БиоАнагаахын сургууль > Биохими лаборатори

Биохими лаборатори

Биохими лаборатори

Био-Анагаахын сургуулийн Биохими-Лабораторийн тэнхим

 

Биохими-Лабораторийн тэнхим нь дараах 3 профессорын багаас бүрдэнэ.

Биохимийн профессорын баг:

АУ-ны доктор, Профессор Д.Энэбиш

АУ-ны доктор, Дэд профессор Ж.Мөнхцэцэг

АУ-ны доктор, Дэд профессор Л.Наранцэцэг

АУ-ны магистр Ч.Ариунболд

ШУ-ны магистр Д.Бямбасүрэн

Хичээлийн туслах ажилтан Э.Пүрэвдулам

Лабораторын профессорын баг

АУ-ны доктор Д.Ариунаа

АУ-ны доктор Н.Батчимэг

ШУ-ны магистр Ч.Баяржавхлан

АУ-ны магистр Э.Уранбайгаль

Сувилахуйн лабораторын профессорын баг

АУ-ны доктор, Дэд профессор, Ч.Ганчимэг

АУ-ны магистр Н.Мөнхжаргал

АУ-ны магистр Р.Сарантуяа

АУ-ны магистр П.Нарангэрэл

БУ-ны магистр Г.Өлзийжаргал

АУ-ны магистр Д.Гантулга

АУ-ны магистр Б.Ганбаатар

         Мөн сургалтын орчин нөхцөл, багш, судлаач, төгсөлтийн сургалтын оюутнуудын судалгааны ажлаа явуулах сургалт, эрдэм шинжилгээний лабораториудыг шинэчлэн байгуулж, эрдмийн бүтээл арвин байна. 

 

ЛАБОРАТОРИЙН ТЭНХИМИЙН БИОХИМИЙН ПРОФЕССОРЫН БАГ

Түүхэн товчоон

          АУДэС-д химийн тэнхим зайлшгүй шаардлагатай болсон учир БНМАУ-ын СнЗ-ийн 1975 оны 10-р сарын 22-ний өдрийн 456 тоот тогтоолыг үндэслэн УДТДБ-ын хорооны даргын 1975 оны 11-р сарын 20-ны өдрийн 18 тоот тушаалын дагуу 1975 оны 12-р сарын 15-нд АУДэС-д 7 багш, 3 лаборант, 20,9 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэйгөөр тэнхим байгуулагджээ.

        Энэ үеэс Ц.Намсрай, Б.Лхайжав, Ж.Бааст, Н.Даваасүрэн, И.Чилхаа, Л.Лхагва, физикийн багш Н.Дамдинсүрэн, хичээлийн туслах ажилтан Ц.Цэвээндолгор, Буянбат, О.Уртнасан, С.Тогтох нарын бүрэлдэхүүнтэй хамт олон сургалт хүмүүжлийн ажлаа эхэлсэн түүхтэй.

       1975 онд АУДэС-иас АШУҮИС болон хөгжиж ирсэн их сургуулийн хөгжлийн түүхэнд Биохимийн профессорын баг нь их сургуулийн удирдлага, менежментийн бодлоготой уялдан өөрчлөгдөж, тэнхимийн эрхлэгчээр дараах багш нар ажиллаж байв:

Ц.Намсрай                 1975-1995       Химийн тэнхим                                 

Д.Энэбиш                   1995-1998       Химийн тэнхим

Н.Даваасүрэн            1998-2005       Химийн тэнхим

Д.Энхмаа                   2005-2006       Анагаахын хими,

2006-2009       Хими-Биохимийн тэнхим

Ж.Мөнхцэцэг             2009-2012       Хими-Биохимийн тэнхим,

2012-2014       Биохими-Лабораторийн тэнхим

2014-2015       Эсийн биологи-Биохимийн тэнхим

2015-2016       Биохими-Лабораторийн тэнхим

М.Ариунаа                  2016-2017       Биохими-Лабораторийн тэнхим

Л.Наранцэцэг             2017-одоо       Биохими-Лабораторийн тэнхим

 

          АШУҮИС-ийн салбар сургуулиуд болох Дорноговь АУК, Говь-Алтай АУК, Дархан АУК–ийн Биохимийн багш нар өнөөгийн Биохимийн профессорын багт харъяалагдан боловсролын үйлчилгээ явуулж байна. 

