Анагаах Ухааны Сургууль > Арьс судлалын тэнхим

Арьс судлалын тэнхим

Арьс судлалын тэнхим

Танилцуулга

       АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Арьс судлалын тэнхим нь арьс судлалын мэргэжлийн болон мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай эмч бэлтгэхийг үндсэн үйл ажиллагаа болгон сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

 

Түүх

       Анх 1945-1946 оны хичээлийн жилд Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факултетэд арьс өнгөний өвчин судлалын хичээлийг А.М Соболев, 1946 1947 онд В.Н Николаев, 1947-1949 онд С.Т Полуектов нар зааснаар эхлэл тавигджээ.

      Арьс өнгөний өвчин судлалын тэнхим нь 1950 оны 4-р сарын 26-нд МУИС-ийн захирлын 16 тоот тушаалаар байгуулагдсан юм. Арьс өнгөний өвчин судлалын анхны тэнхмийн эрхлэгчээр гадаадын мэргэжилтэн, зөвлөлт холбоот улсын эмч, доцент Борис Алексеевич Зенин ажиллаж байжээ.

 ТЭНХИМИЙН ҮЕ ҮЕИЙН ЭРХЛЭГЧИД

Зорилго

       Нээлттэй, цахим үйл ажиллагааг эрхэмлэсэн олон улсын түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулдаг тэнхэм байхыг зорилгоо болгоно. 

 

Бүрэлдэхүүн

      Үндсэн бүрэлдэхүүнд 5 багш ажилладаг. Тэдгээрийн 4 нь анагаах ухааны доктор юм. Үүнд АӨСҮТ-ийн зөвлөх эмч, АУ доктор, профессор Б.Хандсүрэн, Тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор,  дэд профессор багш Я.Энхтөр,  АУ доктор Б.Дашлхүмбэ, АУ доктор А.Отгонзаяа, АУ магист Б.Оюунцацрал нар ажиллаж байна. (Тус бүрийн зураг товч намтар хавсаргагдсан.

 

Сургалт

А. Төгсөлтийн өмнөх :

1. Хүний их эмч бэлтгэх баклаврын сургалт: 

Сургалтын тодорхойлолт: Монгол оронд зонхилон тохиолддог арьсны өвчнүүдийн талаар мэдлэг олгож тэдгээр өвчнүүдийн үед авах арга хэмжээг зөв төлөвлөх, оношлох, эмчлэх цогц чадамж олгох

Хэнд:  АУС-ийн 5 дугаар дамжаанд “Арьс ба мэдрэхүй 19-р блок сургалт” нэрийн дор

Сургалтын агуулга: 10.9 кредитийн хичээлийг нийт 20 цагийн лекц, 52 цагийн дадлага,  4 цагийн семинар, 3 цагийн бие даалт хэлбэрээр  

2. Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн бэлтгэх баклаврын сургалт: 

Сургалтын тодорхойлолт: НАСС 3 дугаар дамжаанд  1 кредитийн хичээлийг 8 цагийн лекц, 16 цагийн дадлага хэлбэрээр

3. Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх сургалтанд:

Сургалтын тодорхойлолт: УАС 4-дүгээр дамжаанд 1 кредитийн хичээлийг 8 цагийн лекц, 96 цагийн дадлага хэлбэрээр орж байна.

 

Б. Төгсөлтийн дараах:

      Арьс судлалаар мэргэжил олгох сургалтыг 2 жилийн хугацаатай, нийт 88 багц цагийн агуулгатайгаар зохион байгуулдаг. Уг сургалтаар арьс судлалын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2,3–р шатлалд бие даан ажиллах чадвартай арьсны үндсэн нарийн мэргэжлийн эмч бэлтгэдэг.

       Мөн төгсөлтийн дараах сургалтаар арьсны эмч нарт мэргэшүүлэх ахисан түвшний сургалтыг зохион байгуулдаг. Тус сургалтанд: Арьс гоо заслын нарийн мэргэжил олгох сургалт болон 2 жилд нэг удаа мэргэжил дээшлүүлэх нарийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулдаг. 

 

В. Төгсөлтийн: Магистр, докторын сургалт

2015-2016 оны хичээлийн жилд: Магистрант – 5, Докторант – 2 суралцаж байна.

 

Г. Богино хугацааны сургалтууд:

       Ионсей Их Сургуулийн Арьс судлалын тэнхимтэй хамтран тус сургуулийн Эрүүл Мэндийн Цогцолбор, Анагаахын Мишн төвийн тусламжтайгаар жил бүр дараах олон улсын түвшний сургалтуудыг зохион байгуулж байна.

1.2012.08 сард  The 1st AICF Workshop on Dermatology  “Practical guidelines for Psoraisis буюу “хайрст үлд өвчний пракит зөвлөмж” сургалт

2.2013.05 сард The 2nd  AICF Workshop on Dermatology  “Атопийн дерматит өвчний эмгэг жам, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сургалт

3.2014.06 сард The 3rd  AICF Workshop on Dermatology “Лазерыг эмчилгээг арьс судлалын салбарт хэрэглэх нь” сургалт

4.2015.06 сард The 4th AICF Workshop on Dermatology “Арьсны мэс засал ба шарх арчилгаа” сэдэвт сургалт

5.2016.06 сарын 03-05 хооронд The 5th AICF Workshop on Dermatology “Үсний эмгэгүүдийн цогц шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Судалгаа

Судалгааны тэргүүлэх чиглэл: Арьсны зарим өвчний үед дархлаа зохицуулах тогтолцоог судлах, Гадуур эмчилгээний технологийг сайжруулах асуудлыг судалгааны тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.

