Дорноговь аймаг дахь салбар сургууль
1962 онд байгуулагдсан, говийн болон зүүн бүсийн аймгуудад эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг салбар Анагаах ухааны сургууль.
Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар
Сургалтын хөтөлбөр
Сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.
Хүний их эмч
Бакалавр6 жил (2+4), 207 багц цаг. Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн элсэгч суралцаж, Хүний их эмчийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг.
Сувилагч
БакалаврСувилахуй, 4 жил, 130 багц цаг. Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн элсэгч суралцаж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг.
Сувилахуй (шаталсан)
Бакалавр1 жил, 32 багц цаг. Сувилагч (диплом), эх баригч, бага эмч, уламжлалт анагаахын бага эмч, уламжлалт анагаахын сувилагчийн дипломтой элсэгч суралцаж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 9, 3 дугаар сард зохион байгуулдаг.
Сувилагч
Дэд бакалавр3 жил, 106 багц цаг. Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн элсэгч суралцаж, Сувилагчийн дипломтой төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг.
Эх баригч
Дэд бакалавр3 жил, 97 багц цаг. Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн элсэгч суралцаж, Эх баригчийн дипломтой төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг.
Лабораторийн техникч
Дэд бакалавр3 жил, 96 багц цаг. Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн элсэгч суралцаж, Лабораторийн техникчийн дипломтой төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг.
Эм найруулагч
Дэд бакалавр3 жил, 95 багц цаг. Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн элсэгч суралцаж, Эм найруулагчийн дипломтой төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулдаг.
Төгсөлтийн дараах сургалт
Мэргэшүүлэх сургалтСувилахуйн мэргэшил эзэмшүүлэх 3 сарын сургалт: хүүхдийн, нярайн, өрхийн, сэргээн засахын сувилахуй. Гематологийн лаборантын мэргэжил дээшлүүлэх 1 сарын сургалт. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд багц цагийн богино хугацааны сургалтыг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран цахим, танхим, хосолсон хэлбэрээр зохион байгуулдаг.
Сургуулийн тухай
1962 онд байгуулагдсан
Хөдөө орон нутагт байгуулагдсан бүс дундын эмнэлгийн тусгай мэргэжлийн сургуулиудын анхных. Говийн болон зүүн бүсийн аймгуудыг эх баригч, бага эмч, сувилагчаар хангах зорилгоор байгуулагдаж, өдгөө хүний их эмч, сувилагч, эх баригч, эм найруулагч, лабораторийн техникч бэлтгэн, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хослуулан явуулдаг. 4 алба, 4 тэнхимтэй. Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг 2018 оноос нэвтрүүлсэн; сүүлийн 5 жилийн төгсөгчдийн ажил эрхлэлт 78–85 хувь.
Эрхэм зорилго: Олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг хангасан, мэдлэгт суурилсан, нийгэмд өрсөлдөх чадвартай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг, орон нутаг дахь тэргүүлэх салбар их сургууль болох.
- алба / тэнхим
- 4 / 4
- төгсөгчдийн ажил эрхлэлт (5 жил)
- 78–85%
- хэрэгжүүлсэн төсөл (2022 он хүртэл)
- 14
Захирлын мэндчилгээ
Дорноговийн анагаах хэмээх их айлаас хүний их эмч, сувилагч, бага эмч, эх баригч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр төгсөн гарсан үе үеийн төгсөгчид, удирдлагууд, багш, ажилчид, оюутнууд, хамтран ажиллагч байгууллага, иргэд та бүхнээ хүндэтгэн мэндчилье. Манай хамт олон АШУҮИС-ийн бодлого чиглэлд тулгуурлан бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгэмд өрсөлдөх чадвартай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг, орон нутаг дахь тэргүүлэх салбар их сургууль болохын төлөө ажиллаж байна.
Түүхэн замнал
- 1962БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 200 дугаар тогтоолоор Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Дунд Сургууль 5 анги, 120 оюутан, 9 багш, 12 ажилтантай байгуулагдав
- 1992Анагаах Ухааны Коллеж
- 2000, 2005, 2018Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд 3 удаа амжилттай үнэлэгдэв
- 2010ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль
- 2014АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны салбар сургууль
- 2015–2017Спорт заал (2015), 4 давхар «Мандах наран» оюутан түшиц эмнэлэг (2016), номын сан (2017) ашиглалтад орсон
- 2022Эрдэмтдийн зөвлөл байгуулагдав (АШУҮИС-ийн захирлын А/58 тушаал)
Удирдлага
Элсэлт
Энэ сургуулийн хөтөлбөрүүдийн элсэлтийн шалгалтын хичээл, босго оноо.
| Хотхон | Хөтөлбөр | Шалгалт 1 | Босго | Шалгалт 2 | Босго |
|---|---|---|---|---|---|
| Дорноговь | Хүний их эмч | Хими, Математик | 430 | Биологи, Физик | 430 |
| Дорноговь | Сувилагч | Хими, Биологи | 430 | Ур чадвар | 430 |
| Дорноговь | Эх баригч | Хими, Биологи | 430 | Ур чадвар | 430 |
| Дорноговь | Лабораторийн техникч | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 430 |
| Дорноговь | Эм найруулагч | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 410 |
| Дорноговь | Сувилагч | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 430 |
| Дорноговь | Эх баригч | Хими, Биологи | 410 | Ур чадвар | 430 |
Судалгаа
- 2022 он хүртэл: эрдэм шинжилгээний хурал 26, хамтарсан хурал-сургалт 12, нэг сэдэвт бүтээл 26, гадаадад хэвлүүлсэн өгүүлэл 10, патент 7, ном, сурах бичиг 20, гарын авлага 96
- Хэрэгжүүлсэн 14 төсөл: ШУТС-ийн инновацийн 2, орон нутгийн захиалгат 8, сургуулийн захиалгат 4
- «Алтан хэлхээ» эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг
Сургалтын орчин
Хичээлийн 2 байр (1264 м², 1232 м²), спорт заал, 500 хүний соёлын танхим, 4 давхар 570 м² «Мандах наран» оюутан түшиц эмнэлэг, номын сан, 260 оюутны дотуур байр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах «Аварга тосон» амралтын газар дахь оюутны зуны дадлагын бааз.
Холбоо барих
Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны гудамж, 117-1 тоот байр, 44105
7052 21018895 70559519 8898sodg@mnums.edu.mn
Facebook ↗