Сургалт, сургалтын орчин

          Биохими-Лабораторийн тэнхимд төгсөлтийн өмнөх сургалтын 4 лаборатори, сургалт-судалгааны нэг лабораторитай.

          2013 онд тэнхимийг үндэслэн байгуулагч БУ-ны доктор, профессор Ц.Намсрайн нэрэмжит “Сургалт судалгаан”-ны лабораторийг байгуулж хий шингэний хроматографийн аппарат, босоо болон хэвтээ электрофорезын аппарат, ПГУ-ын ДНХ олшруулах аппарат, гель документацийн систем, ультрацентрифуг, рН метр, кондуктометр, ваакум насос, цусны биохимийн хагас автомат анализатор зэрэг аппаратуудаар тоноглон одоо сургалт, эрдэм шинжилгээний лаборатори болон өргөжиж байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.   

Төгсөлтийн өмнөх сургалт

Анагаахын болон эрүүл мэндийн суурь боловсролын 2-р дамжаанд Биохимийн сургалт

Эм зүйн 3-р дамжааны Эмгэг биохимийн сургалт

Биоанагаахын 3-р дамжааны Эмгэг биохимийн сургалт

Биоанагаахын 3-р дамжааны Функциональ биохимийн сургалт

Биоанагаахын 4-р дамжааны Эмнэл зүйн биохимийн сургалт

НАС-ын 3-р дамжааны Амны хөндийн биохимийн сургалт

Төгсөлтийн сургалт

Биоанагаахын ангийн магистрантур, докторантурын сургалт

Эмнэл зүйн ангийн магистрантур, докторантурын сургалт

 

Эрдэм шинжилгээ

Биохимийн профессорын багаас төрсөн эрдэмтэд

Ц.Намсрай 1974

Л.Туяа 1979

Л.Лхагва 1981

Ш.Жадамба 1991

Д.Энэбиш 1992

Ю.Жинсмаа 1999

Л.Наранцэцэг 2006

Ж.Мөнхцэцэг 2009

Ч.Ганчимэг 2009

Н.Нансалмаа 2014

Биохимийн профессорын багаас хэрэгжүүлсэн төсөлт эрдэм шинжилгээний ажил:

Д.Энэбиш, Ц.Намсрай нар. “Хүүхдийг хөхөөр хооллох, Хүүдэд ээлтэй эмнэлгийн санаачлага” 1992-1995

Munkhsetseg J., Biomarkers of aging in Mongolians and evaluation of aging by estimated biological age score. Yonsei research grant, 2008

Болор-Эрдэнэ С., Мөнхцэцэг Ж. Ахимаг насны эрэгтэйчүүдийн дундах бодисын солилцооны хам шинжийн тархалтын судалгаа. ЭМШУИС-ийн ДМА-ы залуу судлаачийг дэмжих судалгааны ажлын грант, 2009-2010 он

Д.Энэбиш, Ж.Мөнхцэцэг, Л.Наранцэцэг. Насжилтын үеийн өнчин тархи-бэлгийн дааврын зохицуулгын өөрчлөлт. ШУТС, 2008-2010

Munkhtsetseg J., Oyun-Erdene R., Nansalmaa N. Androgen status of Mongolian aging male. NUM, Asian research center, Korean Foundation of Advanced Studies. Korea, report. 2011

Munkhtsetseg J., Buyankhuu T. The study of androgen receptor gene  CAG and GGN polymorphism in relation with androgenic level in mongolians. NUM, Asian research center, Korean Foundation of Advanced Studies. Korea, report. 2012

Munkhtsetseg J. Medical education development grant. Yonsei university academic exchange program. 2011

Ж.Мөнхцэцэг, Д.Батнаран. Бодисын солилцооны хам шинж: чихрийн шижин, зүрх судасны өвчний урьдал эмгэг болох нь. ММСС, тэтгэлэгт хөтөлбөр 2011-2012 он.

