MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
АШУҮИС-ийн төв байр · 1942
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАШУҮИС-ийн төв байр · 1942
Байгууллага

Танилцуулга

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) нь бүрэлдэхүүн 8 сургууль, орон нутаг дахь харьяаллын салбар 4 сургууль, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.

АШУҮИС нь 1942 онд МУИС-ийн дэргэдэх "Хүн эмнэлгийн факультет" нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. 1962, 1967, 1969 онуудад Говь-Алтай, Дархан-уул, Дорноговь аймгуудад салбар Анагаах ухааны сургуулиудыг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.

1942 онд 4 тэнхим, 34 оюутантайгаар байгуулагдсан их сургууль Монгол Улсын нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний 93.4% (61,022)-ийг бэлтгэжээ. Их сургууль 2030 он хүртэл «АШУҮИС-ийн стратеги төлөвлөгөө-2030»-ийн дагуу хөгжиж байна.

Тоон үзүүлэлт

суралцагч
14,200
төгсөгч
3,881
Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний манай төгсөгч
93.4%
багш докторын зэрэгтэй
51%
Scopus эшлэл
32,911
дэлхийн их сургуулийн жагсаалтад
1,169

Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар

Стратеги төлөвлөгөө-2030

Алсын хараа

Дэлхийн шилдэг их сургуулийн нэг болно

Эрхэм зорилго

Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байхад оршино

Уриа

“Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе”

Үнэт зүйлс

  1. 01Эрдмийн эрх чөлөөСургах, суралцах, судлах үйл ажиллагаанд оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийж, үр дүнг чөлөөтэй илэрхийлэхийг дэмжинэ.
  2. 02Ёс зүйЁс зүйг дээдлэн хариуцлагаа ухамсарлаж, бусдад хүндэтгэлтэй хандана.
  3. 03МанлайлалМонгол хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөөх эерэг өөрчлөлтийг түүчээлнэ.
  4. 04Уламжлал-шинэчлэлАхмад, дунд, залуу үеийн холбоог эрхэмлэж, шинэчлэлтэй хослуулан хөгжүүлнэ.
  5. 05ТэмүүлэлШинжлэх ухааны нотолгоонд үндэслэн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй хөгжлийн төлөө тэмүүлнэ.

Стратегийн зорилго

  1. Шилдэг багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэшсэн багийг бүрдүүлж, тасралтгүй хөгжлийг дэмжих
  2. Олон улсын жишигт нийцэхүйц судалгааны орчин, нөхцөлийг бүрдүүлсэн үндэсний тэргүүлэгч судалгааны их сургууль болох
  3. Дэлхийд өрсөлдөх чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх
  4. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж, олон улсын жишигт хүргэх
  5. Байгууллагын сайн засаглалыг дэмжих, мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоонд шилжих

Магадлан итгэмжлэл

7 хөтөлбөр ASIIN, APHEA, ACQUIN, WFOT байгууллагаар олон улсын магадлан итгэмжлэл, баталгаажуулалт авсан; бүх хөтөлбөр дотоодын магадлан итгэмжлэлтэй. Үндэсний магадлан итгэмжлэл ↓

Гэрчилгээнүүдийг үзэх →

ЭШ-ний тэргүүлэх чиглэл

  • Ген, эд, эс, үүдэл эсийн молекул генетикийн судалгаа
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний өндөр технологи нэвтрүүлэх судалгаа
  • Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгаа
  • Хүний эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн, шинэ болон уламжлалт эмийн судалгааг хийж, инновацыг нэвтрүүлнэ.

Үндэсний магадлан итгэмжлэл

Хөтөлбөрүүдийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Эрүүл мэндийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл 5 жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг. Хүчинтэй гэрчилгээтэй 16 хөтөлбөр:

ХөтөлбөрТүвшинИндексСургуульГэрчилгээ №Хүчинтэй хугацаа
Био-анагаах ухаанБакалавр091401Био-анагаахын сургууль202420042024.01.10 – 2029.01.10Харах
Дүрс оношилгооны техникчДиплом091203Анагаах ухааны сургууль202320142023.05.24 – 2028.05.24Харах
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйБакалавр102201Нийгмийн эрүүл мэндийн сургууль202320092023.02.10 – 2028.02.10Харах
Эрүүл мэндийн хоол зүйБакалавр091504Нийгмийн эрүүл мэндийн сургууль202422312024.12.20 – 2029.12.20Харах
Нүүр амны эрүүл ахуйчДэд бакалавр091106Нүүр ам судлалын сургууль202421212024.10.07 – 2029.10.07Харах
Нүүр амны техникчДипломC091101Нүүр ам судлалын сургууль202220222022.02.21 – 2027.02.21Харах
СувилахуйДипломC091301Сувилахуйн сургууль202220632022.07.05 – 2027.07.05Харах
Хөдөлгөөн засалБакалавр091501Сувилахуйн сургууль202421702024.11.01 – 2029.11.01Харах
Хөдөлмөр засалБакалаврD091503Сувилахуйн сургууль202220412022.06.17 – 2027.06.17Харах
Уламжлалт анагаах ухааны сувилахуйДэд бакалавр091702Сувилахуйн сургууль202421302024.10.14 – 2029.10.14Харах
Зүү төөнө засалБакалавр091703Монгол анагаах ухааны олон улсын сургууль202522732025.03.31 – 2028.03.31Харах
Уламжлалт анагаахын засалБакалавр091704Монгол анагаах ухааны олон улсын сургууль202320122023.05.24 – 2028.05.24Харах
СувилахуйБакалавр091301Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль202320562023.09.06 – 2028.09.06Харах
СувилахуйДиплом091301Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль202320572023.09.06 – 2028.09.06Харах
Эм найруулагчДиплом091602Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль202320542023.08.31 – 2028.08.31Харах
Эх барихуйДиплом091308Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль202320022023.01.18 – 2028.01.18Харах
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn