MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Оюутны хөгжлийн төв

Оюутны амьдрал

Оюутны хөгжлийн төв · 57 оюутны клуб

Оюутны хөгжлийн төв

Оюутны чөлөөт цаг, нэг цэгийн үйлчилгээний төв

онд байгуулагдсан
2016
талбай
420 м²

Үйлчилгээ

  • «Оюутан хөгжил хөтөлбөр»-ийн зөвлөгөө, чиглүүлэх үйлчилгээ
  • Ном, бичиг хэргийн үйлчилгээ
  • Оюутны холбоо
  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө
  • Шүд угаах өрөө
  • Нэг цэгийн үйлчилгээ

Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар

Атриум, усан оргилуур
Атриум, усан оргилуур
Оюутны арга хэмжээ
Оюутны арга хэмжээ

Оюутны амьдрал зургаар

Наадам, тэмцээн, ёслол, сайн дурын аян, оюутан солилцоо — news.mnums.edu.mn сайтын мэдээнээс.

Бүх мэдээ

Оюутны байр

АШУҮИС нийт 3 дотуур байртай, 1,256 оюутны багтаамжтай.

БайрБагтаамжӨрөөЭмэгтэй / эрэгтэй өрөөБайршил
1-р байр360 оюутан9077 / 13Баянзүрх дүүрэг, 6-р хороо
2-р байр360 оюутан9077 / 13Баянзүрх дүүрэг, 6-р хороо
3-р байр536 оюутан134105 / 29Баянзүрх дүүрэг, 12-р хороо
1-р байрны орц
Угтах хэсэг
Уншлагын танхим
Оюутны өрөө

1-р байр

Баянзүрх дүүрэг, 6-р хороо · 1977 оноос

  • Давхар бүрд 30 хүний суудалтай уншлагын 3 танхим
  • Давхар бүрд ариун цэврийн 4 өрөө, 8 угаалтуур, 2 шүршүүр (халуун ус)
  • Оюутны зөвлөл: «Танилцах» үдэшлэг, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннисний тэмцээн, жил бүрийн «Шилдэг тасаг» шалгаруулалт
  • Баянзүрх дүүргийн 6-р хорооны «Оцело» өрхийн эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Оюутан хөгжлийн төв, 6-р хорооны цагдаагийн хэсэгтэй хамтран ажилладаг
2-р байрны орц
Угтах хэсэг
Номын булан
Оюутны өрөө

2-р байр

Баянзүрх дүүрэг, 6-р хороо · 1977 оноос

  • Давхар бүрд 30 хүний суудалтай уншлагын 3 танхим
  • Давхар бүрд ариун цэврийн 4 өрөө, 8 угаалтуур, 2 шүршүүр (халуун ус)
  • Оюутны зөвлөл: «Танилцах» үдэшлэг, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннисний тэмцээн, жил бүрийн «Шилдэг тасаг» шалгаруулалт
  • Баянзүрх дүүргийн 6-р хорооны «Оцело» өрхийн эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Оюутан хөгжлийн төв, 6-р хорооны цагдаагийн хэсэгтэй хамтран ажилладаг
3-р байр
Угтах хэсэг
Уншлагын танхим
Хонгил

3-р байр

Баянзүрх дүүрэг, 12-р хороо · 2019 оноос

  • 16 давхар барилга
  • Давхар бүрд уншлагын танхим
  • Монгол болон гадаад оюутны өрөө; Солонгос, Америк, Лаос, Өвөр Монголын оюутнууд амьдардаг
  • 1-р давхарт оюутны сэтгэл зүйн зөвлөгөөний төв
  • Эрэгтэй, эмэгтэй халуун усны өрөө; М1 давхарт угаалгын газар
  • 16-р давхарт зочин, төлөөлөгчийн өрөө
  • 2-р давхарт багш, ажилтны хүүхдэд зориулсан «Мэргэд 2» цэцэрлэг

Байранд орох дараалал

  1. student.mnums.edu.mn системээр нэвтэрч дотуур байранд бүртгүүлнэ.
  2. Эрүүл мэндийн шинжилгээний хариу, оюутны вэбээс байрны гэрээ, байрны үнэмлэхээ хэвлэж, бичиг баримт бүрэн болмогц байрандаа орно.
student.mnums.edu.mn ↗

Эрүүл мэндийн шинжилгээ

  • Эрүүл мэндийн шинжилгээнд Монгол-Японы эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэгт хамрагдаж, хариугаа хэвлэж өгнө.

