БиоАнагаахын сургууль > Гадаад Хэлний Төв

Гадаад Хэлний Төв

Гадаад Хэлний Төв

 

      Гадаад хэлний тэнхим нь гадаад хэлний зохих мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэх, тэдний хэлний боловсролыг цаашид гүнзгийрүүлэх, орон судлалын хичээлийг давхар судлан, мэргэжлийн ном сурах бичиг, мэдээлэл ашиглах арга барил эзэмшүүлэх зорилго бүхий байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, өсөж яваа тэнхмүүдийн нэг юм. 

      Тэнхимээс оюутны хэл сурах эрмэлзлийг хөхүүлэн дэмжих, урамшуулах зорилгоор янз бүрийн уралдаан тэмцээн тогтмол зохион явуулдаг ба тэнхмийн багш нар хичээл заах ур чадвараа дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцох, англи хэлийг чанартай  сайн заахад ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Тус тэнхим нь хэл заах  олон жилийн туршлагатай ба өөрсдийн ном, бүтээлийн арвин сантай.

     Улам бүр даяарчлагдаж байгаа энэ ертөнцөд дэлхийн жишигт нийцэхүйц эмнэлгийн боловсон хүчин бэлтгэхийн тулд сургалтын агуулга, хөтөлбөрөө улам баяжуулан,  төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараах ангиудад  англи хэлний сургалт явуулахаас гадна мэргэжлийн болон анхан, дунд, гүнзгий шатлалын дамжаа хичээллүүлдэг. 

Гадаад хэлний тэнхим нь АШУҮИС-ийн 318 тоот өрөөнд байрлаж байна.  

 

Гадаад хэлний тэнхмийн эрхэмлэх зорилго, зорилт:

-          Сургалтын технологийг боловсронгуй болгож,  чанар,  эцсийн үр дүнг байнга дээшлүүлэх

-          Эрүүл м‎‎эндийн салбарын эмч,  ажилчдад гадаад хэлний сургалтыг үр дүнтэй зохион байгуулах

-          Багшлах боловсон хүчний мэргэжил мэдлэг, ур чадварыг сайжруулах

-          Гадаад харилцааг өргөжүүл‎‎эн гүнзгийрүүлж шинэ шатанд гаргах

-          Гадаад хэлээр дамжуулан мэргэжил мэдлэгээ хөгжүүлэх боломжоор хангах

-          АШУҮИС-ийн тэргүүл‎‎эх таван тэнхимүүдийн нэг болох

 

Сургалт:

 

Төгсөлтийн өмнөх сургалт:                                     

Ерөнхий англи хэлний:            

Анхан шат        

Дунд шат             

Гүнзгийрүүлсэн шатны сургалт                         

Мэргэжлийн Англи хэл  

-          Анагаахын англи хэл

-          Монгол хэл найруулга зүй

-          Япон хэл

-          Орос хэл

-          “IELTS preparation” сургалт

-          “EAP” сургалт

Төгсөлтийн дараах сургалт:

-          “Academic writing”  /Магистрантур, Докторантур/                                

-          Ажлын байрны сургалт

-          Англи хэлний сургалт /Эмч, эмнэлгийн ажилтанд/               

Тэнхимийн гадаад харилцаа:

-          АНУ-ын TOEFL–н төв

-          “Brigham Young University Hawaii” Олон Улсын Энэрлийн Байгууллага

-          “Peace Corps”

-          “Сорос” (Mонголын нээлттэй хүрээлэн)

 

       Гадаад хэлний тэнхим  2007 оноос эхлэн жил бүр АНУ-ын BYU HAWAII их сургууль болон Deseret International Charity-тай хамтран англи хэлний зуны сургалтыг  АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутнуудад зориулан амжилттай зохион явуулж ирсэн.

      Энэхүү сургалт нь гадаад хэлний тэнхмийн болон АШУҮИС -ийн салбар сургуулиудын багш нарын хэлний мэдлэгийг сайжруулж, АНУ, BYU HAWAII их сургууль, АШУҮИС -ийн хамтын ажиллагаанд ахиц гарсан сургалт болж чадсан. Сургалтанд нийт 110 суралцагч хамрагдан амжилттай дүүргэн сертификат гардан авсан.  

