Нийгэм, Зан Үйл, Эрүүл Мэндийн Төв (НЗҮЭМТ) нь 2012 онд “Нийгмийн ажлын зөвлөгөө мэдээллийн төв” нэртэйгээр Глобаль сангийн дэмжлэгээр НЭМС-ийн дэргэд байгуулагдсан. НЭМХ байгуулагдснаар 2021 оноос тус хүрээлэнгийн нэгж болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. 

Тус төв нь эрүүл мэндийн зан үйл, нийгэм, сэтгэл зүйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, олон нийтэд зориулсан нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.  Ёс зүй, ажлын байрны стресс, зан үйлийн чиглэлээр дунд ба богино хугацааны сургалт зохион байгуулхаас гадна зан үйлийг өөрчлөх интервенц, төслийг хэрэгжүүлж байна. 

Үйл ажиллагаа 

  • Ажлын байрны стресс, ажлаас халшрах хам шинж, байгууллагын менежмент, хорт дадал зуршил, олон нийттэй ажиллах, дэмжих бүлэг, өөртөө туслах бүлэг зохион байгуулах, хувь хүний сэтгэл зүй, стресс менежмент, хүн хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх аргууд захиалгат сургалт
  • Ажлын байрны стресс, эрүүл дадал зуршил бүтээх, байгууллагын хүүхэд хамгаалал, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ахмадад ээлтэй орчин бүрдүүлэх зөвлөх үйлчилгээ
  • Өсвөр үе, залуусын эрүүл мэнд, сэтгэл зүй, хооллолт, хорт зуршил, залуучуудын дундах хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд хоол боловсруулах замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих нөлөөллийн ажил
  • Эрүүл мэндийн сэтгэл зүй, зан үйл, дадал зуршил, нийгмийн хамгаалал, халамжийн бодлогын үнэлгээ судалгаа, төсөл

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 6 тоот