Байгууллагын бүтэц
Их сургуулийн удирдлагын тогтолцоо, проректор тус бүрийн хариуцах газар, сургууль, эмнэлэг, хүрээлэн болон бусад нэгжүүд.
- проректор
- 4
- газар
- 10
- бүрэлдэхүүн сургууль
- 8
- хүрээлэн
- 3
- эмнэлэг
- 4
- салбар сургууль
- 4
Удирдлагын бүтэц
Нэгжүүд
Ректорт шууд харьяалагдах
Болдбаатар Дамдиндорж · Ректор
Газар · 3
Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар
Бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дотоод аудит явуулна.
Чиг үүрэг, холбоо барих
Их сургуулийн эрдэм шинжилгээ, боловсрол, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн үндсэн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн зардлын үр дүнг дээшлүүлэх, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах чиг үүрэгтэй.
Үндсэн чиг үүрэг
- Их сургуулийн бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, үндсэн үйл ажиллагааны үр дүнд явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж өгнө.
- Бүрэлдэхүүн, салбар сургууль, бүтцийн нэгжийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангуулж, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавина. Нэгжийн удирдлагын шийдвэрлэсэн гомдол дээр маргаан үүсвэл ректорын шийдвэрээр хяналт шалгалт зохион байгуулна.
- Санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомж, шийдвэрт нийцэж буйг хянаж, төрийн өмчийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад үнэлгээ өгч, илэрсэн зөрчлийг арилгуулна.
- Эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлд суурилсан дотоод аудит хэрэгжүүлэн, эрсдэлийг бууруулах санал ректорт танилцуулна.
- Хичээлийн байр, дотуур байр, эмнэлэг, сувилал болон бусад байранд эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт тавьж, заавар, зөвлөмж өгнө.
- Хяналт шалгалтын бүртгэл хөтөлж, цахим сан бүрдүүлнэ.
Захиргаа, хүний нөөцийн газар
Бодлого, стратеги, хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний нөөцийн удирдлагыг хариуцна.
Чиг үүрэг, холбоо барих
Ректор болон Захиргааны зөвлөлийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бодлого боловсруулах, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийн удирдлагын чадавх бий болгох чиг үүрэгтэй. Үүнийг нээлттэй, шуурхай, ил тод мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээгээр хэрэгжүүлнэ.
Үндсэн чиг үүрэг
- Бодлого, төлөвлөгөө, тайлан: бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх; жил бүрийн үйл ажиллагааны тайлан, хөрөнгө орлогын мэдүүлэг, яам болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх тайлан, хүний нөөцийн тайлан гаргах.
- Хууль тогтоомжийн хэрэгжилт: хууль тогтоомж, дотоод дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шинэчлэх санал боловсруулах; тушаал, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангах, эрх зүйн баримт бичгийг бүртгэх.
- Захиргаа, мэдээлэл: захиргааны баримт бичгийг боловсруулах, баталгаажуулах, хүргүүлэх; Захиргааны зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах; удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын мэдээллийн сан, тогтолцоог хөгжүүлэх.
Цахим хөгжил, маркетингийн газар
Их сургуулийн болон эрүүл мэндийн салбарын имиж, үнэлэмжийг сурталчлан, маркетинг, цахим хөгжлийг хариуцна.
Чиг үүрэг, холбоо барих
Удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын шийдвэрээр баталсан бүтцэд шинээр байгуулагдсан, ректорын шууд удирдлагад ажилладаг газар. 2022 оны 3 дугаар сарын 16-ны А/64 тоот тушаалаар Маркетингийн газар болон Мэдээллийн технологийн албыг нэгтгэж байгуулсан. Зорилго нь АШУҮИС болон эрдэмтэн, багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлэх.
Үндсэн чиг үүрэг
- Их сургууль болон эрүүл мэндийн салбарын нэр хүнд, үнэлэмжийг дотоод, гадаадад сурталчлах.
- Их сургуулийн маркетинг, зар сурталчилгааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.
- Вэб сайт, цахим хэрэгсэл, мэдээллийн технологийн хөгжлийг хариуцах; «АШУҮИС зөвлөж байна» брэндийг хөгжүүлэх.
- Их сургуулийн хэмжээний ёслолын арга хэмжээг зохион байгуулах.
- Элсэгчдийг нэмэгдүүлэх сурталчилгаа, урьдчилсан бэлтгэлийн ажлыг зохион байгуулах.
Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор
Цолмон Билэгтсайхан
Газар · 2
Шинжлэх ухаан, технологи, инновацын газар
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх, инновац, технологийн хөгжлийг дэмжинэ.
Чиг үүрэг, холбоо барих
Багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд хүргэх, судалгааны хүрээлэн, лабораторийн чадамжийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, судлаачийг чадавхжуулах, үнэлэх, судалгааны үр дүнгээр шинэ технологи, инновацын бүтээл бий болгох, гарааны компани байгуулахад арга зүй, бодлого, төлөвлөлтийн дэмжлэг үзүүлнэ.