Тэнхимийн номын сан, материаллаг бааз, нөөц бололцоо:

                Бид Монголын Нээлттэй Нийгэмлэгийн санхүүжилтээр 30,600$-н өртөг бүхий төсөл  хэрэгжүүлэн өөрийн номын сантай болсон.  Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгийн төсөлт ажлын хүрээнд Гадаад хэлний тэнхим дээр 2000 оны 1 сараас байгуулагдсан хэлний “Neovia” төвд 1000 гаруй англи хэлний төрөлжсөн ном, сурах бичиг, гарын авлага, цуврал, төрөл бүрийн толь бичиг, уран зохиолын болон гэрийн уншлаганд зориулсан товхимол, 50 гаруй төрлийн бичлэгт хуурцаг, 20 гаруй видео хичээл бүхий номын сан, уншлагын танхим нь үйл ажиллагаагаа эхэлж 2000 оны 3 сараас анхны уншигчдаа хүлээн авч ажиллаж байна. 

 

 

         2010 онд “Deseret International charity”, ЭМШУИС, Био-Анагаахын болон Гадаад хэлний тэнхимийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн Интерактив лаборатори 1 ашиглалтанд оруулан одоог хүртэл сургалтанд ашиглаж байна. 2011-2012 оны хичээлийн жилд тухайн үеийн Био-Анагаахын захирал Г.Батбаатарын Био-АС-ын оюутнуудад нэмэлт англи хэлний хичээл заах тухай тушаалын дагуу энэ лабораторийг байгуулах санаачилгыг дэмжсэнээр 314 тоот англи хэлний Интерактив лаборатори 2 анги байгуулагдсан. Одоогийн байдлаар Интерактив лабораториудад “Medical Terminology, Alania series, Tell Me More, хэлний програмууд мөн IBT TOEFL DVD, CD”-г англи хэлний хичээлд шууд болон нэмэлт байдлаар ашиглаж байна. Нэг долоо хоногт нийт 3-5 анги хуваарийн дагуу хичээллэж байна.

Мөн 2016 оны 9 сараас “Deseret International charity” байгууллагаас АШУҮИС, Гадаад хэлний Төвд хөрөнгө оруулсан “E-Classroom” буюу цахим ангийг анх удаа нээж сургалтанд ашиглаж байна. Тус номын санд англи хэл сурах, хэлний мэдлэгээ цаашид гүнзгийрүүлэх хүсэлтэй багш, эмч, оюутан, магиструуд үйлчлүүлэх бүрэн эрхтэй бөгөөд гагцхүү манай дотоод журмыг баримтлах ёстой. Номын сангийн ажилтан гадаад багш нар шинээр ирсэн үйлчлүүлэгчдэд, уншигчийн карт нээж, АШУҮИС-ийн харьяа оюутан, багш, оюутан болохыг баталсан баримтыг шалгаж шаардлагатай зөвлөгөө сургалт хичээлийг удирдан явуулах боломжтой. Одоогоор нийт 1-р дамжааны 200 гаруй оюутан карт нээлгэн үйлчлүүлж байна. 

 

Түүхэн замнал:

-  1961 Орос хэлний тэнхим  байгуулагдсан.

-  1973 Гадаад хэлний тэнхим болж өргөжсөн.

-  1997 Монгол Улсад суугаа Британы Элчин сайдын яамнаас 14,000$-н өртөг бүхий англи хэлний ном сурах бичиг хүлээн авсан.

-  2000 СОРОС-ын сангийн төслийн хүрээнд 30,600$-н өртөг бүхий “Хэлний Лаборатори” байгуулах төсөл хэрэгжүүлсэн.

-  2000 Англи , Япон, Франц хэлний сурах бичиг, кассет, видео хичээл бүхий номын сан байгуулсан

-  2001 ЭМШУИС-ийн шилдэг тэнхимээр шалгарсан

-  2002 Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион явагддаг  Англи хэлний зуны Олимпиадад АУИС-ийн баг түрүүлсэн

-  2002 Улсын хэмжээнд Анагаахын салбарын их, дээд сургуулийн багш нарын дунд англи хэл заах аргын сургалт семинар зохион явуулсан.

