Эмнэл зүйн молекул оношилгооны төв

 

Танилцуулга 

     

АШУҮИС-ийн харъяа Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв (ЭМОТ) нь 2021 оны 04-р сарын 01-нд байгуулагдсан ба шүлсний болон хамар залгиурын арчдаснаас SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээг 60 гаруй мянган хүнд хямд өртгөөр, чанартай хийж гүйцэтгэлээ.

 

Манай төв нь био-аюулгүйн 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах шаардлагыг бүрэн хангасан бүтэц зохион байгуулалттай бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын шаардлага хангасан сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан, эмнэл зүйн молекул оношилгооны шинжилгээг мэргэшсэн баг хамт олон чанарын өндөр түвшинд хийж, гүйцэтгэж байна.

 

ЭМОТ нь орчин үеийн оношилгооны дэвшилтэт технологи болох молекул биологийн шинжилгээний аргуудыг эмнэлзүйн оношилгоонд ашиглаж, үйл ажиллагаагаа өргөтгөн эмгэгтөрөгч, нөхцөлт эмгэгтөрөгч, хэвийн бичил биетнийг тоон болон чанарын аргаар 43 хүртэлх үзүүлэлтээр илрүүлэх multiplex PCR шинжилгээг практикт нэвтрүүлэн ажиллаж байна.

 

Молекул биологийн шинжилгээ нь эрхтэн шилжүүлэн суулгах, хавдар болон халдварт өвчний оношилгооны хамгийн мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй шинжилгээний аргад тооцогдоно. Бусад шинжилгээгээр илрүүлэх боломжгүй үе шатанд өвчнийг эрт илрүүлэх, богино хугацаанд (<24 цаг) хариу гаргаж байгаа нь эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжийг олгодог. Мөн лабораторийн нөхцөлд өсгөвөрлөх боломжгүй эсвэл өсгөвөрлөхөд төвөгтэй эмгэгтөрөгчийн халдварыг илрүүлэх боломжтой нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой юм.

 

Бид ДЭМБ, Канадын “Oneworld accuracy”, ХӨСҮТ-өөс зохион байгуулдаг үндэсний болон олон улсын чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрүүдэд 2021, 2022, 2023 онд тогтмол, амжилттай оролцоод байна.

 

Эрхэм зорилго:

 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон салбарын хүний нөөцийн хөгжлийн тогтолцоонд олон улсын стандарт, оношилгооны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн төрийн бодлого, чиглэлийг дэмжин хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэвшилтэт шинэ түвшинд гаргах, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй лавлагаа түвшний тусламж үйлчилгээг үзүүлэх, судалгаа шинжилгээ, оношилгооны цогц төвийг байгуулахад оршино.

 

Үйл ажиллагааны чиглэл:

 

КОВИД-19 халдварын ПГУ шинжилгээ (шүлсэнд, хамар залгиурын арчдасанд SARS-CoV-2 илрүүлэх PCR шинжилгээ, мутаци илрүүлэх шинжилгээ, яаралтай журмаар хийгдэх болон явуулын шинжилгээ, хурдавчилсан оношлуураар хийх шинжилгээ),

Бусад халдварт өвчин (БЗДХ, амьсгалын зам, хоол боловсруулах замын төрөл бүрийн халдвар, менингит, үжил халдварын зэрэг нян судлалын микроскоп шинжилгээ, өсгөврийн шинжилгээгээр илрүүлэх боломжгүй халдварыг илрүүлэх PCR шинжилгээг хийнэ).

Халдварт бус эмгэгийн молекул оношилгооны шинжилгээ (Хавдрын молекул маркер, генийн мутаци  илрүүлэх, цочмог болон архаг өвчний ялган оношлогоо, бусад шинжилгээнүүд гэх мэт).

Манай давуу тал:

 

