Анагаах Ухааны Сургууль > Халдварт өвчин судлал

Халдварт өвчин судлал

Халдварт өвчин судлал

 

ТАНИЛЦУУЛГА

     Халдварт өвчин судлалын тэнхим нь АШУҮИС-ийн АУС-ийн ууган тэнхимүүдийн нэг. 2018 оны байдлаар тус тэнхимд 8 багш, ажилтан ажиллаж байгаагийн 3 нь халдвартын, 2 нь БЗДХ-ын, 2  нь сүрьеэгийн мэргэжлийн багш, 1 туслах ажилтан байна. Тэнхимийн нийт 7 багшийн 1(14,2%) нь профессор, 1 нь дэд профессор цолтой(14,2%), 3 (50%) нь АУ-ны докторын зэрэгтэй, 3 (42,8%) нь АУ-ны магистрийн зэрэгтэй, 2 нь (28.5%) зөвлөх зэргийн эмч байна. Тэнхим нь АУС-ийн 3-6-р, ЭЗБАС-ийн 4-р, МУАУОУС-ийн 4-5-р, НАСС-ийн 3-5-р, НЭМС-ийн 3-4-р дамжааны оюутнуудад халдварт өвчин, БЗДХ, сүрьеэ өвчний хичээлийг +4 болон +2 шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу төгсөлтийн өмнөх сургалтыг, ЭМСА-тай хамтран төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтыг халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ-ын чиглэлээр, Сайбер олон улсын цахим сургалтыг тус тус зохион байгуулдаг. Тэнхмийн бүрэлдэхүүн мэргэжлийн үйл ажиллагаагаа Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр суурилан гүйцэтгэж байна.Тус тэнхим дээр гадаадын хөрөнгө оруулалттай вирүст хепатитийн чиглэлийн 2, БЗДХ-ын 1 төсөл хэрэгждэг. Халдварт өвчин судлалын тэнхим нь халдварт өвчин (халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ)-ий чиглэлийн сургалт, мэргэжлийн, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанаас гадна иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн тасралтгүй сургалтыг байнга зохион байгуулж байна.

ТЭНХИМИЙН ТҮҮХ

    1945-1953 онд Монгол улсын их сургуулийн эмнэлгийн факультетад халдварт өвчин, эпидемиологи, микриобиологийн тэнхим нэртэй анх байгуулагдаж байсан бөгөөд халдварт өвчний хичээлийг 4-5-р курсийн оюутнуудад зөвлөлтийн мэргэжилтэн нар заадаг байжээ. Анхнытэнхмийн эрхлэгчээр тухайн үеийн Халдвартын больницын ерөнхий эмч А.Н. Малышев ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн тус тэнхим нь дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх, хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, халдвартай ба халдваргүй өвчнийг ялган оношлох, эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргуудыг боловсруулах, эрүүл ахуй, халдвар судлал, микро биологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг хийх үндсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

   1953 оны 9-р сарын 1-нээс Анагаах ухааны дэд эрдэмтэн Ю.М. Михайлова тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, лекц дадлагын хичээлийг удирдаж, Е.М. Чернова, их эмч В.Гаамаа, Г.Дуламсүрэн нар дадлагын хичээл удирддаг байв.

    БНМАУ-ын СнЗ-ийн 1954 оны 1-р сарын 17-ны өдрийн 21-р тогтоолоор МУИС-ийн Анагаах ухааны салбарын дэргэд Халдвартын тэнхимийг хүүхдийн тэнхимтэй нэгтгэн “Хүүхэд ба Халдвартын тэнхим” нэртэй зохион байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр анагаах ухааны доктор, доцент Д.Намсрайжав, дэд эрдэмтэн Д.С.Розова, багшаар Г.Дуламсүрэн, Ц.Цэрэндаш нар ажиллаж байлаа. 1956-1958 оны 6-р сар хүртэлх хугацаанд дэд эрдэмтэн Т.А. Страхова халдвартын тэнхимийг удирдаж байжээ.

