Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох журам
Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг
Мицубиши Корпорацийн тэтгэлэг
БНСУ-ын Сөүл Хажон Судасны Мэс Заслын Эмнэлгийн захирал Чан Хён На-гийн нэрэмжит тэтгэлэг
Бусад тэтгэлэг
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох журам
Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

АШУҮИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Та бүхэн Сурлагын амжилт, Нийгмийн идэвхи, урлаг спортын амжилт, эрдэм шинжилгээ, судалгаа болон Нийгмийн халамж гэсэн чиглэлээр тэтгэлэг авах боломжтой

1. Сурлагын амжилтаараа тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.5 болон түүнээс дээш байх шаардлагатай.

2. Нийгмийн идэвх, урлаг, спорт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.0 болон түүнээс дээш байх ба нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хийсэн ажил, судалгааны бүтээлээ эсвэл урлаг спортод гаргасан амжилтынхаа талаар цахим бүртгэлд бичнэ.

3. Нийгмийн халамж чиглэлээр бол голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай, мөн 500 үгэнд багтаан тэтгэлэг авснаар гарах үр өгөөж болон цаашид АШУҮИС-ийн хөгжилд оюутан таны оролцоо, оруулах хувь нэмрийн талаар эсээ бичих хэрэгтэй. (зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр бол эсээ бичнэ!!!)

 

АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтанд нэр дэвших суралцагчид дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

 

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн байх
  • Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
  • АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх
  • АШУҮИС-ийн дүрэм, журам, ёс зүйн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл, сануулга аваагүй байх
  • Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх

 

Хугацаа:

 

  • Хүсэлтийг 2023 оны 11 сарын 07-ны 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

  • Шалгаруулалтын дүнг оюутны мэйл хаягаар мэдээллэнэ.

 

ХҮСЭЛТИЙГ ДООРХ ХОЛБООСООР НЭВТЭРЧ БӨГЛӨНӨ ҮҮ.

 

 

Хүсэлт сургуулиас нээж өгсөн оюутан таны албан ёсны мэйл хаяг хэрэгтэй. Мэйл хаяг руугаа нэвтрэхдээ gmail.com хаягаар орж, Email хэсэгт [оюутны код]@st.mnums.edu.mn, Password хэсэгт регистрийн дугаарын 8 тоо/үсэггүй/-г бичнэ.

 

Мэйл хаяг руу нэвтрэх зааварчилгаа:

 

 

Хүсэлт илгээхэд асуудал гарвал мөн асуух зүйл байвал Оюутны хөгжил, удирдлагын газар №236, student@mnums.edu.mn хаягаар холбогдоно уу.

 

Мицубиши Корпорацийн тэтгэлэг
БНСУ-ын Сөүл Хажон Судасны Мэс Заслын Эмнэлгийн захирал Чан Хён На-гийн нэрэмжит тэтгэлэг
Бусад тэтгэлэг