Түүх, хамтын ажиллагаа
- Эмнэлзүйн молекул оношилгооны төв 2021 оны 4 дүгээр сарын 1-нд (BSL-2A), Био-анагаахын хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-нд байгуулагдсан.
Гадаад харилцааны газар
Гадаад улс, байгууллагуудтай хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, боловсролын солилцоог хөгжүүлнэ.
Чиг үүрэг, холбоо барих
АШУҮИС-ийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, их сургуулийг олон улсад таниулах чиг үүрэгтэй. Их сургуулийн гадаад хамтын ажиллагааны үндэс 1942 онд тавигдсан бөгөөд 2011 оны 6 дугаар сараас Гадаад харилцааны алба болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Түүх, хамтын ажиллагаа
- 2022 оны байдлаар 22 орны 120 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй (Япон 34, БНСУ 18, БНХАУ 17, АНУ 12, Тайвань 9, ОХУ 8, Турк 5).
- 1978–2022 онд 20 орны төлөөлөгчдөд 195 хүндэт цол олгосон: хүндэт доктор 37, хүндэт профессор 98, зочин профессор 60.
- БНСУ-ын Йонсей их сургуультай 1993 оноос хамтран ажиллаж, багш, оюутны солилцоо хэрэгжүүлж байна.
- Монгол анагаах ухааны олон улсын сургууль БНХАУ-ын Тяньжиний Уламжлалт анагаах ухааны их сургууль (2014 оноос), Японы Токио Ариаке их сургуультай (2016 оноос) хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Холбоо барих
- int.relations@mnums.edu.mn
- Даваа–Баасан 08:30–17:30
Хүрээлэн · 3
Дэмжих нэгж · 2
Боловсрол хариуцсан проректор
Батбаатар Гүнчин
Газар · 2
Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газар
Бакалавр, диплом, магистр, докторын хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, сургалтын чанарын баталгаажуулалтыг хариуцна.
Чиг үүрэг, холбоо барих
Диплом, бакалавр, магистр, докторын бүх түвшний сургалтын хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангаж, сургалтын чанарын баталгаажуулалтыг хариуцна. (Өмнөх Төгсөлтийн өмнөх болон Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрууд нэгдсэн.)
Үндсэн чиг үүрэг
- Төгсөлтийн өмнөх сургалт: хөтөлбөрийн хөгжил, тасралтгүй шинэчлэл, чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэл, сургалтын технологийн хяналт, хичээлийн хуваарь, багшийн ажлын ачаалал, гүйцэтгэлийн тооцоо.
- Магистр, докторын хөтөлбөрүүдийг (эмнэлзүйн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, нүүр ам судлал, био-анагаах ухаан, сувилахуй, эм зүй) нэгдсэн удирдлагаар хангах.
- Элсэлт, төгсөлт зохион байгуулах, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэх, дотоод, гадаадын магадлан итгэмжлэлд хамруулах.
- Гадаад суралцагчдын сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлтэй уялдсан докторын дараах судалгааг зохион байгуулах.
- Суралцагч, докторын дараах судлаач, удирдагчтай гурвалсан гэрээ байгуулах; урьдчилсан хэлэлцүүлэгт орох зөвшөөрөл олгох; ДББМ системд бүртгэх; шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх.
Холбоо барих
- undergraduate@mnums.edu.mn
- graduate.policy@mnums.edu.mn
- 7775 7575 (1015)
- Хичээлийн төв байр, 3 давхар, 321 тоот
- Даваа–Баасан 08:30–17:30
Багш, оюутны хөгжлийн газар
Багшийн хөгжил, цахим сургалт болон элсэлтээс төгсөлт хүртэл оюутантай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулж, хөгжлийг нь дэмжинэ.
Чиг үүрэг, холбоо барих
Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, цахим сургалт болон элсэхээс төгсөх хүртэл оюутантай холбоотой үйл ажиллагааг хариуцна. Оюутны соёлын төв, Оюутны эко төв, оюутны өөрөө удирдах байгууллага, холбоо, нийгэмлэг, клуб, зөвлөлүүд газрын харьяанд ажилладаг. (Өмнөх Оюутны хөгжил, удирдлагын газар болон Багшийн хөгжил, цахим сургалтын газар нэгдсэн.)
Үндсэн чиг үүрэг
- Багшийн хөгжил: Багшийн хөгжлийн хөтөлбөр (анх 2021 оны А/259 тоот тушаалаар баталсан); шинэ багшийн сонгон шалгаруулалт, чиглүүлэх 5 модуль сургалт, багшлах эрхийн гэрчилгээ, ментор хөтөлбөр; багшийн ажлын үнэлгээ, албан тушаалын зэрэглэл, ачаалал, мэдээллийн сан, тэтгэлэг, солилцоо; заах арга зүй, боловсрол судлалын сургалт.