Салбар сургуулийн дотуур байр

Орон нутгийн 4 салбар сургууль тус бүр оюутны дотуур байртай — нийт 878 ор. Бүх байранд интернэт, төвлөрсөн халаалттай.

Оюутны өрөө
Гар угаах өрөө

Дархан-Уул салбар

71 өрөө · 288 ор · тэргэнцэрийн налуу замтай

Байрны гадна тал
Оюутны өрөө

Говь-Алтай салбар

100 өрөө · 300 ор · тэргэнцэрийн налуу замтай

Байрны гадна тал
Орц

Дорноговь салбар

66 өрөө · 230 ор

Оюутны өрөө
Коридор

Архангай салбар

18 өрөө · 60 ор

Бүртгэлийн хуваарь, 2026–2027 хичээлийн жил

Бүртгэл курс тус бүрээр, тогтсон цагт student.mnums.edu.mn системээр явагдана. Байр нь курсээс хамаарна.

КурсБүртгэл эхлэхБүртгэл дуусахБайранд орох өдөрБайр
1-р курс2026.09.02 10:002026.09.03 16:002026.09.091-р байр, 2-р байр
2-р курс2026.09.03 10:002026.09.03 16:002026.09.091-р байр, 2-р байр
3–6-р курс2026.09.09 10:002026.09.10 16:002026.09.113-р байр

Эх сурвалж: Оюутны мэдээллийн систем. Дараагийн хичээлийн жилийн хуваарь 8-р сарын сүүлээр системд орж, энд шинэчлэгдэнэ.

Цайны газар

АШУҮИС-ийн 3 байранд оюутан, багш, ажилтанд үйлчилдэг цайны газар ажилладаг; нийт 260 суудалтай.

Заал
Түгээх хэсэг
Гал тогоо

Төв байрны цайны газар

С.Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр

85 суудал

Заал
Түгээх хэсэг
Гал тогоо

Анагаах ухааны сургуулийн цайны газар

Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжины гудамж

100 суудал

Заал
Түгээх хэсэг
Заал

Сувилахуйн сургуулийн цайны газар

Баянгол дүүрэг, 30-р хороо, Ард Аюушийн гудамж

75 суудал

Өглөөний цай 7:20–10:00

«Оюутны хөгжил хөтөлбөр»-ийн «Эрүүл авьяаслаг оюутан» дэд хөтөлбөрийн «Эрүүл оюутан – өглөөний цай» санаачилгаар багш, ажилтан, оюутнууд өглөө бүр 7:20–10:00 цагт цайны газарт өглөөний цайгаа ууж болно.

Төв байр, Анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль, Лицей сургуулийн цайны газар

Мэдээ, 2024.10.24 ↗

Хоолны чанар, эрүүл ахуйн хяналт

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар цайны газруудын эрүүл ахуй, хоолны төрөл, найрлага, шимт бодисыг үнэлж зөвлөмж өгдөг бөгөөд тогооч нарыг онол, практикийн сургалтад хамруулсан.

Мэдээ, 2025.01.13 ↗

Зээл, тэтгэлэг

Оюутны хөгжлийн зээл, төрийн мэргэжлийн тэтгэлэг, буцалтгүй тусламж, Захирлын нэрэмжит болон бусад тэтгэлэг

Оюутны хөгжлийн зээл

Оюутан, залуусын сурах боломжийг нэмэгдүүлэх, дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой зээл. Хүсэлтийг улирал бүр хүлээн авч, тухайн улиралд судлах хичээлийн кредитээр тооцож олгодог; улирал бүр дунджаар 250 оюутан хамрагддаг.

Хүүгүй, барьцаагүй, диплом барьцаалдаггүй. Төгссөний дараа 1–6 жилийн хугацаанд эргэн төлөлтийн графикийн дагуу сар бүр хуваан төлнө.

Засгийн газрын 2023 оны 115-р тогтоолоор батлагдсан хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн хөтөлбөрт суралцагчид — АШУҮИС-ийн 10 хөтөлбөр. Өөрийн хөтөлбөр хамрагдах эсэхийг Суралцагчийн бүртгэл, мэдээллийн албанаас лавлана уу.

