Нүүр ам судлалын сургууль

 

 

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль нь 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн СНЗ-ийн 461-р тогтоол, ЭХЯамны сайдын 253-р тушаалаар МУИС-ийн “Хүн эмнэлгийн факультет”-д Шүдний эмчийн гурван жилийн сургалттайгаар эрдмийн үүдээ нээснээс хойш 60 жилийг ардаа үдсэн баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм.
Өдгөө Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр ам судлалын сургууль нь өргөжин тэлж 2011 онд өөрийн байртай болж сургалт эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв болсон. Сүүлийн жилүүдэд манай хамт олон эдийн засаг, нийгмий эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа алсын хараа эрхэм зорилгыг тодорхойлж, багш, сургалт эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааны хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар багагүй зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Үүнд сургалт, судалгааны материаллаг орчин, хүн хүчний нөөц, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй, хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.

 

Бүтэц зохион байгуулалт

 

Нүүр ам судлалын сургууль нь мэргэжлийн 7 тэнхим , үндсэн багш 35, гэрээт багш 16, хичээлийн туслах ажилтан 2, эмч 8, ариутгагч 2, сувилагч 6, шүдний техникч 3, арга зүйч 1, нүүр амны дүрс оношилгооны эмч 1, дүрс оношилгооны техникч 2, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер 1, нягтлан бодогч 1, дүн бүртгэгч 1, нярав 1, захиргаа аж ахуйн хэлтсийн (үйлчлэгч 7, слесарь 3, цахилгаанчин 1) ажилчид гэсэн багш, эмч, ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Үйл ажиллагааны гол чиглэл


Нүүр Ам Судлалын Сургууль нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болонтөгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба Шүдний их эмч (2+4 жил,
бакалавр), Нүүр амны техникч  (3 жил, диплом), Нүүр амны эрүүл ахуйч (3 жил, диплом), Шүдний эмчийн туслах  (мэргэжлийн сургалт) зэрэг мэргэжилээр
суралцаж буй 1200 гаруй оюутантай, 60 гаруй багштайгаар, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Куба зэрэг дэлхийн шилдэг сургуулиудтай хамтын ажиллагаа бүхий
(Япон-9, БНСУ-6, АНУ-1, Тайвань-1, БНХАУ-1, ОХУ-1, Куба-1 Нүүр ам судлалын сургууль) дэлхийн 20-иод орны нэр хүнд бүхий 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна.

 

Тэнхим, дэд нэгж бүтцийн мэдээлэл

 

Нүүр ам судлалын сургууль нь Нүүр амны эмчилгээ, Нүүр амны согог засал,
Нүүр амны мэс засал, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим,
Нүүр амны гажиг заслын тэнхим, Шүдний тулгуур эд сувгийн эмчилгээний тэнхим,
Нүүр амны технологи эрүүл ахуйн тэнхим гэсэн нийт 7 тэнхим , 1 сургалтын арга зүйч, 36 үндсэн багш, 16 гэрээт багш, 2 хичээлийн туслах ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.