-  2003 Берлиний Техникийн Их сургуулийн доктор, профессор Steinmuller-тэй хамтран  их, дээд сургуулийн багш нарт зориулсан Герман хэлний заах аргын семинар  зохион явуулсан.

-  2007 TOEFL–н шалгалт авах эрхтэй болсон

-  2007 Азийн сангаас төсөл англи хэлний 100 орчим сургалтын материал хүлээн авсан

-  2007 Америкийн болон Оросын соёлын төвтэй хамтран заах аргын семинар зохион явуулав.

-  2007 Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн хүрээлэнд англи хэлний сургалт явуулсан

-  2007 Био-Анагаахын залуу багш нарт англи хэлний сургалт явуулсан (Earl and Karen Plunkett and Tuya)

-  2007 ЭМШУИС-ийн шилдэг орчуулагч тэмцээнийг багш нарын дунд зохион явуулсан.

-  2007 Чарлз Дикенсийн “A Christmas Carol” уншлагын хичээлийг Био-Анагаахын залуу багш нарт зориулан зохион байгуулсан.

-  2008 АНУ-ын Brigham Young University Hawaii –тай хамтран ЭМШУИС-ийн багш, ажилтанд зориулсан англи хэлний зуны сургалт зохион явуулсан

-  2009 АНУ, BYU-Hawaii их сургуульд тэнхимийн багш Б.Гэрлээ мэргэжил дээшлүүллээ.

-  2009 “Deseret International Charities” хамтран ЭМШУИС-ийн багш, ажилтанд зориулсан англи хэлний зуны сургалт ‘Wrestling with Englsih-2’ зохион явуулсан

-  2010 АНУ-ын Brigham Young University Hawaii –тай хамтран ЭМШУИС-ийн багш, ажилтанд зориулсан англи хэлний зуны сургалтыг 3 дахь удаагаа зохион явуулсан.

-  2010 ЭМШИУС болон Deseret International Charities тусламжтай хэлний Интерактив төв байгуулсан.

-  2011 ЭМШИУС-ийн магадлан итгэмжлэлийн болон эрдэмтдийн судалгааны ажлын орчуулгийг хийв.

-  2011 Гадаад хэлний тэнхимийн 50 жилийн түүхт ойн арга хэмжээг зохион явууллаа.

-  2011 Гадаад хэлний тэнхимийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион явууллаа.

-  2012 Доктор Ц.Цэен-Ойдов “Профессор” цол хүртэв.

-  2012 Оюутан, магистрант, резидентууд дунд “Medical English and Translation”–курс “Оюутан” клубтэй хамтран явуулав.

-  2012 Г.Батбаатарын захирал Био-АС-ын оюутнуудад нэмэлт англи хэлний хичээл заах тухай тушаалын дагуу англи хэлний Интерактив лаборатор 2 анги байгуулагдсан.

-  2013 "BURTON ENGLISH” интерактив программ  туршин хэрэглэх 10 эрх авав.

-  2013 “English-Mongolian dictionary of medicine” хэвлүүлэв.

-  2013 “Англи дууг хэн сайн дуулах вэ” дууны тэмцээнийг 1-р дамжааны оюутнуудын дунд зохион байгуулсан.

-  2013 Гадаад хэлний тэнхмийн цөм хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан.

-  2014 Scientific writing booklet (Workbook for graduates), “English for Computer Science and Information Technology”

-  2014 Орчны бохирдолтын талаар “Photo voice”  төсөл хэрэгжүүлэв. АНУ-ын Соёлын төв

-  2014 АНУ, BYU-Hawaii их сургуультай хамтран ‘Wrestling with English-5’ зуны сургалт зохион байгуулсан

-  2014 МУ, АНУ-ын Батлан хамгаалах яамны хамтарсан “Khaan Quest-2015” олон улсын эмч нарын багийн төслийн орчуулагчаар ГХТ ажиллав.

-  2014 Оюутны Соёлын Төвтэй хамтран Орос дууны тэмцээн зохион байгуулсан.

-  2015 Японы Нагоя-гийн их сургуулийн анагаахын төгсөлтийн сургуульд, “АШУҮИС-д англи хэл заадаг туршлагаас...”, YLP –ийн оюутнуудад Т.Туяа өөрийн сургуулийн тухай лекц уншиж сурталчилсан.