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

Тавигдах шаардлага

  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 ба түүнээс дээш
  • Өдрийн ангийн бакалаврын оюутны голч дүн 2.8 ба түүнээс дээш
  • Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй
  • Тухайн улиралд 15-аас доошгүй кредит судлах
  • Хоёр дахь мэргэжил эзэмшиж буй болон Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах эрх авсан иргэнд олгохгүй

Бүрдүүлэх материал (шинээр хамрагдах)

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдлийн маягт
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ

Засгийн газрын 2022 оны 346-р тогтоол «Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай»

Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг

Засгийн газрын 2022 оны 346-р тогтоолын 3-р хавсралт «Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам»-ын дагуу:

  • СувилагчӨмнөх улирлын голч дүн 2.8–2.99 бол сургалтын төлбөрийн 70%, 3.0 ба түүнээс дээш бол 100%.
  • Хөдөлгөөн засалчӨмнөх улирлын голч дүн 2.8–2.99 бол сургалтын төлбөрийн 70%, 3.0 ба түүнээс дээш бол 100%.
  • Хөдөлмөр засалчӨмнөх улирлын голч дүн 2.8–2.99 бол сургалтын төлбөрийн 70%, 3.0 ба түүнээс дээш бол 100%.
  • Хэл засалчӨмнөх улирлын голч дүн 2.8–2.99 бол сургалтын төлбөрийн 70%, 3.0 ба түүнээс дээш бол 100%.
  • Хөдөлгөөн засалч, Хөдөлмөр засалч, Хэл засалчийн тэтгэлэг (ЗГ-ын 215-р тогтоол): төгсөөд орон нутагт 3, эсвэл нийслэлд 5 жил ажиллах гэрээ байгуулна; шинэ элсэгч ЭЕШ-ын 501-ээс дээш оноотой байна. Материалыг улирал бүрийн эхэнд Номын сангийн 101 тоотод хүлээн авна (2026–2027 оны 1-р улиралд 10-р сарын 27–30, 14:00–17:30).
  • 1-р дамжааны оюутан ЭЕШ-ын 501-ээс дээш оноотой байна; хоёр дахь бакалаврт хамаарахгүй.
  • Бүрдүүлэх: Суралцагчийн бүртгэл, мэдээллийн албанд өргөдөл; E-Mongolia-аас иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа, ЭЕШ-ын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ.
  • Урьдчилан төлсөн сургалтын төлбөрийг дараа жилд шилжүүлэх эсвэл буцаан авах хүсэлтийг төлбөр хариуцсан нягтланд (227 тоот) гаргана. Авсан дэмжлэгээ grant.elf.gov.mn-ээс шалгана.

Буцалтгүй тусламж

Аттестатчилагдсан их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид улиралд 12-оос доошгүй кредит судалж буй дараах суралцагчдад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

Бүтэн өнчин суралцагч

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia-аас)
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа (E-Mongolia-аас)
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч)
  5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  6. Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг (шинээр элсэгч)
  8. Баг, сум (хороо, дүүрэг)-ын Засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  9. Эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  10. Сургуулийн тодорхойлолт
  11. Өмнөх улирлын дүнгийн хуудас (1-р дамжааны оюутанд хамаарахгүй)
Эцэг, эх хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол бакалаврын нэг суралцагч

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia-аас)
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа (E-Mongolia-аас)
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч)
  5. Сургуулийн тодорхойлолт
  6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  7. Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа
  8. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг (шинээр элсэгч)
  9. Баг, сум (хороо, дүүрэг)-ын Засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  10. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (E-Mongolia лавлагааны хамт)
  11. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (E-Mongolia-аас)
  12. Тэтгэмж авдаг дансны сүүлийн 3 сарын, зөвхөн тэтгэмж орсон өдрийн хуулга
  13. Өмнөх улирлын дүнгийн хуудас (1-р дамжааны оюутанд хамаарахгүй)
Хөдөлмөрийн чадвараа бүрэн (70-аас дээш хувь) алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын нэг суралцагч