- Цахим сургалт: eMNUMS цахим сургалтын систем, мобайл апп-ын хөгжүүлэлт, тасралтгүй ажиллагаа; холимог сургалтын зөвлөгөө; оюутны цахим шуудан (@gt, @pt, @st.mnums.edu.mn); мультимедиа студи, видео хичээлийн сан, онлайн хурлын танхим.
- Оюутны хөгжил: оюутны үйлчилгээ, бүртгэл, тодорхойлолт; оюутны эрдэм шинжилгээ, клуб, дугуйлан, урлаг, спорт; эрүүл мэндийн үзлэг, сэтгэлзүйн дэмжлэг, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн дэмжлэг.
- Зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг, хөдөлмөр эрхлэлтийн төв, оюутны байрны орчин, гадаад оюутны асуудал.
Бүрэлдэхүүн сургууль · 8
Салбар сургууль · 4
Ахлах сургууль · 1
Эмнэлэг хариуцсан проректор
Далхын Цэрэндавга
Газар · 1
Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар
Сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлнэ.
Чиг үүрэг, холбоо барих
Эрхэм зорилго: хамгийн чадварлаг эмч, багш, судлаач, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй, бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад бий болгон хөгжүүлэх.
Үндсэн чиг үүрэг
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны төрийн бодлоготой нийцсэн бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэх.
- Тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулж, дэвшилтэт оношилгоо, эмчилгээг нутагшуулах; оношилгоо, эмчилгээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
- Урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх үзлэгт оролцох.
- Эмнэлгүүдийг дотоод, гадаадын магадлан итгэмжлэлд хамрагдахад дэмжих.
- Эмнэлэгт суурилсан сургалтын тогтолцоог хөгжүүлж, эмнэлгийг сургалт эрхлэх байгууллага болгох.
- Эрдэм шинжилгээ, мэдээллийн технологи, санхүүгийн төлөвлөлтөд арга зүйн дэмжлэг үзүүлэх; удирдах ажилтан, эмч, мэргэжилтний тасралтгүй сургалт, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах.
- Менежмент, технологийн шинэчлэлийн төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
Холбоо барих
- hospital.development@mnums.edu.mn
- Даваа–Баасан 08:30–17:30
Эмнэлэг · 4
Төв · 1
Санхүү, эдийн засаг хариуцсан проректор
Лхагвасүрэн Хоролсүрэн
Газар · 2
Санхүү, эдийн засгийн газар
Сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйл ажиллагааны санхүү, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлнэ.
Чиг үүрэг, холбоо барих
Их сургуулийн эрхэм зорилго, хөгжлийн стратегийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, материаллаг баазыг бэхжүүлж, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавина.
Үндсэн чиг үүрэг
- Эдийн засгийн үр өгөөжид тулгуурласан хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах; өр авлага үүсгэхгүй байх.
- Төсөв боловсруулахад санал өгч, батлагдсан төсвийн дагуу зарцуулалт хийж, үнэн зөв бүртгэх.
- Санхүүгийн тайлан гаргаж шинжлэх, нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх.
- Багш, ажилтан, оюутанд шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх.
Холбоо барих
- finance@mnums.edu.mn
- +976 11 329077
- Хичээлийн төв байр, 2 давхар, 256 тоот
- Даваа–Баасан 08:30–17:30
Хангамж, үйлчилгээний газар
Тендер, худалдан авалт, засвар үйлчилгээ, материаллаг хангамжийг зохион байгуулна.
Чиг үүрэг, холбоо барих
Эрдэмтэн, багш, ажилтан, оюутнуудын ажиллах, суралцах, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлж, засвар, техникийн шинэчлэл хийж, бараа материал, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээг бэлтгэн хуваарилж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.
Үндсэн чиг үүрэг
- Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу тендер, худалдан авалт зохион байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангуулах.
- Нийлүүлэгчээс ирсэн бараа, ажил, үйлчилгээний чанарыг хянаж хүлээн авах, хадгалах; сургууль, газар, албадын захиалгаар худалдан авалт хийх.
- Жил бүрийн хөрөнгө оруулалт, их засварын төлөвлөгөөг батлуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргах.
- Хичээлийн байр, оюутны байрны урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээ хийх.
- Түрээсийн сонгон шалгаруулалт зохион байгуулж, түрээслэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих.
Холбоо барих
- service@mnums.edu.mn
- +976 11 312003
- Хичээлийн төв байр, 2 давхар, 222 тоот
- Даваа–Баасан 08:30–17:30
Дэмжих нэгж · 1
Бүрэлдэхүүн болон салбар сургууль бүр тэнхим, тасаг, лаборатори, профессорын багтай.


Цолмон Билэгтсайхан
Батбаатар Гүнчин
Далхын Цэрэндавга
Лхагвасүрэн Хоролсүрэн