    1958 оны 4-р сарын 15-нд МУИС-аас Мал эмнэлгийн факультет тусгаарлан гарч, МУИС-ийн ректорын мөн өдрийн тушаалаар микро биологи, халдварт өвчин судлалын тэнхимийг нэгтгэн, тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Г.Жамбыг томилсон.

 БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн 431-р тогтоолын заалтаар МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет тусгаарлан АУДэС байгуулагдахад Халдвартын тэнхим тусдаа байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр Г.Дуламсүрэнг томилжээ.  Энэ хугацаанд тус тэнхимд Л.Дамдинсүрэн, Ч.Дангаа, Г.Цэрэндагва,Н.Мандахнар багшаар, Е.Н.Содкова /1958-1963/, Т.Дэлгэр /1962/, М.А.Беляева, Ж.Дашдаваа /1960/ зэрэгэмчнарцагийнбагшаар ажиллаж байсан байна.

    1977-1984 онд АУ-ны доктор, профессор Л.Дамдинсүрэнг тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаанд 1975 оноос С. Сүхбаатар, 1978 оноос Н.Жанцан, 1979 оноос Т.Няндагжид нар тус тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн байна. Мөн Зөвлөлтийн мэргэжилтэн дэдэрдэмтэнЮ.П.Дерягин /1982-1986/, В.И.Улакаев/1988-1989/ нар тэнхмийнзөвлөхбагшаар ажиллаж байжээ.

 1984-1994 онд Монгол улсын Гавьяат багш Г.Цэрэндагва тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд 1986 оноостэнхмийнбагшаарС.Олзвой /АУ-ны доктор/, 1988 оноосЯ.Дагвадорж /Профессор /, Б.Байгал /АУ-ны магистр/, 1989 оноостэргүүлэхзэрэгтэйэмчГ.Зулхүү /АУ-ны доктор дэд профессор/, Н.Хоролсүрэн /АУ-ны доктор/, Д.Жаргалсайхан /АУ-ны доктор/, Б.Баярмагнай /АУ-ны доктор дэд профессор/, Р.Баяана /АУ-ны доктор/, 1990 оноос Р.Оюунгэрэл /АУ-ны доктор дэд профессор/, 1993 оноос Ж.Баярмаа /АУ-ны доктор/ нар тус тус ажиллаж эхэлсэн. 1995 онд тус тэнхимд тархвар судлалын салбарыг нэгтгэн зохион байгуулж АУ-ны доктор дэд профессор Т.Гомбосүрэн, ахлах багш Ц.Чулуунбаатар, багш Б.Ганбат, 1997 оноос Г.Даваа/АУ-ны доктор, профессор/нар ажилласан.

  1995-2012 онд АУ-ны доктор, профессор Я.Дагвадорж тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаанд 2001 оноос О.Баатархүү /АУ-ны доктор, профессор/тустэнхимдбагшааражиллажэхэлсэнээс гадна 2002 оноос эхлэнтус тэнхим дээр сүрьеэболонбэлгийнзамынхалдвартөвчний хичээл зохион байгуулагдах болсоноор АУ-ны магистр Д.Оюундэлгэр, багш П.Янжиндуламнар сүрьеэ өвчний, АУ-ны магистр В.Наранцэцэг, АУ-ны доктор В. Нямцэнгэл, АУ-ны магистр Д.Шинэбилэгнар БЗДХ-ын хичээл заах багшаар ажиллах болсон. Профессор Я. Дагвадорж тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа вируст хепатитийн судалгааны ажлыг тэнхимийн судалгааны тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж түүний удирдлагаар дэд профессор Г. Зулхүү, дэд профессор Б. Баярмагнай, дэд профессор Р. Оюунгэрэл, Н. Хоролсүрэн, профессор О. Баатархүү нар АУ-ны докторын зэргийг хамгаалсан. 