Ж.Мөнхцэцэг. Бодисын солилцооны хам шинж үүсэхэд нөлөөлөх удамшлын зарим хүчин зүйлс: өөх тосны солилцоог зохицуулагч зарим генийн полиморфизмын судалгаа. БСШУЯ-ны сайдын нэрэмжит докторын дараах инновацийн судалгааны төсөл. ШУТС. 2012-2014

Н.Жавхлантөгс, Ж.Мөнхцэцэг “Mechanism of fibril formation of calcitonin peptide for Osteoporosis and inhibition for fibril formation using natural plant compounds.” Asian Research Center, the Korea Foundation for Advanced Studies, Korea, 2013-2014

Ж.Мөнхцэцэг нар “Бодисын солилцооны хам шинж, бодис-энергийн солилцоог зохицуулагч зарим генийн полиморфизм, хүний өвөрчлөл ба дархлаа зохицуулгын онцлогийн судалгаа” 2013-2015, ШУТС

Н.Жавхлантөгс, Л.Наранцэцэг. “Монголд ургадаг зарим ургамлын уургийн агууламж, түүний амьсгалын замын харшлаас урьдчилан сэргийлэх боломж”         АСТөв 2014 он

Л.Наранцэцэг, С.Мөнхбаярлах “Serum mannose-binding lectin level in Mongolian healthy and atopic subjects” Ионсейн төсөл 2014

S.Munkhbayarlakh, L.Narantsetseg. Allergen and genetic profiling of allergic patients: a cross population study between Mongolian and Taiwan Grant Proposal Taiwanese-Mongolian Research Cooperation 2014/2017. College of Medicine,  National Cheng Kung University/Pediatrics        

L.Narantsetseg, B.Bolor. Carotenoid and Peptide Composition in Sea buckthorn seed (Hippophae rhamnoides L.) of Mongolia. ARS project 2015

Ж.Мөнхцэцэг нар “Улаанбуудайн дайвар бүтээгдэхүүнээс пребиотик үйлчилгээтэй олигосахарид ялгах технологи боловсруулах судалгаа”, АШУҮИС, ШУТ дэмжих сангийн тэтгэлэг 2016-2018 он

 

ЛАБОРАТОРИЙН ТЭНХИМИЙН Лабораторын ПРОФЕССОРЫН БАГ

         Лабораторийн салбарын түүх: Дотор өвчнийг шинжлэн судлах тэнхимийн харъяанд лабораторийн хичээлийг 1951 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг төгссөн эмч Д.Нацагдорж зааж эхэлжээ.

        БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн 179 тоот тогтоолоор МУИС-ийн Анагаах ухааны факультетийг Анагаах Ухааны Дээд Сургууль болгон шинэчлэн зохион байгуулж 1962 оны 9-р сард Дотрын тэнхимийг Дотор өвчний онош зүй, Дотор өвчний эмчилгээний, Дотор өвчний судалгааны гэсэн 3 тэнхим болгон зохион байгуулагдсан байна. БНМАУ-ийн Засгийн газрын 1990 оны 11-р сарын 16-ны өдрийн 154 тоот тогтоолоор АУДэС-ийг Анагаах Ухааны Их Сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулахад Дотор судлалын төвийн Дотрын 1-р тэнхимд Г.Наран багш харьяалагдаж, лабораторийн хичээлийг зааж байжээ.

        2012-2014 оны хичээлийн жилд Биохими-Лабораторийн тэнхим, 2014-2015 оны хичээлийн жилд Бичил Амь-Дархлаа судлалын тэнхимтэй тус тус нэгдэн ажиллаж байсан бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн Биохими-Лабораторийн тэнхим нь одоогийн бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн түүхтэй.