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia-аас)
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа (E-Mongolia-аас)
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч)
  5. Сургуулийн тодорхойлолт
  6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  7. Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа
  8. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг (шинээр элсэгч)
  9. Баг, сум (хороо, дүүрэг)-ын Засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  10. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (E-Mongolia лавлагааны хамт)
  11. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (E-Mongolia-аас)
  12. Тэтгэмж авдаг дансны сүүлийн 3 сарын, зөвхөн тэтгэмж орсон өдрийн хуулга
  13. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүн эцэг, эх нь биш бол тэр хүний иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садангийн лавлагаа
  14. Өмнөх улирлын дүнгийн хуудас (1-р дамжааны оюутанд хамаарахгүй)
Нэг өрхийн 3 ба түүнээс дээш хүүхэд зэрэг бакалаврт суралцаж байвал 1 хүүхэд

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia-аас)
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа (E-Mongolia-аас)
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч)
  5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  6. Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг (шинээр элсэгч)
  8. Баг, сум (хороо, дүүрэг)-ын Засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  9. Сургуулийн тодорхойлолт
  10. 3 суралцагчийн сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, дүнгийн хуудас
  11. 3 суралцагчийн төрөл садангийн лавлагаа
  12. Өмнөх улирлын дүнгийн хуудас (1-р дамжааны оюутанд хамаарахгүй)
Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй (магистр, докторын суралцагч ч хамрагдана)

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia-аас)
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа (E-Mongolia-аас)
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч)
  5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  6. Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг (шинээр элсэгч)
  8. Баг, сум (хороо, дүүрэг)-ын Засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  9. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (E-Mongolia лавлагааны хамт)
  10. Сургуулийн тодорхойлолт
  11. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (E-Mongolia-аас)
  12. Тэтгэмж авдаг дансны сүүлийн 3 сарын, зөвхөн тэтгэмж орсон өдрийн хуулга
  13. Өмнөх улирлын дүнгийн хуудас (1-р дамжааны оюутанд хамаарахгүй)
  • Суралцагч журмын дагуу элсэж, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэгдсэн байна; бүртгэлгүй бол хамрагдахгүй.
  • Хоёр дахь удаагаа бакалаврт суралцаж буй болон дипломын ангийн оюутанд хамаарахгүй.
Тусламжаа сунгуулах
  1. Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа дууссан бол сунгасан актыг (E-Mongolia лавлагааны хамт, комиссын гарын үсэгтэй) бүрдүүлж, хуулбарын зүүн доод буланд регистрийн дугаараа бичнэ.
  2. Хөдөлмөрийн чадвар алдалтын акт хугацаатай, хугацаагүй аль нь ч бай тэтгэмж авдаг дансны сүүлийн 3 сарын, тэтгэмж орсон өдрийн хуулгыг (эсвэл E-Mongolia-гийн тэтгэвэр тогтоолтын хуудсыг) авчирна.
  3. Нэг өрхийн 3 оюутнаар хамрагдаж буй бол нөгөө 2 оюутны сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудсыг авчирна.
  4. Өмнөх улирлын голч 2.0-оос дээш байвал сунгагдана (нэг өрхийн 3 оюутны заалтаар бол 2.8-аас дээш). Өвөл, зуны сургалтын дүнг тооцохгүй.
  5. Голч дүнг бүрэлдэхүүн сургуулийн арга зүйчээс авдаг тул оюутан авчрах шаардлагагүй (шинэ элсэгч өөрөө авчирна).
  6. Бүтэн өнчин оюутныг өмнөх улирлын голчоор сунгадаг тул ирэх шаардлагагүй.
  7. Өмнө нь хамрагдаад хасагдсан эсвэл өмнөх хичээлийн жилд хамрагдаагүй бол биечлэн ирж сунгуулна.

Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

Амжилттай суралцаж буй авъяаслаг оюутан болон амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой суралцагчдад сургалтын төлбөр хэлбэрээр олгоно; бусад тэтгэлэгтэй давхардуулахгүй, зөвхөн сургалтын төлбөрт зарцуулна. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг тусгай нөхцөлөөр шалгаруулна.

  • Сурлагын амжилтголч 3.5+
  • Нийгмийн идэвх, урлаг, спорт, эрдэм шинжилгээголч 3.0+
  • Нийгмийн халамжголч 3.0+ ба 500 үгийн эссэ
Шаардлага
  • ЭЕШ-ын шаардлагатай оноогоор элссэн
  • Диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч, хичээлээ амжилттай судалсан
  • 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан
  • Сахилгын шийтгэл, сануулга аваагүй
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй

Жил бүр 9-р сарын 15–30, 3-р сарын 15–30-нд цахимаар хүлээн авна; зарыг 10-аас доошгүй хоногийн өмнө зарлана.

