Сувилахуйн Сургууль > Бие бялдар судлалын тэнхим

Бие бялдар судлалын тэнхим

Бие бялдар судлалын тэнхим

ТАНИЛЦУУЛГА

    Бие Бялдар Судлалын тэнхим нь 2010-2011 оны хичээлийн жилд үүсгэн байгуулагдсан бөгөөд, ЭМШУИС, Япон улсын Гунма Их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, анагаах ухаан, сэргээн засахын салбарт шинээр хөдөлгөөн засалч мэргэжилтэнг олон улсын хөтөлбөр стандартын дагуу бэлтгэж байна.

   Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш, оюутны солилцоо, хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж, Японы Гунма их сургууль, Швейцарын Цүрихийн их сургуульд хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжлийн чиглэлээр мэргэжсэн багш нар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 2014-2015 оны хичээлийн жилээс хөдөлмөр засалч мэргэжилтэнг шинээр бэлтгэж байна.

 

Бие бялдар судлалын тэнхимийн хамт олон

Х.Ариунаа АУ-ны магистр,  багш, спортын эмч

Д.Батлхам АУ-ны магистр,  Тэнхимийн эрхлэгч, Хөдөлгөөн засалч       

Х.Энхчимэг ЭМШУ-ны магистр, Дадлагажигч багш, Хөдөлгөөн засалч

Ч. Батчимэг БС-ын магистр, Ахлах багш, Биеийн тамирын багш             

Г.Сүхбат БС-ын магистр, Багш, Биеийн тамирын багш

С.Булганчимэг АУ-ны магистр, Дадлагажигч багш, Уламжлалтын их эмч         

М.Эрдэнэцэцэг АУ-ны магистр, Багш, Дотрын их эмч  

Г.Оргилбаяр АУ-ны магистр, Багш, Уламжлалтын их эмч          

Ц.Халиун АУ-ны магистр, Дадлагажигч багш, Уламжлалтын их эмч   

 

Бидний эрхэм зорилго

     Мэдлэг ба инновацид тулгуурлан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлж, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжлийн мэдлэг чадвар хандлагыг төлөвшүүлсэн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд оршино.

 

Бидний эрхэм зорилт

Багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг нэмэгдүүлж хөгжүүлэх

Гадаад харилцааг өргөжүүлж, олон улсын жишигт хүрсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх

 

Сургалтын үйл ажиллагаа

Төгсөлтийн өмнөх

Бакалавр:

            Хөдөлгөөн засалч

            Хөдөлмөр засалч

 

Төгсөлтийн болон төгсөлтийн дараах

            Япон улсын Гунма их сургуультай хамтран төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын урт богино хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

Цаашдын зорилт

      Сэргээн засах, уламжлалт анагаах ухааны мэргэжлийн чиглэлийн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшингээр үндэсний хэмжээнд манлайлах

 

Сургалтын хөтөлбөр

     2007 оноос  Японы Гунма Их сургуулийн хөдөлгөөн заслын ангийн сургалтын хөтөлбөрийг, 2014 оноос хөдөлмөр заслын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

 

Хөдөлгөөн засал:

 

             

 

Хөдөлмөр засал:

                 

 

Сургалтын орчин

  

  “Maebashi Rotary Club”, “Bayanzurkh 100 Rotary Club”-с “Олон Улсын Сайн Санааны Тусламжийн Үйл Ажиллагаа”-ны хүрээнд 40000 долларын хөдөлгөөн заслын тоног төхөөрөмжийг ЭМШУИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхимийн сургалтанд зориулан бэлэглэсэн.  2014 оны  03 сарын 15-аас Хөдөлгөөн заслын шинэ тоног төхөөрөмжийг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

               


Багш нар