     2013-2016ондАУ-ны доктор, дэд профессор О.Баатархүү тус тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна.

    2016 оноос  АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл тэнхимийн эрхлэгчээр ажиллажбайна. Тэнхимийн залуу үеийг бэлтгэх зорилгоор 2017 онд Э. Энэрэлийг халдварт өвчин, 2018 онд Г. Долгорсүрэнг сүрьеэ өвчний хичээл заах багшаар тус тус ажиллуулж байна. Тэнхимийн хэмжээнд гадаадын мэргэжилтэн ажиллах үйл ажиллагааг дахин сэргээж 2018 оноос Ким Жюн Руон (БНСУ) тэнхимийн профессороор ажиллаж байна.

    Тэнхимийн туслах ажилтнаар 1960 оноос н.Тэрбиш, 1970-1980 онд н.Долгор, 1980-1990 онд н.Ариунаа нар ажиллаж байсан бөгөөд 1989 оноос одоо хүртэл С. Ганцэцэг ажиллаж байна.

   Халдварт өвчин судлалын тэнхим нь Монгол улсын анагаах ухааны болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийн явцад Монгол улсад хүний их эмч, мөн халдвартын, сүрьеэгийн, БЗДХ-ын мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэх үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн хөгжүүлж ирсний зэрэгцээ халдварт өвчин судлалын (халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ)чиглэлийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэх, эрдэм судлалыг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд гүйцэтгэх үүргийг амжилттай биелүүлсээр байна.

 

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

   Халдварт өвчин, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулахад тэнхимийн зорилго оршино.

 

ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Р. Оюунгэрэл Тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор дэд профессор, Зөвлөх зэргийн их эмч oyungerel.r@mnums.edu.mn

О. Баатархүү АУ-ны доктор профессор, Зөвлөх зэргийн их эмч baatarkhuu@mnums.edu.mn

Д.Оюундэлгэр АУ-ны магистр, ахлах багш, Ахлах зэргийн их эмч oyundelger.d@mnums.edu.mn

В. Нямцэнгэл АУ-ны доктор, ахлах багш    nyamtsengel@mnums.edu.mn

Э. Энэрэл АУ-ны магистр, Дадлагажигч багш enerel@mnums.edu.mn

Г. Долгосүрэн, АУ-ны магистрант, Дадлагажигч багш   dolgorsuren.g@mnums.edu.mn  

 

СУРГАЛТ

ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТ

“Хүний их эмч бэлтгэх” +4 хөтөлбөрийн хүрээнд:  АУС-ийн 3-6-р дамжаанд нийт 6 кредит: халдварт өвчин, сүрьеэ,  БЗДХ

ЭЗБАС-ийн 4-рдамжаанд нийт 2 кредит: халдварт өвчин, сүрьеэ

МУАУОУС-ийн ЗТЗ-ын 3-рдамжаанд 2 кредит, МУА-ын 4-р дамжаанд 2 кредит, МАУЗ-ын 3-р дамжаанд 2 кр нийт 6 кредит : халдварт өвчин, сүрьеэ,  БЗДХ

НАСС-ийн 5-р дамжаанд 1 кредит, халдварт өвчин, сүрьеэ

НЭМС-ийн 3-р дамжаанд2 кредит: халдварт өвчин, сүрьеэ,  БЗ хичээлийг зохион байгуулж байна.

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

“Халдвартын их эмч”, “Сүрьеэгийн их эмч”  үндсэн мэргэжлийн чиглэлээр тус тус 2 жилийн;

“БЗДХ-ын их эмч” төрөлжсөн нарийн мэргэжлийн 1 жилийн;

Хүүхдийн халдварт өвчин, Халдварт өвчний бусад чиглэл зэргээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна.

ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТ

Халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ-ын чиглэлээр магистр, докторын сургалт

Сайбер Олон улсын сургуультай хамтран онлайн мастерийн сургалтыг зохион байгуулж байна.   


Багш нар