www.facebook.com/DepartmentMBG

 

 

 


Багш нар