Бусад тэтгэлэг

  • 15-аас доошгүй жил ажилласан багшийн нэг хүүхдийн хөнгөлөлтТөрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхэд тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр (ЗГ-ын 115-р тогтоол: Био-Анагаах судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Эх барихуй, Эм найруулагч, Лабораторийн техникч, Сувилагч зэрэг) үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй суралцана. Өмнөх улирлын бүх дүн 60-аас дээш байна. Нийгмийн даатгалын лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, өргөдөл, голч дүнгийн жагсаалттай материалыг Номын сангийн 101 тоотод улирал бүр хүлээн авна.
  • Мицубиши Корпорацийн тэтгэлэг2-оос дээш улирал суралцсан, голч 3.0+, санхүүгийн дэмжлэг шаардлагатай бакалаврын оюутанд; 2023 онд 4 оюутанд тус бүр 2.2 сая төгрөг.
  • «На Чан Хён тэтгэлэг»БНСУ-ын Сөүл Хажон судасны мэс заслын эмнэлгийн захирал, профессор На Чан Хёны нэрэмжит; 2022 оноос жил бүр Хүний их эмч хөтөлбөрийн 1-р дамжааны нэг оюутанд төгсөх хүртэл 6 жил олгоно.
  • Гадаад, дотоодын байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлэгСургууль хоорондын гэрээ, оюутан солилцооны хөтөлбөрийн тэтгэлэг; нэр дэвшүүлэх, шалгаруулалтыг Суралцагчийн бүртгэл, мэдээллийн алба зохион байгуулна.

Лавлах: Суралцагчийн бүртгэл, мэдээллийн алба, 101 тоот · student@mnums.edu.mn · 7775-7575 (1018)

Спорт, урлаг

Спорт заал, бэлтгэлийн танхим, шигшээ багууд, урлаг соёлын үйл ажиллагаа

Их сургууль багш, ажилтны эрүүл мэнд, идэвхтэй дасгал хөдөлгөөн, оюутны спортын үйл ажиллагааг дэмжих зорилгоор спорт заал, бэлтгэлийн танхимуудаа бүх оюутан, багш нарт ашиглуулдаг. Жилийн турш биеийн тамирын хичээл, шигшээ багийн бэлтгэл, спортын арга хэмжээ, тэмцээн тасралтгүй зохион байгуулагддаг бөгөөд багш, ажилтны дасгалын цагийг долоо хоногийн хуваарьт оруулсан.

спорт заал
5
фитнес танхим
3
гадна талбай
2
урлагийн танхим
4

Хичээлийн жилийн турш нээлттэй; зөвхөн Шинэ жил (1-р сарын 1), Цагаан сарын 3 өдөр амарна.

Спорт заал, танхимын цагийн хуваарь

  • Спорт заал — Төв сургууль
    Спорт заалТөв сургууль06:40–22:00
  • Дасгалын өрөө: ширээний теннис, йог, бүжиг — Төв сургууль
    Дасгалын өрөө: ширээний теннис, йог, бүжигТөв сургууль08:00–22:00
  • Бялдаржуулах төв — Төв сургууль
    Бялдаржуулах төвТөв сургууль08:00–22:00
  • Спорт заалСувилахуйн сургууль06:40–22:00
  • Спорт заал — Дорноговь салбар сургууль
    Спорт заалДорноговь салбар сургууль06:40–22:00
  • Спорт заал — Дархан-Уул салбар сургууль
    Спорт заалДархан-Уул салбар сургууль08:00–22:00

Их сургуулийн шигшээ багууд

ТөрөлЭрэгтэйЭмэгтэй
Сагсан бөмбөг✓✓
Волейбол✓✓
Гар бөмбөг✓✓
Хөгжөөн дэмжигч—✓

Их сургууль 9 шигшээ багтай; 8 бүрэлдэхүүн сургууль, 3 салбар сургууль тус бүр өөрийн спортын клуб, багтай.

Амжилт

  • Оюутны лиг болон улсын хэмжээний тэмцээнд эхний 5-д багтдаг.
  • 2023 онд эмэгтэй волейбол, сагсан бөмбөг, гимнастикийн шигшээ баг Оюутны спортын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
  • Багш, ажилтнууд сүүлийн 2 жилд их, дээд сургууль болон эрүүл мэндийн салбарын тэмцээнүүдээс сагсан бөмбөг, волейбол, шатрын төрлөөр алтан медаль хүртсэн.

