Сургалт > zainsurgalt > Цахим сургалт

Цахим сургалт

Цахим сургалт

 

ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

 

     Цахим сургалтын төв нь 2015 онд АШУҮИС-ийн СБЗГ-ын дэргэд байгуулагдсан. Тус төв нь ард иргэд, суралцагч болон багш нарт зориулсан цахим хэлбэрээр сургалт явуулах, компьютерт суурилсан сорилын шалгалт авах, суралцагч нарт зориулсан цахим шууданг нээх зэргээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зайн сургалт зохион байгуулах, ард иргэдэд цахим технологи ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийг хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна.

 

Мультимедиа студи

   Студи нь цахим хичээлийг дуу болон дүрс бичлэгийн өндөр чанартай бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Цахим хичээл бэлтгэхээс гадна их сургуулийг сурталчилах видео, аудио бичлэгүүд, реклам сурталчилгаа хийх, мөн захиалгаар бусад үйлчилгээг үзүүлэх боломжтой.

 

Цахим сургалтын систем

   Орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломж бүхий цахим сургалтын системтэй. Одоогоор тус систем нь 27000 гаруй хэрэглэгчтэй, 460 гаруй багц хичээлийн 2200 орчим модултай, 47000 сорилын сантайгаар ажиллаж байна.

http://elearning.mnums.edu.mn/ 

 

Цахим шуудан

   Оюутны цахим email хаяг. @gt.mnums.edu.mn, @pt.mnums.edu.mn, @st.mnums.edu.mn (19000 орчим)

 

Мобайл апп

   Цахим сургалтын системтэй холбогдож ажилладаг eMNUMS аппликэйшн нь суралцагчид өөрсдийн мобайл төхөөрөмжийг ашиглан онлайнаар суралцах боломжийг олгодог.

 

 

 

 

Цахим хурлын өрөө

   Гадаадын их сургууль болон байгууллага хоорондын харилцааг дэмжих, орон зайнаас үл хамааран цахим сургалт, уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад зориулагдсан орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон.

 

Холбоо барих:

Цахим сургалтын төвийн ахлах арга зүйч Б.Балжинням, магистр
baljinnyam@mnums.edu.mn

Цахим сургалтын төвийн арга зүйч С.Гал-Эрдэнэ, магистр
gal-erdene@mnums.edu.mn

Цахим сургалтын төвийн мультимедеа инженер Г.Нарансүх, магистр
naransukh@mnums.edu.mn

Цахим сургалтын төвийн мультимедеа инженер Б.Билгүүн, магистр
bilguun.b@mnums.edu.mn

 

        Цагийн хуваарь:

            Даваа – Баасан

Ажлын цаг:

            08:30 – 17:30

Цайны цаг:

            12:30 – 13:30

 

 

Хаяг: С.Зоригийн гудамж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,

 Эрдмийн сургуулийн 2 тоот цахим сургалтын төв,

төв байрны 253 тоот мультимедиа студи.