Шинжлэх ухаан, технологийн сангаас санаачлан шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг мэргэшүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын ахисан түвшинд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой “CONSERVATION GENETICS COURSE 2023 SUMMER” сургалт 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулагдаж уг сургалтыг амжилттай төгссөн Анагаах Ухааны Хүрээлэн, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төвийн судлаач нар батламжаа гардан авлаа. 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагууд “Олон улсын Ахмадын баяр”-ын өдрийг угтан 335  ахмад багш, эрдэмтэн, эмч, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар шинээр ажилд орсон багш нарыг хүлээн авч уулзан их сургуулийнхаа алсын хараа, хөгжлийн бодлого, багшийн үнэ цэнэ, сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, эмнэл зүйн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаарх томоохон ололт амжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, мөн эв эеийг эрхэмлэн, эрдэм мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж, идэвх санаачилга, эрч хүчтэй үр дүн гаргаж ажиллахыг хүслээ. 

АШУҮИС-ийн "Оюутны хөгжил, удирдлагын газар", "Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар"-тай хамтран тус аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сурталчлах, зөвлөгөө өгөх зорилгоор АШУҮИС-ийн бүтэц үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцах аялалыг зохион байгууллаа.