-  2015 Олон улсын CYBER University –цахим англи хэлний хичээл боловсруулан заав.

-  2015 “Medical terminology”  хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан.

-  2015 “Medical-terminology coursebook” Анагаахын суурь боловсролын оюутнуудад зориулсан сурах бичиг, “Монгол хэл бичиг найруулга зүй” хичээлийн сурах бичиг

-  2015 ОХУ-ны Эрхүүгийн Анагаахын Их сургуулиас Ялалтын баярын 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан оюутан, залуу эрдэмтдийн дунд зарласан “Анагаахын тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Влияние иностранных языков на развитие медицины в Монголии”

-  2015 1-6 дамжаанд суралцаж байгаа оюутнуудын дунд “Advanced English Olympiad-2015” зохион явуулж. АШУҮИС-аас шалгарсан 628-аар хэсгийн оюутан Т.Акерке МУИС дээр зохион байгуулагдсан улсын олимпиадад оролцож 1-р байр эзэлсэн.

-  2016 Японы “Nagayo” их сургуульд тэнхимийн Б.Гэрлээ, Б.Март, Э.Мөнх-Оргил багш нар очиж туршлага солилцлоо.

-  2016 АНУ, “BYU-Hawaii” их сургуульд тэнхимийн багш Т.Алдармаа мэргэжил дээшлүүллээ.

-  2016 ГХТ  “Oxford”-ын EAP хөтөлбөрөөр сургалт хичээл явуулав.

-  2016 Анагаах Ухааны Англи Монгол Толь”-ийг ГХТ-ийн багш нар хамтран зохиож, хэвлүүлсэн.

-  2016  Монголын Англи хэлний багш нарын холбооноос зохион байгуулдаг “National TEFL, 6Th Mongolia TESOL” олон улсын хуралд ГХТ-ын багш нар гишүүнээр элсэж, илтгэл өгүүлэл хэлэлцүүлэв. 

-  2016  МУ, АНУ-ын Батлан хамгаалах яамны хамтарсан “Khaan Quest-2015” олон улсын эмч нарын багийн төслийн орчуулагчаар ГХТ ажиллав

-  2016  АНУ “Deseret International charity” байгууллагаас АШУҮИС, Гадаад хэлний Төвд хөрөнгө оруулсан “E-Classroom” буюу цахим ангийг нээж сургалтанд ашиглаж байна.

-  2017   “Зүйр цэцэн үгийг хэл-соёл судлалын үүднээс судалсан нь” сэдвээр ГХТ-ийн багш М.Отгонбаяр докторын зэрэг хамгаалав.

-  2017  “Гадаад хэлний сургалт, судалгааны орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралыг ГХТ зохион байгуулав.

-  2017 ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төвтэй хамтран “Орос дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнийг зохион байгуулж. Шалгарсан оюутнууд сард Фестивальд амжилттай оролцоод ирсэн

-  2017 Орос-Монголын найрамдлын өдрүүдийн хүрээнд "Дэлхийн Эмч нар Терроризмын эсрэг" ОУ-ын хуралыг зохион байгуулсан. ОХУ-ын 8 их сургуулийн үзэсгэлэнг АШУҮИС-ийн Эко цогцолборт зохион байгуулсан.

-  2017 АНУ “Deseret International charity” байгууллагийн сайн дурын ажилтнууд анагаахын багш оюутнуудад тогтмол англи хэлний сургалт, хянан тохиолдуулах ажилд тусалж дэмжиж байна. 

 

 

 


Багш нар
Т. Туяа
Б. Гэрлээ
Ц. Төгс
Д. Сумьяабаяр
Г. Даваасүрэн
Б. Төмөрхуяг
Д. Энх-Оргил
Т. Алдармаа
Э. Мөнх-Оргил
Т. Ундармаа
Ж. Отгончимэг
Б. Марта
Д. Нарандэлгэр
М. Саранцэцэг
И. Нарантуяа
Ч. Дорждэрэм
Б. Гантуяа
Б. Долгорсүрэн
Г. Энхболор
З. Урансайхан