 

Хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөлт ажлууд:

1. “Teledermatology solutions through  mobile phone”. “Арьсны өвчний зайн оношлогоо эмчилгээнд гэр утас хэрэглэх нь” төслийг Taipei их сургуулийн арьс судлалын тэнхимтэй хамтран хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжиж буй хугацаа: 2012-2015. Төсөл хэрэгжүүлэгч: Б.Хандсүрэн. Төслийн нийт өртөг 54 000USD

2. Smartphone Tele-Dermatology Service, “Ухаалаг утасны тусламжтайгаар арьс судлалын тусламжыг зайнаас үзүүлэх нь” төслийг Туул ротари клубийн дэмжлэгтэйгээр 2015-2016 онуудад хэрэгжүүлж байна. Төслийн нийт өртөг: 50000USD

3. Dermatopathology training 2014-2017, Sapporo dermatopathology school, Japan. Төсөл хэрэгжүүлэгч: Б.Хандсүрэн

4. “Хайрст үлд өвчний үед ажиглагддаг сэртэнт болон Т эсүүдийн хоорондын холбоо хамаарлыг судлах Монгол-Солонгосын хамтарсан төсөл. Төсөл хэрэгжүүлэгч: Б.Дашлхүмбэ. Хэрэгжүүлсэн хугацаа: 2012-2015 он, Төслийн өртөг: Moнгол талд 75 сая төг

5. “Арьсны атопийн үрэвслийн үеийн эмнэлзүй-дархлаа судлалын цэгнүүр үзүүлэлт. Хэрэгжүүлсэн хугацаа: 2012-2014 онд

6. “Recruitment of IL-23 producing precursor cells into psoriatic skin lesion may be a critical contributor of the IL-23/IL-17A axis in psoriasis”. Төсөл хэрэгжүүлэгч: Б.Дашлхүмбэ. Хэрэгжүүлсэн хугацаа: 2014-2015 он. Төслийн нийт өртөг: 3000USD

7. “Computer--supported teledermatology linking selected rural areas in Mongolia with specialized centers in Ulaanbaatar, Mongolia” Joint Austria-Mongolian project 2009-2013

8. “Detection of IL-6 cytokine in patients serum and lesions, with active psoriasis and correlation with Disease Severity the research project supported by YONSEI RESEARCH GRANT IN 2011.

Эрдэм шинжилгээний бүтээлүүд

1. Carlos A. Camargo, J, DrPH, FAAAAI, D. Ganmaa, Robert Sidbury, Erdenedelger, N. Radnaakhand, B. Khandsuren, Randomized trial of vitamin D supplementation for winter-related atopic dermatitis in children, J Allergy Clin Immunol 2014; vol 134, №4: 831-835, (IF-11.28)

2. K. Byamba.,S.Syed-Abdul, M.Garcia-Romero, C.W.Huang, S.Nergyi,W.S.Jian,Y.C.Li Mobile teledermatology for a prompter and more efficientdermatological care in ruralMongolia, British Journal of Dermatology

3. Dashlkhumbe Byamba., et al Therapeutic mode of action of methotrexate. CAJMS. 2016: acceptance

4. Dashlkhumbe Byamba et al Skin-penetrating methotrexate alleviates imiquimod-induced psoriasiform dermatitis via decreasing IL-17-producing gamma delta T cells. 2014: 134: 1462-5

 

Ном сурах бичиг нэг сэдэвт бүтээлүүд:

-“Арьсны өвчин” сурах бичиг Б.Хандсүрэн 2008, 2010 он

-“Хламидын халдвар” гарын авлага Б.Хандсүрэн 2004 он

-“Вудын лампыг арьс судлалын практикт хэрэглэх нь” гарын авлага Я.Энхтөр, Ц.Уранчимэг, Ш.Намжилмаа 2007 он

-“Арьсны демодекс хачиг” гарын авлага Ц.Сарангуа, А.Гүрбадам, Б.Хандармаа, Б.Хандсүрэн 2008 он

-“Демодекс хачгийг cyanoacrylate цавуугаар илрүүлэх арга” судалгааны бүтээл Ц.Сарангуа, А.Гүрбадам, Д.Тэмүүлэн, Я.Энхтөр 2012 он

-“Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд, эрүүл ахуй” сурах бичиг Ч.Цолмон, Б.Алтанзагас, О.Чимэдсүрэн, Б.Хандсүрэн 2013 он

-“Арьс цэврүүтэх аутоиммун өвчний дархлаа-эмгэг судлалын шинж, оношлогооны шалгуур үзүүлэлт ” Докторын нэг сэдэвт бүтээл, М.Ариунаа, удирдагч Б.Хандсүрэн 2012 он

-“Насанд хүрэгсдийн хайрст үлд өвчний эмнэлзүйг дархлааны зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан нь” Магистрын нэг сэдэвт бүтээл, Б.Нандинцэцэг, удирдагч Я.Энхтөр 2012 он

-“Демодекс хачгийн илрүүлэлт, оношлогоо ба монгол хүний нүүрний арьсны физиологийн зарим үзүүлэлт” Докторын нэг сэдэвт бүтээл, Ц.Сарангуа, удирдагч Я.Энхтөр 2013 он

 

Хамтын ажиллагаа

А. БНСУ-ын Ионсей Их Сургуулийн Анагаах Ухааны Коллежийн Арьс Судлалын тэнхимтэй  2012 онд хамтран ажиллах гэрээ байгуулснаар урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.

Б. Тайвань улсын Тайпей Анагаах Ухааны Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, Технологийн Коллежтэй хамтран ажиллах гэрээг 2011 онд байгуулан одоог хүртэл хамтран ажиллаж байна.

 

 Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж 11,

Утас: 11-350132

 


Багш нар
Б. Хандсүрэн
Б. Дашлхүмбэ
Б. Оюунцацрал