 

Лабораторийн салбарт хийгдсэн төсөлт ажилууд

A study report of salt intake and evalution of iodine content in salt in Mongolia. Төсөлт ажлын тайлан ЭМЯ, НЭМХ 1999. Д.Оюунчимэг, Эрдэнэбат, Энхтуяа, Д.Баттөмөр, Г.Наран, Ч.Ямада

Estimation of Salt intake and recommendation for iodine content in iodized salt in Mongolia. Төсөлт ажлын тайлан. ЭМЯ, НЭМХ 2000. Ч.Ямада, Д.Баттөмөр, Г.Наран

В гепатитийн эхорны үйлдвэрийн Хепвак В вакцины клиникийн туршилт. Төсөлт ажлын тайлан. ЭМЯ НЭМХ 2001. П.Нямдаваа, Д.Алимаа, Н.Хүрэлбаатар, Г.Наран, Л.Төмөрхүү, Ж.Оюунбилэг

Улаанбаатар хотын хүүхэд өсвөр үеийнхний дунд тохиолдох залгиур, гүйлсэн булчирхайн стрептококкийн үрэвсэл, хэрэх өвчний өвчлөл. Төсөлт ажлын тайлан. ДЭМБ, ЭМЯ, ЭМШУИС             2004.   Г.Цэцэгдарь, Г.Наран, Д.Зулгэрэл, О.Чимэдсүрэн, Н.Жаргалсайхан

Монгол улсын эрүүл мэндийн салбарын лабораториудын үйлажиллагааны байдал. ЭМЯ “Эрүүл мэндийн технологи” Судалгааны тайлан 2005. Б.Бурмаа Г.Наран, П.Отгонжаргал, Н.Хүдэрчулуун, Д.Нарантөгөлдөр

Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө. Монгол улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам 2005. Ажлын хэсэг: Г.Наран,

Биохимийн шинжилгээг хагас автомат анализатораар хийх технологид хийсэн үнэлгээний тайлан            ЭМЯ. “Эрүүл мэндийн технологийн үнэлгээ” эмхэтгэл 2008. Г.Наран, Н.Мөнхтүвшин, Т.Алимаа, Л.Мөнх-Эрдэнэ, Ч.Батхүү

Report on 1-14thMEQAS (Hematology)” (Mongolian External Quality Assessment Scheme) Report. Shastin Central Hospital. Ministry of Health of Mongolia. Sysmex corporation 2008-2015. E.Bayarmaa, E.Uranbaigali, A.Bayarzaya, G.Naran

 

Сургалт

Бакалаврын боловсрол олгох төгсөлтийн өмнөх сургалтаар лабораторийн салбарын багш нар дараах хичээлүүдийг зааж байна. Үүнд:

-       Эмнэлзүйн лаборатори

-       Зүрх ба цусны эргэлтийн тогтолцооны лабораторийн оношилгоо

-       Амьсгалын тогтолцооны лабораторийн оношилгоо

-       Бөөр шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны лабораторийн оношилгоо

-       Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны лабораторийн оношлогоо

-       Цус хавдар генийн хувьсалын эмгэгийн лабораторийн оношилгоо

Төгсөлтийн дараах мэргэжил олгох сургалтаар лабораторийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг явуулж байна.

Судалгаа

-       Эмнэлзүйн лабораторийн оношилгоо

-       Лабораторийн чанарын хяналт

 

ЛАБОРАТОРИЙН ТЭНХИМИЙН БИОХИМИЙН ПРОФЕССОРЫН БАГ

Монгол  улсад Лабораторийн техникч мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхэн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын зорилт

