Анагаах Ухааны Сургууль > Халдварт өвчин судлал

Халдварт өвчин судлал

Халдварт өвчин судлал

 

 

 

 

 

 

 

ТАНИЛЦУУЛГА

   Халдварт өвчин судлалын тэнхим нь АШУҮИС-ийн АУС-ийн ууган тэнхимүүдийн нэг. 2019 оны байдлаар тус тэнхимд 8 багш, ажилтан ажиллаж байгаагийн 3 нь халдвартын, 2 нь БЗДХ-ын, 2  нь сүрьеэгийн мэргэжлийн багш, 1 туслах ажилтан байна. Тэнхимийн нийт 7 багшийн 1(14,2%) нь профессор, 1 нь дэд профессор цолтой(14,2%), 3 (50%) нь АУ-ны доктор, 3 (42,8%) нь АУ-ны магистр, 2 нь (28.5%) зөвлөх зэргийн эмч. Тэнхим нь АУС-ийн 3-6-р, ЭЗБАС-ийн 4-р, МУАУОУС-ийн 3,5-р, НАСС-ийн 3-5-р, НЭМС-ийн 3-4-р дамжааны оюутнуудад халдварт өвчин, БЗДХ, сүрьеэ өвчний хичээлийг +4 болон +2 шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу төгсөлтийн өмнөх, Эрдмийн сургуультай хамтран төгсөлтийн болон Сайбер олон улсын цахим сургалт, МДИ-тэй хамтран төгсөлтийн дараах сургалтыг халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ-ын чиглэлээр тус тус зохион байгуулдаг. Тэнхим үйл ажиллагаагаа Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр суурилан гүйцэтгэж байна.Тус тэнхим дээр гадаадын хөрөнгө оруулалттай вируст хепатитийн чиглэлийн 2 төсөл хэрэгжиж, БЗДХ-ын 1 төсөл хэрэгжиж дууссан. Халдварт өвчин судлалын тэнхим нь халдварт өвчин (халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ)-ий чиглэлийн сургалт, мэргэжлийн, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанаас гадна иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн тасралтгүй сургалтыг байнга зохион байгуулж байна.

ТЭНХИМИЙН ТҮҮХ

   1945-1953 онд Монгол улсын их сургуулийн эмнэлгийн факультетад халдварт өвчин, эпидемиологи, микриобиологийн тэнхим нэртэй анх байгуулагдаж байсан бөгөөд халдварт өвчний хичээлийг 4-5-р курсын оюутнуудад зөвлөлтийн мэргэжилтэн нар заадаг байжээ. Анхны тэнхимийн эрхлэгчээр тухайн үеийн Халдвартын больницын ерөнхий эмч А.Н. Малышев ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн тус тэнхим нь дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх, хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, халдвартай ба халдваргүй өвчнийг ялган оношлох, эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргуудыг боловсруулах, эрүүл ахуй, халдвар судлал, микробиологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг хийх үндсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

   1953 оны 9-р сарын 1-нээс Анагаах ухааны дэд эрдэмтэн Ю.М. Михайлова тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, лекц дадлагын хичээлийг удирдаж, Е.М. Чернова, их эмч В.Гаамаа, Г.Дуламсүрэн нар дадлагын хичээл удирддаг байв.

БНМАУ-ын СнЗ-ийн 1954 оны 1-р сарын 17-ны өдрийн 21-р тогтоолоор МУИС-ийн Анагаах ухааны салбарын дэргэд Халдвартын тэнхимийг хүүхдийн тэнхимтэй нэгтгэн “Хүүхэд ба Халдвартын тэнхим” нэртэй зохион байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр анагаах ухааны доктор, доцент Д.Намсрайжав, дэд эрдэмтэн Д.С.Розова, багшаар Г.Дуламсүрэн, Ц.Цэрэндаш нар ажиллаж байлаа. 1956-1958 оны 6-р сар хүртэлх хугацаанд дэд эрдэмтэн Т.А. Страхова халдвартын тэнхимийг удирдаж байжээ.

    1958 оны 4-р сарын 15-нд МУИС-аас Мал эмнэлгийн факультет тусгаарлан гарч, МУИС-ийн реакторын мөн өдрийн тушаалаар микробиологи, халдварт өвчин судлалын тэнхимийг нэгтгэн, тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Г.Жамбыг томилсон.

   БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн 431-р тогтоолын заалтаар МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет тусгаарлан АУДэС байгуулагдахад Халдвартын тэнхим тусдаа байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр Г.Дуламсүрэнг томилжээ. Энэ хугацаанд тус тэнхимд Л.Дамдинсүрэн, Ч.Дангаа, Г.Цэрэндагва, Н.Мандах нар багшаар, Е.Н.Содкова /1958-1963/, Т.Дэлгэр /1962/, М.А.Беляева, Ж.Дашдаваа /1960/ зэрэг эмч нар цагийн багшаар ажиллаж байсан байна.

   1977-1984 онд АУ-ны доктор, профессор Л.Дамдинсүрэнг тэнхимийн эрхлэгчээр ажиллах хуганцаанд 1975 оноос С.Сүхбаатар, 1978 оноос Н.Жанцан 1979 оноос Т.Няндагжид нар тус тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн байна. Мөн Зөвлөлтийн мэргэжилтэн дэд эрдэмтэн Ю.П.Дерягин /1982-1986/, В.И.Улакаев /1988-1989/ нар тэнхимийн зөвлөх багшаар ажиллаж байжээ.

   1984-1994 онд Монгол улсын Гавьяат багш Г.Цэрэндагва тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд 1986 оноос тэнхимийн багшаар С.Олзвой /АУ-ны доктор/, 1988 оноос Я.Дагвадорж /Профессор /, Б.Байгал /АУ-ны магистр/, 1989 оноос тэргүүлэх зэрэгтэй эмч Г.Зулхүү /АУ-ны доктор дэд профессор/, Н.Хоролсүрэн /АУ-ны доктор/, Д.Жаргалсайхан /АУ-ны доктор/, Б.Баярмагнай /АУ-ны доктор дэд профессор/, Р.Баяана /АУ-ны доктор/, 1990 оноос Р.Оюунгэрэл /АУ-ны доктор дэд профессор/, 1993 оноос Ж.Баярмаа /АУ-ны доктор/ нар тус тус ажиллаж эхэлсэн. 1995 онд тус тэнхимд тархвар судлалын салбарыг нэгтгэн зохион байгуулж АУ-ны доктор дэд профессор Т.Гомбосүрэн, ахлах багш Ц.Чулуунбаатар, багш Б.Ганбат, 1997 оноос Г.Даваа /АУ-ны доктор, профессор/ нар ажилласан.

  1995-2012 онд АУ-ны доктор, профессор Я.Дагвадорж тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаанд 2001 оноос О.Баатархүү /АУ-ны доктор, профессор/тус тэнхимд багшаар ажиллаж эхэлсэнээс гадна 2002 оноос эхлэн тус тэнхим дээр сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчний хичээл зохион байгуулагдах болсноор АУ-ны магистр Д.Оюундэлгэр, багш П.Янжиндулам нар сүрьеэ өвчний, АУ-ны магистр В.Наранцэцэг, АУ-ны доктор В. Нямцэнгэл, АУ-ны магистр Д.Шинэбилэг нар БЗДХ-ын хичээл заах багшаар ажиллах болсон. Профессор Я. Дагвадорж тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа вируст хепатитийн судалгааг тэнхимийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж түүний удирдлагаар дэд профессор Г. Зулхүү, дэд профессор Б. Баярмагнай, дэд профессор Р. Оюунгэрэл, Н. Хоролсүрэн, профессор О.Баатархүү нар АУ-ны докторын зэргийг хамгаалсан. 

   2013-2016 онд АУ-ны доктор, дэд профессор О.Баатархүү тус тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна.

   2016 оноос  АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэнхимийн залуу үеийг бэлтгэх зорилгоор 2017 онд Э.Энэрэлийг халдварт өвчин, 2018 онд Г. Долгорсүрэнг сүрьеэ өвчний хичээл заах багшаар тус тус ажиллуулж байна. Тэнхимийн хэмжээнд гадаадын мэргэжилтэн ажиллах үйл ажиллагааг дахин сэргээж 2018 оноос Ким Жюн Руон (БНСУ) тэнхимийн профессороор ажиллаж байна.

