Сургалт > mergejildeesh > Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний сургалт

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний сургалт

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний сургалт

Сувилахуйн сургалтууд

 


Мэргэжил дээшлүүлэх сургалт

Сувилахуй, тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт нь мэргэшил эзэмшсэний дараа тухайн мэргэшлийн чиглэлээр мэдлэг ур чадвараа дээшлүүлэх сургалт юм.

 

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт

Сувилахуй, тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт нь /Sub-specialty training of nurse / Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөний дараа хийж гүйцэтгэх үйлдэл, ажил үүргийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт юм. Сувилахуйн тусламжийг ард иргэдэд нарийн мэргэшсэн чиглэлэр үзүүлэх мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Сувилахуйн багц цагийн сургалт

Сувилахуйн багц цагийн сургалт нь /course nurse credit/ Эмнэлгийн мэргэжилтэн богино хугацаагаар 3 хүртэлх багц цагийн агуулгатай тодорхой сэдвийн хүрээнд суралцах сургалтын хэлбэр юм.

 

Сувилахуйн сургалтын элсэлт


     АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Төгсөлтийн дараах сургалт нь журмын дагуу жил бүрийн 10-р, 3-р сард эхлэх ба сургалтын бүртгэл 9-р, 2-р сард цахим хэлбэрээр явагдана.

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтанд элсэгчид:

Мэргэжлийн дипломтой байх

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх

Мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчид:

Төрөлжсөн мэргэшлийн дипломтой байх

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх

Төрөлжсөн мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх

 

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

Өргөдөл /Суралцуулахыг хүссэн өргөдөл өөрийн гараар бичсэн байх/

Анкет / ЭНД ДАРЖ татаж авна уу/

Дипломын хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна/

Лицензийн хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна/

Иргэний үнэмлэхний хуулбар

Суралцуулахыг хүссэн албан газрын бичиг /Байгууллагын захиалгаар суралцах тохиолдолд/

Курсийн төлбөрийг /Хаан банкны АШУҮИС-ийн 5031813390 тоот дансанд тушаасан/ байна. Өөрийн овог нэр, регистрийн дугаар, сургалтын нэрийг бичсэн байна

Үйл ажиллагааны төлбөрийн 10%-ийг /Хаан банкны АШУҮИС-ийн 5031813390 тоот/ дансанд / тушаасан байна

Элсэлтийн хураамжийн 15000 төгрөг /Хаан банкны АШУҮИС-ийн 5031813390 тоот дансанд/ тушаасан байна.

3х4 хэмжээтэй зураг 3%

Нүхтэй нимгэн хавтсанд материалыг хийсэн байна

 

Төлбөрийн мэдээлэл:

Төлбөр – сургалтын хугацаанаас хамаарч өөр өөр байна.

Үйл ажиллагааны төлбөр – төлбөрийн 10% (1 удаа төлөх)

Бүртгэлийн хураамж – 15,000 төг

 

Сургалтын төлбөр төлөх заавар:

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагчид төлбөрийн баримт дээр дараах утгыг заавал бичсэн байна.

Сургалтын төлбөр /Курсийн/

Регистрийн дугаар,

Овог нэр

Гүйлгээний код 105,

Утасны дугаар

Бүртгэлийн хураамж

Регистрийн дугаар,

Овог нэр

Гүйлгээний код 107,

Утасны дугаар

Үйл ажиллагааны хураамж

Регистрийн дугаар,

Овог нэр

Гүйлгээний код 108,

Утасны дугаар /үнэмлэх, сурлагын дэвтэр, Logbook дахин олголт, тайлан хамгаалалт зэрэг бусад төлбөрийг хийнэ/