БиоАнагаахын сургууль > Физиологи тэнхим

Физиологи тэнхим

Физиологи тэнхим

Тооны хэлээр:

1943 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн харъяанд анх байгуулагдсан.

Анхны тэнхмийн эрхлэгч ЗХУ-ын мэргэжилтэн доцент Федор Ефимович Куркудым 1943-1947 онуудад ажиллаж байв.

1957 оноос Физиологийн тэнхмийн анхны Монгол эрхлэгчээр дэд профессор Э.Донгиндоо багш ажиллаж байв.

1943-1985 онд ЗХУ-аас Ф.Е.Куркудым, А.П.Двоинина, А.А.Подкользин нарын зэрэг 14 багш уригдан Монгол оронд физиологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулан ажиллаж байв.

1966 онд Эрүүл ба Эмгэг физиологийн тэнхим нэгдэж нэг тэнхим болсон.

1970-1980 онуудад тус тэнхмийн хамт олон Социалист хөдөлмөрийн бригадын үүргийг 4 удаа биелүүлж дурсгалын алтан медалиар шагнуулж байв.

1991 оноос Эмгэг физиологийн тэнхим бие даасан тэнхим болсон. Тэнхмийн эрхлэгчээр МУ-ын гавъяат багш, АУ-ны доктор, профессор Т.Зэвгээ  багш 1992 оноос 2002 оны хооронд ажиллаж байв.

1991-1994 онд Физиологи, Биеийн тамирийн тэнхим нэгдсэн. Тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Г.Сүхбат багш ажиллаж байв.

1995 оноос Физиологийн тэнхим бие даасан тэнхим болсон.

2003 онд Эрүүл ба Эмгэг физиологийн тэнхим дахин нэгдэж, тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах /2003-2004 онуудад/, АУ-ны доктор, дэд профессор Н.Хүрэлбаатар /2004-2005 онуудад/, АУ-ны доктор М.Эрдэнэтуяа /2005-2006 онуудад/, АУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах /2006-2007 онуудад/ тус тус ажиллаж байв.

2007 оноос Эрүүл физиологийн тэнхим бие даасан тэнхим болж тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Г.Отгон ажиллаж байв.

2009 онд тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Л.Баттөр ажиллаж байсан

2010-2012 онд тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор С. Мөнхбаярлах ажиллаж байсан.

2013 –оноос  тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Б. Дамдиндорж  ажиллаж байсан.

Түүхэн хугацааны туршид тус тэнхмээс

Монгол Улсын гавьяат 6

Академич 2

Хүндэт доктор 1

Хүндэт профессор 1

Профессор 10

Дэд профессор 19

Шинжлэх ухааны доктор 3

Анагаах Ухааны доктор 24

Гүн Ухааны доктор 1

Биологийн ухааны доктор 4

Монгол улсын арслан 1

Олон улсын хэмжээний мастер 4

     Аливаа тэнхмийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд өндөр хувь нэмэр оруулж, тэнхмийн арын албыг найдвартай авч явж буй, хамтран ажилласан болон ажиллаж буй туслах ажилтнууд:

     Б.Шар, Д Хандсүрэн, Л.Лувсаншарав, С.Цэндсүрэн, Т.Чинбат, Б.Өлзийсүрэн, Г.Жамсран, М.Намшир, Л.Бадамханд, О.Батсуурь, Д.Долгорсүрэн, Ц.Долгоржав, Б.Цэрэнбалжир, Т.Буянөлзий, Н.Хумбаа, Г.Гарам, Н.Адинаа, Ш.Норжмаа, Т.Цэдэндогоо, С.Хандсүрэн, Н.Оточ, Ц.Өлзийсүх, Л.Даваа, Ж.Тамир

     Тус тэнхимд биеийн тамирын багш, арга зүйч, үйчлэгчид харьяалагдан ажиллаж ирсэн түүхтэй. Тухайлбал Монгол Улсын Арслан, АУ-ны Доктор, дэд профессор П.Дагвасүрэн, БТСУХ-ны дарга, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Ж.Наранбаатар нарын зэрэг багш нар үр бүтээлтэй ажиллаж байсан.

Тэнхмийн эрхэм зорилго:

     Сургалтын чанар, технологи, эрдэм шинжилгээний ажлын түвшинг сайжруулан, багш нарыг мэдлэг, мэргэжлээрээ ямагт өсөх боломжийг хангаж, өөрийн салбарын дэлхий нийтийн чиг хандлагыг байнга мэдэрч ажиллан бүтээлч, эвсэг хамт олон болно.

Үндсэн зорилтууд: 

  Сургалтыг чанартай, орчин үеийн технологийн дэвшил дээр суурьлан явуулах, оюутны сурч мэдэх таатай орчинг бүрдүүлэх

  Эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах

  Багш нь мэдлэг, мэргэжлийн үйл ажиллагаагаар Монгол улсдаа тэргүүлэх байр суурь эзлэх

  Физиологийн салбарын дэлхий нийтийн хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхах

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

 Монгол хүний физиологийн үзүүлэлтийн судалгаа

  Хүүхдийн эрүүл мэнд судлал

  Эрүүл мэндэд хүрээлэн буй орчны нөлөө

  Спортын анагаах ухаан

Тэнхимд заагдаж буй хичээлүүд:
      1943 оноос МУИС-ийн хүн эмнэлэгийн факультетад эрүүл физиологи
      1972 оноос АУДС-д анагаахын удам зүй
      1980 оноос АУДС-д спортын анагаах ухаан
      1991 оноос Биеийн Тамирын Дээд сургуулиудад спортын физиологи
      1998 оноос Сэтгэл Судлалын Дээд сургуульд спортын сэтгэл судлалыг тус тус зааж байна.