Оюутны соёлын төв

Оюутны соёлын төв нь их сургуулийн урлаг, соёлын бүх үйл ажиллагааг зохион байгуулдаг: хурал, урлаг спортын бага наадам, их наадам (урлагийн төрөл, гала тоглолт), АСТ, «Дэвжээ», тангараг өргөх ёслол, эрдмийн баяр.

  • Спортын 3 төрөлт тэмцээн
  • Спортын тэмцээний оролцогчид
  • Спорт заал
  • Спорт заалд
Биеийн тамирын тэнхимийн түүх

Их сургууль Монгол Улсын их сургуулиас тусгаарлан бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсны дараа оюутны бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамирын тэнхимийг байгуулсан. Тэнхим анхан шатны тэмцээн зохион байгуулж, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэн хот, улсын тэмцээнд амжилттай оролцсон. Үндэсний сурын спортын мастер Балдандорж багшийн дэмжлэгээр хөнгөн атлетикаар спортын мастер Батаа, Эрдэнэ-Очир, Байгальмаа, Энхжаргал тэргүүтэй тамирчид төрөн гарсан. Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд улс, хот, нэрэмжит тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, охидын баг нь «анагаахын адуу» хочоороо олонд танигдсан; аэробикийн охидын баг хотын аварга, хөлбөмбөгийн баг оюутны их наадмын аварга болж байв. Ширээний теннисээр улсын таван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Болд, мөн волейбол, чөлөөт бөх, үндэсний бөхөөр амжилт гаргасан тамирчид бий. МУГТ, мото спортын мастер Лувсандорж, МУГТ Ч.Наранбаатар, чөлөөт бөхийн ОУХМ, анагаах ухааны доктор, профессор Давгасүрэн, сагсан бөмбөгийн спортын мастер Чоен, Доеддорж, Содномзундуй, спортын мастер Чулуунчимэг, хөлбөмбөгийн ОУХМ Энхтөр тэргүүтэй багш нар ажиллаж байсан. Одоо тэнхимд боловсрол судлалын доктор, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн спортын мастер Х.Цэрэнвандан, дэд профессор, гандболын ОУХМ, хөнгөн атлетикийн спортын мастер, улсын шүүгч Сүхбаатар, хөнгөн атлетикийн спортын мастер, улсын шүүгч П.Мөнхзул, сагсан бөмбөгийн спортын мастер Мөнхбат, Г.Энхбаяр нар ажиллаж байна.

Цахим сургалт

Цахим сургалтын Moodle систем (elearning.mnums.edu.mn) нь диплом, бакалавр, магистр, доктор, резидентур, төрөлжсөн мэргэшлийн танхимын сургалтыг цахим болон хосолсон хэлбэрээр явуулахад ашиглагддаг.

  • Бакалавр, дипломын хичээлийн онлайн лекцийг видеогоор байршуулдаг тул оюутан хичээлээ судлах хугацаандаа үзэх боломжтой.
  • Ард иргэд, салбарын мэргэжилтэнд зориулсан нээлттэй онлайн курс санал болгодог.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан тасралтгүй сургалтын кредит курсыг бүрэн онлайнаар явуулдаг; курсээ дуусгасны дараа гэрчилгээгээ шууд татаж авна.
  • Элсэлт, төгсөлт, улирлын болон явцын шалгалтыг онлайнаар авдаг.
  • Багш, ажилтанд зориулсан багшийн хөгжил, хувь хүний хөгжлийн сургалт тогтмол зохион байгуулдаг.
elearning.mnums.edu.mn →

Цэцэрлэг

АШУҮИС-ийн «Мэргэд I», «Мэргэд II» цэцэрлэг их сургуулийн багш, ажилтны 2–5 насны хүүхдийг хамруулдаг. Гэр, ажилдаа ойр салбараа сонгох боломжтой.

  • «Мэргэд I»АШУҮИС-ийн Лицей ахлах сургуулийн байранд, Сүхбаатар дүүрэг, Монгол 2-р сургуулийн баруун талдУтас: 9909-7040, 8818-4919
  • «Мэргэд II»Оюутны 3-р байрны 2-р давхартУтас: 9904-9514, 8889-9835, 9904-9127

Оюутны клубууд

Сургалт судалгаа, спорт, соёл, нийгмийн чиглэлийн 57 оюутны клуб үйл ажиллагаа явуулж байна.

