Сургалт > mergejildeesh > Төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалт

Төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалт

Төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалт

Төрөлжсөн мэргэшлийн сургалт | ЭЛСЭЛТ

 

     Мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт нь жил бүрий 10 дугаар сарын 1 болон 3 дугаар сарын 1-нд элсэлт авна. (Төгсөлтийн дараах сургалтын журмын 3.3)

 

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага: (Төгсөлтийн дараах сургалтын журмын 4.1)

Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд элсэгчид:

Дипломын, бакалаврын болон үндсэн мэргэшлийн дипломтой байна.

Мэргэшил дээшлүүлэх сургалтанд элсэгчид:

Тухайн чиглэлийн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байна.

Элсэгч нь элсэлтийн шалгалтанд 70 хувь түүнээс дээш босго оноог хангасан байна.

 

Бүртгүүлэх:

1-р алхам: Цахимаар бүртгүүлэх.

2-р алхам: http://postgraduate.mnums.edu.mn веб хуудсанд бүртгэлийн мэдээллийг үндэслэн шалгалтын хуваарь гарна.

Хуваарийн дагуу ирж шалгалтанд орно.

Шалгалтанд орохдоо Иргэний үнэмлэх болон бүртгэлийн хураамж төлсөн баримтаа авчирна.

Элсэлтийг уралдаант сонгон шалгаруулалтаар зохион байгуулна

Элсэлтийн шалгалтын босго оноогоор элсэгчдийг эрэмбэлэн, тогтоосон хяналтын тоог үндэслэн элсүүлнэ.

3-р алхам: Сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд (Төгсөлтийн дараах сургалтын журмын 4.2) биеэр ирж бүртгүүлнэ.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт: Сонгон шалгаруулалтанд тэнцсэн элсэгч доорх материалыг бүрдүүлнэ:

Суралцахыг хүссэн хувийн өргөдөл

Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татаж авна уу)

Иргэний үнэмлэхний хуулбар

Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн

хуулбар (нотариатаар баталгаажуулсан) 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь

Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн 10 хүртэл хувьтай тэнцүү байна)

/Материал тэнцсэн тохиолдолд төлнө/

Сургалтын төлбөр төлсөн баримт /материал тэнцсэн тохиолдолд төлнө/

Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.

Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг

Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ)

 

Бүртгүүлэгчийн анхааралд:

Элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн бол

шалгалтын материалыг хүчингүйд тооцно.

Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.

Элсэлтийн шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал

шаардлага хангаагүй,

хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэлийн

хураамжийг буцаан олгохгүй болно.

Тэнцсэн элсэгчийн нэр, суралцах мэргэжлийн чиглэл, сургалтын хугацааг АШУҮИС-ийн Захирлын

тушаалаар баталгаажуулна.

АШУҮИС-ийн Захирлын тушаал гарснаар элсэгчийг “суралцагч” хэмээн тооцно.

 

Төлбөрийн мэдээлэл

Төлбөр – сургалтын хугацаанаас хамаарч өөр өөр байна. ЭНД ДАРЖ тухайн сургалтын төлбөрийн

мэдээлэл авна уу.

Үйл ажиллагааны төлбөр – төлбөрийн 10% (1 удаа төлөх)

Бүртгэлийн хураамж – 15,000 төг