Тэнхимд хэрэгжүүлж буй сурганы заах арга, туршлага:

  Программчилсан хяналтын арга

  Уралдаант хичээл Анохимич уншлага

  Асуудлыг дэвшүүлэн шийдвэрлэх арга

  Шалгалтыг билетгүй ярилцлага хэлбэрээр комисстой авах

  Лекцийг эрдмийн зэрэг хамгаалсан сэдвийн ойролцоо бүтцээр хариуцаж уншин лектор багшийг төрөлжүүлэн бэлдэх

  Дадлагийн хичээлийн сургалтын нэгдсэн аргачлал

  Нэгдсэн бүлгийн хичээл

  Нээлттэй лекц

    Сургалтын цогцолбор технологи (шилдэг технологиор1998 онд шалгарсан) гэх мэт олон арван дэвшилтэд арга, технологи нэвтрүүлж үйл оношийн лаборторит номын санг байгуулж сургалт суртчилгааны бааз бие болгон ажилласнаар оюутанд мэдлэг олгох түүнийг дүгнэх ажилд чанарын ахиц гарч олон эрдэмтэд залуу судлаачдыг төрүүлнэ.

    Энэ хугацаанд хичээлийн хөтөлбөр, стандартыг удаа дараа шинэчлэн боловсруулж, сурах бичиг 36, гарын авлага 38, бусад ном тохимол 40, зурагтын кино дүрс бичлэг, туршилт, иж бүрдэл DVD, VCD, CD үзүүлэн зэрэг бүтээлүүдийг туйрваж сургалтанд ашиглаж байна. Өнөөгийн байдлаар тус тэнхимийн эрдэмтэд багш нар ЭМШУИС-ийн 1-4-р курсын оюутнууд, мэргэжил дээшлүүлэх эмч нарт болон докторант, магистрант нарт Хүний физиологи, Спортын анагаах ухааны хичээл заахдаа ЭМШУИС-ийн сургалтын шинэ хөтөлбөртөө уялдаатай болж сургалт оюутан төвтэй асуудалд суурилсан сургалтыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Гадаад харилцаа:

  Ионсейн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Сургуультай хамтын ажиллагааны эхийг тавьсан.

  Эрхүүгийн Анагаахын Их Сургуулийн Эрүүл Мэндийн тэнхимтэй хамтын ажиллагаатай.

  Ангарскын Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Хүний Экологийн Институттэй хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар хамтын ажиллагаатай.ü  Австралын Queensland Technology University-ийн эрдэмтэн судлаачидтэй таргалалт судлалаар хамтын ажиллагаатай.

  Японы Жичигийн Их Сургуультай хамтран ажиллаж 1 докторант /Б.Дамдиндорж/ бэлтгэж байгаа. 2008 оны Б.Цацаралт-Од АУ-ны докторын зэрэг хамгаалсан.

  Японы Токушима Их Сургуультай холбогч эдийн үрэвслийн загвар, эмгэг жам, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байна. 2009 онд Л.Баттөр тус сургуульд АУ-ны докторын зэрэг хамгаалсан.

  Member organization of International Council of Sport Science and Physical Education-ны гишүүн байгууллагаар 2008 онд элсэн орсон.

  American Physiology Society-д тэнхмийн багш нар гишүүнээр элсэж, мэргэжлийн 3 сэтгүүлийг хэвлэмэл хэлбэрээр, 15 сэтгүүлийг онлайн хэлбэрээр захиалж уншиж байна.

 

Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа:

     2001 оноос эхлэн тус тэнхмийн дэргэд Физиологийн шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах сонирхолтой оюутнуудыг дэмжих зорилготойгоор “Залуу физиологич” клуб байгуулагдан ажиллаж байна.

     Тус клуб нь ЭМШУИС болон бусад анагаах ухааны их, дээд сургуулиудийн 1-6 дугаар дамжааны 30 орчим гишүүн оюутантайгаар үйл ажилгаагаа явуулж байна.

     Залуу физиологич клубын судлаач оюутнууд нь тэнхмийн багш нарын удирдлагаар сургалтын лабораториудыг түшиглэн судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэн, оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байна.

     Мөн ЭМШУИС-д суралцаж буй гадаад оюутнуудыг өөрийн клубт гишүүнээр элсүүлэн мэргэжил болон гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлын харилцан солилцоо явуулж байна. Тухайлбал Бутан улсаас ирэн суралцаж буй оюутнуудтай тус клубын оюутнууд нөхөрсөг харилцан суралцах идэвхитэй үйл ажиллагаатай билээ.

Багшлах боловсон хүчин:  /2013-2014 оны хичээлийн жилд/


Багш нар