  1. 01Цахимаар бүртгүүлэхХичээлийн жилийн эхэнд (9-р сард) оюутны мэдээллийн системээр sis.mnums.edu.mn элсэх хүсэлтээ илгээнэ.
  2. 02Клубийн шалгаруулалтЭлсэлтийн 2, 3-р шатыг тухайн клуб өөрөө зохион байгуулж, шалгаруулна.
  3. 032 хүртэл клубОюутан 5 клубт хүсэлт илгээж, 2 клубт харьяалагдах боломжтой.

57 клуб

  • Анагаахын Англи болон Төвөд хэл судлалын клуб

    Medical English and Tibetan Stduies Club

    Сургалт, судалгааМонгол анагаах ухааны олон улсын сургууль2026 оноос

    Төвд болон англи хэлний хосолсон сургалтаар дамжуулан оюутан, залуусын хэлний мэдлэгийг хөгжүүлж, судалгааны арга зүйд сургах, танин мэдэхүйн хүрээг өргөжүүлэх, академик болон хувь хүний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, үйл…

  • Анагаахын химийн клуб

    Medical chemistry club

    Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2004 оноос

    Medical chemistry” клуб нь оюутнуудын нөхөрлөлыг бий болгох, чөлөөт цагаа үл дүнтэй өнгөрүүлэх, хүмүүс хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, гишүүдээ эрдэм шинжилгээ судалгааны ажил болон хувийн амьдралдаа амжилт гаргахад туслах ур…

    Facebook
  • Англи хэлний клуб

    English training club

    Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2005 оноос

    Оюутан залуусын англи хэл сурах үйл ажиллагааг дэмжих, нийт оюутнуудын дунд англи хэлний олон талт үйл ажиллагааг явуулах, оюутнуудын анагаахын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл мэндийн чиглэлээр олон нийтийн дунд үйл ажиллагаа…

    Facebook
  • Арьс судлаач оюутны клуб

    Student’s club of dermatology

    Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2023 оноос

    Оюутан залууст “Арьс судлал”-ын салбарын мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, чиглүүлэх, нийгэмд чиглэсэн арьсны зөвлөгөө мэдээллийг академик түвшинд түгээн длэгэрүүлэх, клубийн гишүүд арьс судлалын хичээлийг гүнзгийрүүлэн судлахад оршино.

    Facebook
  • Герман хэлний клуб

    Mnums german club

    Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2021 оноос

    Оюутан, залуусын гадаад хэлний боловсрол, нийгмийн хандлага, чадварыг дээшлүүлж, нийгэм-хамт олонд тулгуурласан хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

    Facebook
  • Гистологи сонирхогч оюутны клуб

    Histology enthusiast students club

    Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2006 оноос

    Манай клуб нь суралцагч оюутнуудад гистологийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах боломж олгох, мөн үүний зэрэгцээ урлаг, спортын авьяасыг дэмжиж, хамт олонч уур амьсгалыг төлөвшүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжтой орчинг бүрдүүлэхэд оршино.

    Facebook
  • Глобал Фармацист клуб

    Global Pharmacist Club

    Сургалт, судалгааЭм зүйн сургууль2017 оноос

    Эм зүйн оюутнуудыг нэгтгэн, мэдлэг чадварыг хөгжүүлж, олон улсын харилцаа хамтын ажиллагаанд бэлтгэх.

    Facebook
  • Гэмтэл Согог Судлаач клуб

    Traumatology and Orthopedics club

    Сургалт, судалгааАнагаах ухааны сургууль2005 оноос

    Оюутан залуусад гэмтэл согог судлал шинжлэх ухааны тухай онолын мэдлэгийг олгох, эмнэлзүйн гардан үйлдлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт судалгаа болон бусад олон чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, нээлттэй боломжийг олгоход оршино.

    Facebook
  • Залуу анатомич клуб

    Young anatomist club

    Сургалт, судалгааБио-анагаахын сургууль2002 оноос

    Оюутан залуусын анатомийн мэдлэг дээшлүүлэх болон хамтран ажиллахад сургах нийтэч байдлыг дээшлүүлэх.

    Facebook

Эх сурвалж: Оюутны мэдээллийн систем — идэвхтэй клубууд