  • Эрт илрүүлэлт, нарийвчилсан үзүүлэлт – Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул оношилгооны технологийг суурьлуулж, эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр халдварт болон халдварт бус эмгэгийн эрт илрүүлэлт, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянахад ахиц гаргах бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг тогтмолжуулж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах боломжтой болж байна.
  • Цогц үйлчилгээ – Лаборатори нь жилд дунджаар 3600-5000 орчим хүнд хийх хүчин чадалтай бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй, орчин үеийн өртөг өртөгтэй технологид суурилсан лавлагаа түвшний молекул оношилгооны шинжилгээг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээний чанарын баталгаатай хийж гүйцэтгэж байна. Одоогоор КОВИД-19 халдварыг илрүүлэх шүлсний ПГУ шинжилгээг төрийн болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хийж гүйцэтгэж байна.
  • Молекул оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлнэ – Иргэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх боломжгүй, орчин үеийн өртөг өртөгтэй технолгид суурилсан болон лавлагаа түвшний молекул оношилгооны шинжилгээг гадаад орон руу явж хийлгэх шаардлагагүй болж, цаг хугацаа, зардал хэмнэнэ. Одоогоор КОВИД-19 халдварыг илрүүлэх шүлсний ПГУ шинжилгээг 40 орчим мянган хүнд хамгийн хямд өртгөөр, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна
  • Чанарын баталгаатай үр дүн – итгэлцэл Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийн өндөр ур чадвартай мэргэшсэн туршлагатай боловсон хүчин, шинжилгээний чанарын баталгааг  хангах системтэй үйл ажиллагаа, үндэсний болон олон улсын чанарын гадаад үнэлгээнд тогтмол хянагдаж шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг баталгаажуулснаар иргэдийн эрүүл мэндийн салбарт итгэх итгэл нэмэгдэнэ.
  • Аюулгүй, тав тухтай орчин – лабораторийн дотоод орчны эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцүүлэн зориулалтын агааржуулалтын системээр тоноглож Био-аюулгүйн 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах үндэсний болон олон улсын стандартын шаардлагыг хангасан нь ажилтан, үйлчлүүлэгчдэд ажиллах, үйлчлүүлэх аюулгүй, таатай орчин бүрдүүлж байна.
  • Салбарын үлгэр дуурайл – Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв нь салбартаа хүлээн зөвшөөрөгдөхүйц орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн лаборатори төдийгүй өөрийн туршлагаа бусадтай хуваалцан хамтран ажиллаж, салбартаа түүчээлэгч нь байж эерэгээр нөлөөлнө. ЭМОТ нь АШУҮИС-ийн бренд болж буй Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуурыг эмнэлзүйн оношилгоонд хамгийн түрүүнд нэвтрүүлсэн билээ. Энэ оношлуур нь хүүхэд, хөгшид өгөх боломжтой инвазив бус (зовиургүй) арга болох шүлснээс SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлдэг давуу талтай төдийгүй уг халдварыг эрт үед оношлох боломжийг бүрдүүлж байна.
  • Мэргэжлээрээ өсөж, хөгжих боломж – ЭМОТ-ийн судалгаа шинжилгээ, оношилгооны төвд эмч, ажиллагсдыг мэргэжил дээшлүүлэх, анагаах ухааны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах, өөрийгөө сорих, сурч мэдэх, судалгаа шинжилгээ явуулах орчин бүрдэж, мэргэжилдээ илүү үнэ цэнэтэй хандах, мэргэжлээрээ өсөж, хөгжих, олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадавхитай болох боломжийг олгоно.

Шинжилгээний нэр төрөл:

 1. ОЭТББ*-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ 

Зонхилон тохиолдох бактерийн халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ
Зонхилон тохиолдох антибиотикийн тэсвэржилтийн генийг илрүүлэх ПГУ шинжилгээ

 2. Мөөгөнцөрт халдварыг илрүүлэх шинжилгээ

Candida spp, Malassezia spp, S.cereviciae
Candida spp

 3. H.pylori,кларитромицины тэсвэржилтийг илрүүлэх ПГУ шинжилгээ

H.pylori,кларитромицины тэсвэржилтийг илрүүлэх ПГУ шинжилгээ

4. Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ

Бэлгийн замаар дамжих үндсэн 7 үүсгэгч
Бэлгийн замаар дамжих халдварын илрүүлэг (T.vaginalis, N.gonorrhoeae, C.trachomatis)

5. Хэвийн бичил биетэн, микробиотийг тодорхойлох ПГУ шинжилгээ

Үтрээний бичил биетний дэлгэрэнгүй шинжилгээ
БЗДХ болон үтрээний бичил биетний илрүүлэг шинжилгээ
Эрэгтэйчүүдийн ШБЗ-ын бичил биетний дэлгэрэнгүй шинжилгээ
Эрэгтэйчүүдийн ШБЗ-ын бичил биетний илрүүлэг шинжилгээ
Гэдэсний бичил биетний дэлгэрэнгүй шинжилгээ (43 үзүүлэлтээр)

6. Вирусын халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ

SARS-CoV-2, FluА, FIuB, RSV илрүүлэх ПГУ шинжилгээ
Томуугийн В хэв шинж PHX илрүүлэх
Хүний херпес вирус (HSV1/2) илрүүлэх ПГУ шинжилгээ
Цитомегало вирус (CMV) илрүүлэх ПГУ шинжилгээ
Варицелла зостер вирус (VZV) илрүүлэх ПГУ шинжилгээ
  Эпштэйн барр вирус (EBV) илрүүлэх ПГУ шинжилгээ
Хүний хөхөнцөр вирус (HPV) илрүүлэх ПГУ шинжилгээ
Элэгний В вирусын ДНХ тоолох (HBV-DNA VL)
Элэгний С вирусын РНХ тоолох (HCV-RNA VL)
Элэгний Д вирусын РНХ тоолох (HDV-RNA VL)

7. Бусад ПГУ шинжилгээ

Streptococcus рyogenes (GAS) -ийг илрүүлэх ПГУ шинжилгээ
Streptococcus agalactiae (GBS)-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ
C.pneumoniae, M.pneumoniae-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ

8.  Халдвар бус өвчний ПГУ шинжилгээ

· HLA-b27 генийн мутаци илрүүлэх ПГУ шинжилгээ

Цагийн хуваарь
Холбоо барих
Байршил