Технологи дамжуулалт

АШУҮИС-ийн Технологи дамжуулалт- Технологи бизнесийн инкубаторын хөтөлбөр

АШУҮИС-ийн АУС-ийн Арьс судлалын тэнхимийн профессор,Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Б.Хандсүрэн багштай “Ухаалаг гар утсаар дамжуулан арьсны өвчний нарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээг хийх “Derma аппликейшин” Монгол-Тайваны хамтарсан олон улсын технологийн судалгаа, боловсруулалт төслийн үр дүн болон 2019 оны 7 сарын 1-нд Франц улсын Лаваур хотод зохион байгуулагдсан цахим эрүүл мэндийг дэмжих, чадавхжуулах, туршлага солилцох, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хуралд уригдаж, Pierre Fabre сангийн анхны Монгол шагналтан болсонд баяр хүргэв. Мөн дээрх байгууллага болон ОУ-ын Ротари сангийн төслийн хөрөнгө оруулалтаар цахим эрүүл мэндийг дэмжих төслийнхөө 2 дах технологийн хөгжүүлэлтийг Монгол улсын 21 аймаг 360 сумыг хамарч, 6000 орчим арьсны өвчтэй хүмүүст мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн төслийн багийнханд талархал илэрхийллээ. Цаашид 2019 оны инновацын хуулийн шинэчлэлт, 2020 оны Оюуны өмчийн тухай хууль, АШУҮИС-ийн шинээр гарсан журмууд, бусад эрх зүйн актын хүрээнд технологи дамжуулалт болон технологи-бизнесийн инкубаторын хөтөлбөрөөр дамжуулан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ярилцаж төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар тогтов.