Сургалт > zainsurgalt > Цахим магистрын сургалт

Цахим магистрын сургалт

Цахим магистрын сургалт

 

   Эрдмийн сургуулийн ОУССТ нь 2015 оноос эхлэн АШУҮИС–ийн захирлын 2015 оны Б/35 тоот тушаалаар анх удаа Монгол улсын дээд боловсролын төгсөлтийн сургалтад бүрэн цахим хэлбэрээр магистрын сургалт явуулах зорилгоор Олон Улсын Сайбер Их Сургууль нэртэй байгуулагдсан. Тухайн үед Цахим эмнэлэг, Орчин ба Хөдөлмөрийн эрүүл мэнд гэсэн 2 мэргэжлээр магистрын сургалтын эхлүүлсэн. ОУСИС–ийг санаачлан байгуулсан Профессор Чэй Мүүн нь Азийн орнуудад цахим засаглал, цахим эрүүл мэндийн тогтолцоог бий болгон ажилласан туршлагатай эрдэмтэн юм. ОУСИС нь 2 тэнхимтэйгээр байгуулагдан цахим эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгчээр, Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгчээр Мередит Празма нар ажиллаж байсан.

   2018 оноос Эрдмийн сургуулийн бүтцэд Олон улсын сайбер сургалтын тэнхим болон өөрчлөгдөж одоогоор магистрын цахим сургалтыг 8 үндсэн чиглэлээр явуулж байна.

Магистрын цахим сургалтын чиглэл:

Эмнэлзүйн анагаах ухаан

Био-Анагаах ухаан,

Уламжлалт анагаах ухаан

Нүүр ам судлал,

Сувилахуй,

Эм-зүй,

ЭМБУ

ОХЭМ 

Сургалтын орчин ба хэлбэр:

Бүрэн цахим хэлбэр

Хосолмол хэлбэр

Мүүдле сургалтын систем

Цахим хичээл

Вебинар болон live сургалт

Цахим магистрын элсэлт:

      Хавар 2 сарын 01 -3 сарын 01

      Намар 9 сарын 01 10 сарын 01

      Хүртэл онлайн бүртгэл:  icums.mnums.edu.mn

 

Дэлгэрэнгүй мэдээллийг icums.mnums.edu.mn  веб сайтаас авна уу.

Холбоо барих:

Сургалтын вэб хуудас: icums.mnums.edu.mn

Сургатын үндсэн мэйл хаяг: icums@mnums.edu.mn

Утас: 11-320579

Хаяг: Төв АШУҮИС-ийн Эрдмийн сургууль 5, 6 тоот өрөө