Магистер сургалт

АШУҮИС-ийн салбар Эрдмийн сургуулийн Олон Улсын Сайбер сургалтын тэнхим нь 2015 оны 10 сарын 15 нд анх удаа Монгол Улсын дээд боловсролын төгсөлтийн сургалтад бүрэн цахим хэлбэрээр магистрын сургалт явуулах зорилгоор Олон улсын Сайбер Их Сургууль нэртэйгээр байгуулагдсан. Цахим сургалтыг санаачлан Монголд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн зочин профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ нь Азийн орнуудад цахим засаглал, эрүүл мэндийн цахим тогтолцоог хөгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай эрдэмтэн юм. Цахим сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага технологийн дэвшлээ дагаад хурдацтай өөрчлөгдөх явцад ялангуяа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ачаалал ихтэй орчинд ажилладаг ч өөрийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай салбар нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан

зэрэг нийт 8 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн магистрын сургалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна.

АЛСЫН ХАРАА

Боловсролын салбар Эрүүл мэнд, анагаах ухааны ахисан шатны сургалтыг дэвшилтэт цахим технологид түшиглэн эрхэлдэг Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх төгсөлтийн сургалт, судалгааны байгууллага болох зорилготой.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэнд, анагаах ухааны ахисан шатны сургалтыг дэвшилтэт цахим технологид түшиглэн эрхэлдэг Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх төгсөлтийн сургалт, судалгааны байгууллага болох зорилготой. зорилгоор хичээлийн бүх материалыг Англи, Монгол хэл дээр бэлтгэн гадаад оюутан суралцах боломжийг бий болгон олон улсын цахим сургалтад дэлхийн 236 улс хэрэглэж байгаа сургалтын Moodle-3,9 системийг хөгжүүлэн сургалтыг чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа хөгжүүлсээр байна.

Магистрын тоон мэдээлэл

Нийт суралцагч1884
Гадаадаас суралцаж байгаа38
Орон нутгаас суралцаж байгаа606
Гадаад оюутан17

 

Магистрын цахим сургалт

  • 100% онлайн
  • Moodle 3.9 системийг ашигладаг
  • Нийт 130 хичээл, 7 чиглэлээр магистр хамгаалуулдаг
0

Нийт суралцагч

0

Гадаадаас суралцаж байгаа

0

Орон нутгаас суралцаж байгаа

0

Гадаад суралцагч

Хөтөлбөрийн нэрХичээлийн тоо
1Эмнэлзүйн анагаах ухаан18
2Орчин хөдөлмөрийн эрүүл мэнд17
3Эрүүл мэндийн бодлого удирдлага18
4Уламжлалт анагаах ухаан19
5Нүүр ам судлал17
6Эмзүй19
7Сувилахуйн ухаан22