Спорт заал

АШУҮИС нь байгууллагын ажилчдын эрүүл мэнд болон идэвхтэй дасгал хөдөлгөөн, оюутны спортын үйл ажиллагааг дэмжих зорилгоор спортын заал, бэлтгэлийн танхимийг бүх оюутнууд болон багш нарт ашиглах боломжоор хангадаг. АШУҮИС нь  нийт 5 спорт заал, 3 фитнес танхим, 2 гадна талбай, 4 урлагийн танхимтай. Одоогоор зүүн кампуст усан сан бүхий шинэ спорт цогцолбор баригдаж, удахгүй ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.

Спортын байгууламжуудын эрэлт хэрэгцээ өндөр байдаг ба жилийн туршид биеийн тамирын хичээл, шигшээ багуудын бэлтгэл, спортын арга хэмжээ, тэмцээн тасралтгүй зохион байгуулдаг. Бид багш ажилчдын биеийн тамирын дасгал сургуулилтад зориулсан цагийг долоо хоногийн хуваарьт оруулсан байдаг.

Спортын заал танхимууд хичээлийн жилийн турш нээллттэй бөгөөд зөвхөн бүх нийтийн амралтын өдрүүдэд тухайлбал Шинэ жил (1-р сарын 1),  Цагаан сарын баяр (3 өдөр) -ын өдрүүдэд амардаг. 

АШУҮИС нь оюутнуудын спортын ур чадварыг хөгжүүлэх, өрсөлдөх, тоглох, мэргэжлийн дугуйлангаар хичээллэх боломжийг олгодог. 

Бид сагсан бөмбөг, волейбол, гар бөмбөг, хөгжөөн дэмжигч гэсэн төрлүүдэд их сургуулийн шигшээ 9 багтай. Манай оюутны багууд Оюутны лиг болон Улсын хэмжээний тэмцээнд оролцсон амжилтаараа улсад эхний 5-д багтдаг.

2023 оны байдлаар манай эмэгтэй волейбол, сагсан бөмбөг, гимнастикийн шигшээ баг Оюутны Спортын Улсын Аварга Шалгаруулах тэмцээнээс “Хүрэл медаль” хүртсэн. Мөн багш ажилчид төрөл бүрийн спортын тэмцээнд идэвхтэй оролцдог. Сүүлийн 2 жилд Их Дээд сургууль, Эрүүл Мэндийн Салбарын дунд зохиогдсон томоохон тэмцээнүүдэд сагсан бөмбөг, волейбол, шатрын төрлөөр алтан медаль хүртсэн амжилттай байна.

Оюутны соёлын төв нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа зохион байгуулагддаг төв юм.

Хурал

Урлаг спортын бага наадам /урлагийн төрөл, гала тоглолт/
Урлаг спортын их наадам /урлагийн төрөл, гала тоглолт/
АСТ 
Дэвжээ
Тангараг өргөх ёслол
Эрдмийн баяр зэрэг үйл ажиллагаанууд тогтмол зохион байгуулагддаг.

 

Оюутны чөлөөт цагийн Эко цогцолбор нь 420м2 талбайтай, 3м x 2.2м лед дэлгэц, дууны техник тоног төхөөрөмжтэй. Уулзалт, өдөрлөг, урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой

Тус сургууль нь Монгол Улсын их сургуулиас тусгаарлан бие даасан АУДС болсон ба оюутан залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамирын тэнхимийг зохион байгуулан ажилласан ба энэ тэнхимийн үйл ажиллагаа нь оюутан залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх анхан шатны уралдаан тэмцээнийг зохион байгуулах сургуулийн шигшээ багийг бүрдүүлэн хот улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан ба тухайн үеийн удирдлагуудад үндэсний сурын спортын мастер Балдандорж багш ажиллаж байсан спортын уралдаан тэмцээнүүдийг ихэд хөхүүлэн дэмжиж бүх талаар тусалж байсны үр дүнд хөнгөн атлетикийн төрлөөр улс хотын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож спортын мастер Батаа, Эрдэнэ–Очир, Байгальмаа, Энхжаргал тэргүүтэй тамирчид төрөн гарсан. Мөн сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй шигшээ багийн тамирчид улс, хот, нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай  алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж охидын баг нь анагаахын адуу хочоороо олонд танигдаж байсан, Аэробикийн охидын баг хотын аварга болж хөлбөмбөгийн баг оюутны их наадмын аварга багаар шалгарч, ширээний теннисний төрлөөр улсын таван удаагийн аварга ОУХМ Болд волейбол, чөлөөт бөх, үндэний бөх болон спортын төрлүүдээр тодорхой амжилтуудыг гаргаж байсан. Энэ бүх спортын төрлүүдийг хөгжүүлэхэд энэ сургуульд ажилласан үе үеийн багш нарын гавьяа зүтгэл их юмаа. МУГТ мото спортын  мастер Лувсандорж, МУГТ Ч.Наранбаатар, Монгол улсын арслан чөлөөт бөхийн ОУХМ анагаах ухааны доктор профессор Давгасүрэн сагсан бөмбөгийн спортын мастер Чоен, Доеддорж, Содномзундуй агсны спортын мастер Чулуунчимэг хөл бөмбөгийн ОУХМ Энхтөр тэргүүтэй багш нар ажиллаж байсан ба одоо энэ тэнхимд Боловсрол судлалын доктор сагсан бөмбөг хөнгөн атлетикийн спортын мастер Х.Цэрэнвандан, дэд профессор гандболын ОУХМ хөнгөн атлетикийн спортын мастер улсын шүүгч .Сүхбаатар хөнгөн атлетикийн спортын мастер улсын шүүгч П.Мөнхзул сагсан бөмбөгийн спортын мастер Мөнхбат, сагсан бөмбөгийн спортын мастер Г.Энхбаяр нар ажиллаж оюутан залуучуудыг спортоор хичээллүүлэн улс хот оюутны их наадмуудад амжилттай оролцуулж байна.

Их сургуулийн баг

Эрэгтэй

Эмэгтэй

Сагсан бөмбөг

ü

ü

Волейбол

ü

ü

Гар бөмбөг

ü

ü

Хөгжөөн дэмжигч

ü

Нэмэлтээр, Мөн 8 сургууль, 3 салбар сургууль нь төрөл бүрийн спортын өөрсдийн гэсэн клуб, багуудтай байдаг.

2023 оны байдлаар манай эмэгтэй волейбол, сагсан бөмбөг, гимнастикийн шигшээ баг Оюутны Спортын Улсын Аварга Шалгаруулах тэмцээнээс “Хүрэл медаль” хүртсэн. Мөн багш ажилчид төрөл бүрийн спортын тэмцээнд идэвхтэй оролцдог. Сүүлийн 2 жилд Их Дээд сургууль, Эрүүл Мэндийн Салбарын дунд зохиогдсон томоохон тэмцээнүүдэд сагсан бөмбөг, волейбол, шатрын төрлөөр алтан медаль хүртсэн амжилттай байна.

Спорт, урлагийн танхимууд

Спорт заал

Төв сургууль 06:40 - 22:00

Дасгалын өрөө (Ширээний теннис, Йога, Бүжиг)

Төв сургууль 08:00 - 22:00

Бялдаржуулах төв

Төв сургууль 8:00- 22:00

Сувилахуйн сургууль

06:40 - 22:00

Дорноговь салбар сургууль

06:40 - 22:00

Дархан-Уул салбар сургууль

08:00 - 22:00

Говь-Алтай салбар сургууль

Төв сургууль 8:00- 22:00

Спорт цогцолбор