   Тэнхимийн туслах ажилтнаар 1960 оноосн.Тэрбиш, 1970-1980 онд н.Долгор, 1980-1990 онд н.Ариунаа нар ажиллаж байсан бөгөөд 1989-2019 он хүртэл С.Ганцэцэг, 2019 оноос Ч.Отгонжаргал ажиллаж байна.

   Халдварт өвчин судлалын тэнхим нь Монгол улсын анагаах ухааны болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийн явцад Монгол улсад хүний их эмч, мөн халдвартын, сүрьеэгийн, БЗДХ-ын мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэх үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн хөгжүүлж ирсний зэрэгцээ халдварт өвчин судлалын (халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ) чиглэлийн тус

ламж үйлчилгээг хүн амд хүргэх, эрдэм судлалыг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд гүйцэтгэх үүргийг амжилттай биелүүлсээр байна. 

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

     Халдварт өвчин, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулахад тэнхимийн зорилго оршино.

 

ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Р. Оюунгэрэл Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор дэд профессор, Халдвартын зөвлөх зэргийн их эмч oyungerel.r@mnums.edu.mn

О. Баатархүү АУ-ны доктор профессор, МАУА-ийн гишүүг, Халдвартын зөвлөх зэргийн их эмч baatarkhuu@mnums.edu.mn

Д.Оюундэлгэр АУ-ны магистр, ахлах багш, Сүрьеэгийн тэргүүлэх зэргийн эмч oyundelger.d@mnums.edu.mn

В. Нямцэнгэл АУ-ны доктор, ахлах багш, БЗДХ-ын их эмч  nyamtsengel@mnums.edu.mn

Э. Энэрэл АУ-ны магистр, Дадлагажигч багш, Халдвартын эмч  enerel@mnums.edu.mn

Г. Долгосүрэн, АУ-ны магистрант, Дадлагажигч багш, Сүрьеэгийн эмч dolgorsuren.g@mnums.edu.mn

Ч.Отгонжаргал АУ-ны магистр, туслах ажилтан, Халдвартын эмч,  оtgonjargal.ch@mnums.edu.mn

 

СУРГАЛТ

ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ

“Хүний их эмч бэлтгэх” +4 хөтөлбөрийн хүрээнд:  АУС-ийн 3-6-р дамжаанд нийт 6 кредит: халдварт өвчин, сүрьеэ,  БЗДХ

“Хүүхдийн их эмч” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 4-6-р дамжаанд 5 кредит

ЭЗБАС-ийн 4-рдамжаанд нийт 2 кредит: халдварт өвчин, сүрьеэ

МУАУОУС-ийн ЗТЗ-ын 3-рдамжаанд2 кредит, МУА-ын 4-р дамжаанд 2 кредит, МАУЗ-ын 3-р дамжаанд 2 кр нийт 6 кредит : халдварт өвчин, сүрьеэ,  БЗДХ

НАСС-ийн 5-р дамжаанд 1 кредит, халдварт өвчин, сүрьеэ

НЭМС-ийн 3-р дамжаанд 2 кредит: халдварт өвчин, сүрьеэ,  БЗДХ

НЭМС-ийн ХЭМАБА-ийн 2-р дамжаанд 2 кредит: халдварт өвчин, сүрьеэ,  БЗДХ

НЭМС-ийн Шим тэжээл судлаач, хоол зүйчийн 4-дамжаанд 3 багц: халдварт хичээлийг зохион байгуулж байна.

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

“Халдвартын их эмч”, “Сүрьеэгийн их эмч”  үндсэн мэргэжлийн чиглэлээр тус тус 2 жилийн;

“БЗДХ-ын их эмч” төрөлжсөн нарийн мэргэжлийн 1 жилийн;

Хүүхдийн халдварт өвчин, Халдварт өвчний бусад чиглэл зэргээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна.

ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТ

Халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ-ын чиглэлээр магистр, докторын сургалт

Сайбер Олон улсын сургуультай хамтран онлайн мастерийн сургалтыг зохион байгуулж байна.

 

 


Багш нар
Равжир Оюунгэрэл
Ойдов Баатархүү
Дашбалжир Оюундэлгэр
Ванган Нямцэнгэл
Энхбаяр Энэрэл
Ганбаяр Долгорсүрэн
Чимэдбал Отгонжаргал