/Салбарын танилцуулга/

ТҮҮХЭН ТОВЧООН                                                   

         Монгол улсад 1921 оноос эмнэлгийн тусламжийг орос эмч, мэргэжилтнүүд үзүүлж тэднийг дагалдан ажиллаж эмнэлгийн анхан шатны мэргэжлийг эзэмшин сестра ,ариун цэврийн зааварлагч нэртэйгээр ажиллаж байжээ. Эмнэлгийн анхны сургууль 1929 онд төв больницын дэргэд Сувилагчийн сургууль нэртэйгээр байгуулагдсан тэртээх он жилүүдээс өнөөг хүртэлх түүхийн 85 жилийг туулж ,бүтээн байгуулалцсан энэ сургуулийн түүхтэй эмнэлгийн лаборант мэргэжилтний түүхэн үе шатууд салшгүй холбоотой бэлтгэгдэж ирсэн билээ. Сургуулийн нэр, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн түүхэн үеүүдтэй холбоотой өөрчлөгдөж байсан.

 

ЛАБОРАТОРЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ИРСЭН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1941 онд 6 сарын курсээр дагалдуулан анхны сургалтыг зөвлөлтийн мэргэжилтнүүд орчуулагчтай хичээл зааж мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн

1949 онд 7-р анги төгсөгчдөөс дагалдан курсээр зөвлөлтийн эмч мэргэжилтэн орчуулагч багш нарын хамт сургалт явуулж мэргэжлийн үнэмлэхтэй мэгэжилтэн бэлтгэсэн

1950 онд 10-р анги төгсөгчдөөс дагалдан курсээр анхны үндэсний мэгэжилтэн багш нар сургалт явуулж ,мэгэжлийн үнэмлэхтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн

1959 онд 7-р анги төгсөгчдөөс эмнэлгийн лабораторд 3 жилээр суралцуулж мэргэжлийн дипломтой мэргэжилтэн бэлтгэн төгссөн

1972 онд 10-р анги төгсөгчдөөс элсэлт авч 2 жил суралцуулж эмнэлгийн лабораторд мэргэжил эзэмшүүлэн допломийн боловсролтой мэргэжилтэн төгсгөж эхэлсэн

1997 онд Анагаах Ухааны коллеж бий болж 10-р анги төгсөгчдөөс элсэлт авч 3 жил суралцуулан эмнэлгийн лабораторт  мэргэжил эзэмшүүлж дипломийн зэрэгтэй төгсгөсөн

2001 онд төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэгдэн дипломийн  зэрэгтэй лаборант нараас элсэлт авч Лабораторийн технологич мэргэжлээр бакалавр зэрэг эзэмшүүлэн төгсөх оройн ангийг нээж анхны төгсөлтийг хийсэн

2010 онд “Эмнэлгийн лабораторд мэргэжлийн болон боловсролын тогтолцооны шинчлэл”  төслийн эхийг боловсруулж АНУ-ын мнганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Монголын мянганы сорилтын сангийн мэргэжлийн боловсролын сургалт төслийн хүрээнд сургалт, эмнэл зүй, эрдэм шинжилгээний чиглэлээр сургалт судалгааны орчинг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ,зах зээлийн эрэлтэд нийцсэн олон улсын жишигт хүрхүйц мэргэжилтэн бэлтгэх орчныг байгуулах гэрээ хийгдэв

2011 онд Сургалт судалгааны төв байгуулагдаж молекул биологи, генетик болон иммунологийн лабораторуудыг шинээр байгуулж Биохими, Гематологи, Бактерриологи, Клиник химийн лабораториудыг орчин үеийн шинэ технологи шилдэг багаж тоног төхөөрөмжөөр шинэчлэн өргөжүүллээ.

  

Биохими-Лабораторын тэнхимээс гадаадад докторантаар суралцаж байгаа багш нар:

Т.Буянхүү                  (БНХАУ)

Б.Болор                     (Тайвань)

Б.Золжаргал            (Франц)

И.Туяажаргал           (Япон)

Э.Баярмаа                (Тайвань)

Б.Нэмэхбаяр             (Япон)

Т.Жанерке                 (Япон)

П.Нарангэрэл           (БНХАУ)

Ц.Батчимэг                (Япон)


Багш нар